Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН Т.Аюурсайхан гэдэг залуу даргатай болж мэдэх нь
МАН-ын 27-р Их хуралд МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ноос тус хорооны Бодлогын зөвлөлийн дарга, МАН-ын Бага хурлын гишүүн Т.Аюурсайханыг намын даргад нэр дэвшүүлэхээ өнөөдөр мэдэгдлээ. Нэр дэвшиж өрсөлдөх Т.Аюурсайхан “МАН-д алдаа дутагдал бий. Гэхдээ алдаа дутагдлыг засах болно. Засах ч үүрэгтэй. 21 аймгаараа явж ард олонтойгоо уулзлаа. Ард олны маань амьдрал бэрх байхад МАН энгийн байх ёстой. МАН-д дарга сэтгэхүй, дарга төрх хэрэггүй. Нам бол албан тушаалд хүрэх хөшүүрэг,  ашиг орлого олох хэрэгсэл биш...МАН-д бусдад барьцаалагдсан, наймаачин, нэр бохир дарга хэрэггүй. Сонгогчдынхоо сонголтыг наймаалцдаг, иргэдийнхээ итгэлийг наймаалцдаг, гишүүдийнхээ шийдвэрийг өөрчилдөг, худал хэлдэг удирдлага бидэнд хэрэггүй. Би зөвхөн МАН-ын төлөө бус, Монгол Улсынхаа ирээдүйн төлөө ажиллаж зүтгэх болно” гэж байна.  
Тэр бас намын даргад өрсөлдөхөөр шийдсэн бусад нэр дэвшигчидтэй халз мэтгэлцэхэд бэлэн буйгаа хэлжээ.
0 Сэтгэгдэл
Эргүү балаа амьтан даргаиболбол намаа тараая.энэ намаас гарах минь
Хамгийн их уншсан