Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Тарьсан модоо арчилж, ургуулна
Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-аас “Эко сургалт” зохион байгуулсан байна. Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоог идэвхижүүлэх, мод тариад орхих биш арчлах, услах нь чухал болохыг сурталчлан таниулах зорилготой уг сургалтад нийслэлийн Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ болон хавар, намрын мод тарилтад оролцсон 32 байгууллага, аж ахуйн нэгжийн 700 орчим иргэн оролцлоо. Оролцогчид тарьсан модныхоо ургалтын явцтай танилцаж, цаашид хэрхэн арчлан ургуулах талаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө авсан юм. Мөн нийслэлийн өдрийг угтан НИТХ, НЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар-Ногоон ирээдүй” аяны хүрээнд иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, цаг уурын өөрчлөлтийн эсрэг иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхий- Ногоон ирээдүй” зурагт хуудасны уралдаан зарласан. Уралдааны бүтээлийг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан