Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Улаанбаатар хотын төсвийн гүйцэтгэл 71,4 хувьтай байна
2013 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр нийслэлийн төсөвт 312,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 230,9 тэрбум төгрөгийн зарлага, санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу санхүүжүүлжээ. Мөн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 3,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Нийт 191,1 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс 136,4 тэрбум төгрөг буюу нийт зардлын 71,4 хувийг санхүүжүүлсэн байна. Энэ онд нийслэлийн орон нутгийн төсөвт 440,5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 490,1 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийж, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 3,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 41,5 тэрбум төгрөгийг өмнөх оны орлогын давалт, төсвийн хэмнэлтээс санхүүжүүлэхээр батлагдсан юм. Дашрамд дурдахад НИТХ-ын 2013 оны 03-р сарын 11-ний 27 дугаар тогтоол, “Төсвийн тухай хуулинд заасан нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу“ Сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайлан”-г тухайн сарын 10-ны өдрийн дотор Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргаж, www.ulaanbaatar.mn сайтад байршуулан олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа гэдгийг албаныхан онцолж байна.

0 Сэтгэгдэл