“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Нийслэлийн шав тавьсан газрыг түүх, соёлын цогцолбор болгоно
Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын анхны үүслийн өлгий нутаг Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Их Монгол уулын бэлд орших Ширээт цагаан нуурын хөвөөн дэх гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Одоогоос 374 жилийн өмнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуурын хөвөөнд Их эзэн Чингис хааны алтан ураг халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг Монголын бурхны шашны тэргүүн анхдугаар Богд гэгээнд өргөмжилж, Монгол Улсын нийслэлийн үүсэл Өргөө шар бүсийн ордыг энэ нутагт байгуулсан түүхтэй гэдэг. Улаанбаатар хотын үүслийн түүхийн бодит үнэнийг өнөөгийн болон хойч үеийнхэнд өвлүүлэн таниулах зорилгоор тус газарт 1999 онд “Гэрэлт хөшөө” босгосон бөгөөд түүнээс хойш нийслэлийн өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд нийслэлийн болон Өвөрхангай аймгийн Бүрд сумын удирдлагууд, нутгийн иргэд оролцлоо. Ёслолын үйл ажиллагааг нийслэлийн Засаг дарга T.Бат-Үүл нээж “Юуны өмнө, энд хүрэлцэн ирсэн нийт хүмүүс, нутгийн ард түмэндээ талархал илэрхийлье. Улаанбаатар хотын анхны үүслийн өлгий нутагт ирсэндээ их таатай байна. Эдүгээ 374 жилийн өмнө энэ сайхан нутагт өнөөдрийн 1.2 сая гаруй иргэнтэй нийслэлийн маань анхны шав тавьж байсан тухай түүхийн эх сурвалжид тэмдэглэн үлдсэн байдаг. Бид түүх соёлоо хүндэтгэн, дээдэлж, Гэрэлт хөшөөнд жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Удахгүй энэхүү түүхт газраа тохижуулж, Гэрэлт хөшөөгөө түүх соёлын цогцолбор болгоно гэдгийг нутгийн иргэддээ дуулгахад таатай байна. Ингэснээр нутгийн иргэдээс гадна дотоод, гадаадын жуулчдын зочлох гол бүс болгох боломжтой” гэж хэлсэн юм. Өвөрхангай аймгийн Бүрд сумын удирдлагууд, нутгийн ард иргэд нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлээд цогцолбор байгуулах ажилд хамтран ажиллана гэлээ. Энэ үеэр Зүүн хүрээ Дашчойлон хийдийн хамба лам, хуваргууд ном айлдаж, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид уртын дуу, морин хуурын аялгуугаар түрлэг өргөлөө.
0 Сэтгэгдэл
























