Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ХАЛТИРГАА ГУЛГААГ АРИЛГАХ 800 ТОНН ДАВСНЫ НӨӨЦТЭЙ
Цас орсноос хотын гудамж талбайд халтиргаа гулгаа үүсээд буй. “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Д.Энхсайханаас цас хайлуулагч бодис, давсны нөөц болон ажлын явцын талаар тодрууллаа.

-Нийслэлийн хөл хө­дөл­гөөн ихтэй авто зам болон явган хүний зам халтиргаа гулгаатай бай­на. Гэтэл ТҮК-иуд давсаа цацахгүй байна гэх юм?

-Уржигдар орой Улаан­баатар хотод 02:45 цагт цас ороход манай албан хаагчид шөнийн 03:30 цагаас халтиргаа гулгааг арилгахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажил­ласан. Тэр дундаа осол их гардаг зам, уулзвар болох "Нар­ны зам", "Энхтайвны өргөн чөлөө", "Их тойруу", “Бага той­руу”, "Нарны гүүр" гэ­сэн маршрутаар давс, цас хайлуулагч бодис ца­цаж байгаа. Манайх гэлт­гүй дүүргүүдийн ТҮК-ийн ажилчид бүрэн бү­­рэл­дэ­хүүнээрээ ажиллаж байна.  
-Явган хүний зам их гул­гаатай байдаг шүү дээ. Ойр орших аж ахуйн нэг­жүүд нь  цэвэрлэх ёстой гэ­сэн журам байдаг байх аа?
-Тийм ээ. НИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны 63 дугаар тогтоолоор Хот тохижилт цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан. Эл журмаар байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцах талбайг 50 хүртэл метр байхаар тогтоосон. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо 50 метр хүртэлх газрын цас мөсийг арилгаагүй бол газар эзэмших эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж заасан. Тиймээс цас орж, халтиргаа үүссэн энэ үед өөрийн эзэмшлийн гаднах талбайгаа цэвэрлэж, иргэдийн аюулгүй зорчих байдлыг ханган ажиллахыг уриалж байна.
-Төв гэлтгүй хот руу орж ирэх даваануудад халтиргаа гулгаа их үүсдэг шүү дээ. Энэ даваа гүвээнд цас хайлуулах бодис цацах уу?
-Тэгэлгүй яахав. Морин­гийн даваа, Айдсын даваа, 22-ын товчоо чиглэлийн замд цас хайлуулах бодис, давсыг цацаж байна. 10 цагийн байдлаар ирсэн мэдээллийг үзвэл нийтдээ 40 тонн цас хайлуулах бодис цацсан.
-Энэ жил их хур тунадастай, хүйтэн бай­на гэж Цаг уур орчны шин­жилгээний газраас анхааруулж буй. Тэгэхээр цас хайлуулагч бодис, давс хэр хангалттай байгаа вэ?
-Санаа зоволтгүй. Энэ жил тендерийг нь эрт зарлаж, хангалттай нөөцөлсөн. Авто замын халтиргаа гулгааг арилгах, цас хайлуулах бодис, давс хангалттай хэмжээнд буюу 800 тонн  нөөцтэй байна.
Т.Баяр
0 Сэтгэгдэл
бодис давс гэж арай өнөө хөлдүүс болчихдог бохир хар шавраа яриагүй байгаа даа
Хамгийн их уншсан