Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн дүүрэг, хорооны засаг дарга нарыг урамшуулна
Нийслэлийн өдрийг жилийн ажлаа дүгнэж, алдаа оноогоо хэлэлцдэг өдөр болгон тэмдэглэж байхаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Ой тэмдэглэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн, тогтвортой, үр дүнтэй үйл ажиллагаагаар байгууллагыг хангасан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага,  харьяа газрын удирдах ажилтан, албан хаагчдын ажлын үр дүнг үнэлж, урамшуулах журмыг баталлаа.
Урамшуулал олгохдоо мэдээллийн ил тод байдлыг хангасан эсэх, эрүүл аюулгүй байдлын суурь үзүүлэлтийг бүрдүүлсэн эсэх, тухайн жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд шинэ санаа санаачилга гаргасан эсэхийг үндэслэн шалгаруулах бөгөөд иргэд, хэрэглэгчдээс өгсөн үнэлгээ бас нэг үзүүлэлт болох юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага,  харьяа газрын удирдах ажилтан, албан хаагчдын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх санал асуулгыг авч эхэллээ. Төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн үйлчилгээтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхэд энэхүү урамшуулал томоохон дэмжлэг болно гэдгийг нийслэлийн удирдлагууд онцолж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан