Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Ё.Отгонбаярын их мөнгөний дүн өөрчлөгдөж магадгүй, шалгаж байгаа
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай холбоотой яг ямар хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна вэ? Гишүүн өөрөө болохоор ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, цагдаа намайг нэг ч удаа дуудаж асуугаагүй гэдэг? Гэсэн сэтгүүлчийн асуултад Хуульзүйн сайд Х.Тэмүүжин “Энэ хэргийг Хуулийн байгууллага хуулийн хүрээнд шалгаж байгаа. УМБГ-ын дарга Г.Батсүхийн сэтгүүлчдэд мэдээлснээр эрхэм гишүүн Ё.Отгонбаярын бусдаас авлига нэхсэн, түүний эхнэрийн олон данстай холбоотой асуудлыг шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ данстай холбоотой асуудал дээр давхар бичилтүүд байгааг, үүнээс болж мөнгөний дүн өөрчлөгдөж болохыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ хэргийг шалгаж байгаа хуулийн байгууллага хэргийн талаар нэмэлт тайлбар гаргаж өгөх байх. Өөрийнх нь хэлсэн үгийн тухайд хэрэгт холбогдсон хүн хэзээ ч өөрийгөө “гэм буруутай” гэж хэлдэггүй. Энэ бол хүний Үндсэн хуулиар олгогдсон эрх. Хэн ч байсан өөрийгөө “гэм буруугүй” гэж хэлэх эрхтэй. Тухайн хүн өөрөө болон түүний эхнэр, хүүхэд, аав, ээж нь ч гэсэн түүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Тийм л нийгэмд бид амьдарч байгаа.Тиймээс Ё.Отгонбаяр гишүүн өөрийгөө буруугүй гэсний төлөө “энэ хүн буруугүй” гэж туйлширч ойлгож болохгүй” гэсэн хариу өгчээ.
энэ салга толгойтыг шоронд нь хурдан хийгээч.........

0 Сэтгэгдэл
2013.10.22