“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
50 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ 5-30 хувь хямдруулна
Дэлхийн бусад хотууд тухайлбал Германд олон нийтийг хамарсан худалдаа
үйлчилгээ сард гурваас дөрвөн удаа зохион байгуулдаг. Энэхүү худалдаанд
хотын оршин суугчид маш идэвхитэй оролцож өөрийн хүссэн бараагаа
хямдралтай үнээр худалдан авч, харилцан солилцдог байна. Энэ жишгээр
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл худалдаа, үйлчилгээний салбарынханд
хандаж, нийслэлчүүддээ баярынх нь өдрөөр хямдралтай, урамшуулалтай,
бэлэгтэй худалдаа үйлчилгээгээр бэлэг барихыг уриалсан.
Уриалгыг аж ахуйн нэгжүүд баяртайгаар хүлээн авсан бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нийслэлийн 374 жилийн ойн өдрөөр “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” худалдаа, үйлчилгээг зохион байгуулахаар боллоо. 10 дугаар сарын 29-ний өглөө Чингисийн талбайд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл их хотын хямдралыг зарлан “Цан” цохисноор “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” баярын худалдаа, үйлчилгээ эхэлнэ. Харин дүүргүүдийн Засаг дарга нар худалдаа үйлчилгээ зохион байгуулах талбайдаа нээлт хийж цан цохих юм. Их эзэн Чингис хааны талбай дээр аж ахуйн нэгжүүд сугалаатай худалдаа зохион байгуулж, тохирлыг газар дээр нь олгож, “Нийслэлийн өдрийн азтан” шалгаруулна. Нээлтийн ажиллагаанд “Алтан жолоо трейд” ХХК-аас БЗД-ийн Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдэд иж бүрэн тоглоом, “Дархан нэхий” ХК зам талбайн үйлчлэгч нарт ажлын бээлий бэлэглэхээр шийдвэрлэжээ. Мөн “Макс хүнс” ХХК-аас Асрамжийн газрын 20 хүүхдэд 500 мянган төгрөгийн хадгаламж бүхий “Хадгаламжийн дэвтэр” гардуулна. Хямдралтай худалдааны үеэр “Махмаркет” ХХК 50 тн хонины мах 1кг - 3700 төгрөг, ямааны мах 1кг – 2700 төгрөг, дайврын таташ 1кг – 1100 төгрөгөөр худалдаалахаа мэдэгдээд байна. Баярын энэ өдөр дүүрэг тус бүр өөрсдийн нутаг дэвсгэрт хямдралтай,
урамшуулалтай худалдаа, үйлчилгээ гаргах юм. Зөвхөн нийслэлийн баярын өдрийн хотын даргын “Уриалга” хүлээн авсан 50 гаруй ААН бүтээгдэхүүнээ 5-30 хувь хямдруулан “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” арга хэмжээнд оролцохоор бэлтгэж байна.

0 Сэтгэгдэл