Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
851 сурагч иргэний андгай өргөлөө

Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг бий болгох, шударга амьдарч, хөдөлмөрлөж, төр түмнээ эрхэмлэн дээдлэн, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын Иргэний Андгай Өргөх Ёслол” өнөөдөр буюу 10 сарын 19-нд Төрийн ордны ёслолын их танхимд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Энэхүү ёслолын үйл ажиллагааг Монголын Залуучуудын Холбооноос санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд үйл ажиллагааг Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нээж үг хэлсэн юм. Уг арга хэмжээ нь “Чингис Хааны Мэндэлсний 851 жилийн ой” Монгол бахархлын өдөр болон “Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр”-ийг тохиолдуулан болж байгаагаараа онцлог бөгөөд шилдэг, тэргүүний 851 сурагч буюу 16 настнууд оролцсон юм. Монгол Улсын иргэн болж буй эдгээр хүүхдийн төлөөлөл болох тэргүүний 41 сурагчдад улс төр, соёл урлаг, спорт, нийгмийн салбарын шилдэг төлөөллүүд болох Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Хүнс, шим, тэжээлийн хорооны дарга С.Батмөнх, Сингапур улсад зохион байгуулагдсан Залуучуудын олимпийн гимнастикийн аварга, Олон улсын хэмжээний мастер Г.Эрдэнэболд, “Улаанбаатар Шейпер” нийгэмлэгийн гишүүн З.Энхмөнх, Дуучин Цэцэнбилэг буюу Цэцэ нар хүндэт зочноор уригдан “Иргэний үнэмлэх”-ийг нь гардуулан өглөө.

0 Сэтгэгдэл