Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын дарга нар бусдад барьцаалагдсан.... гэнэ
Энэ бол бичигч миний үг биш энэ намын гал тогооноос нь гарсан үг. МАН-ын XXYII их хурал хаяанд туллаа. Зарим нээгэн нь зүгээр л гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл гэдэг ч Монголын улс төрийн томоохон нэгдэл болсон энэ намын их хурал ямар болох бол, хэн арга удирдлагад нь гарч ирэх бол гэж хүмүүс харж байна. Энэ нам сайжраасай, сонгуульд ялаасай гэж нэг их хүсэхгүй ч сониуч зангаар намын их хурлаа угтан өөр зуураа хэрхэн хор найруулж байгааг нь ажиглаж байгаа.
Ер нь дугаар хорооны иргэн  Дугар гуайгаас бусад нь энэ намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болчих юмсан гэж зүүдэлж яваа бололтой юм аа. Энэ дотор чинь нийслэлийн газрыг алга дарам газар ч үлдээлгүй зарчихаад нүүр нь улайж нүд нь анивчихгүй яваа луйварчин хүн ч байна, амьд үхсэн нь мэдэгдэхгүй явдаг, сөрөг хүчин гэж бүхнийг л шүүмжлэн жадлан эсэргүүцэх ёстой  гээд ойлгочихсон мунхаг хүн ч байна. Өөрийгөө энэ улсын хамгийн мундаг хуульч гээд итгэчихсэн, муйхар мангуу ч явна.

Одоогоор ганц хүн намын даргад нэрээ албан ёсоор дэвшүүлээд байгаа нь Шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан гэдэг залуу. Энэ хүн нэрээ дэвшүүлснээ зарлахдаа "МАН-д алдаа дутагдал бий. Гэхдээ алдаа дутагдлыг засах болно. Засах ч үүрэгтэй. Ард олны маань амьдрал бэрх байхад МАН энгийн байх ёстой. МАН-д дарга сэтгэхүй хэрэггүй. МАН-д дарга төрх хэрэггүй. Бид энгийн байх ёстой. Нам бол албан тушаалд хүрэх хөшүүрэг, ашиг орлого олох хэрэгсэл биш. МАН-д бусдад барьцаалагдсан, наймаачин, нэр бохир дарга хэрэггүй. Сонгогчдынхоо сонголтыг наймаалцдаг, иргэдийнхээ итгэлийг наймаалцдаг, гишүүдийнхээ шийдвэрийг өөрчилдөг, худал хэлдэг удирдлага бидэнд хэрэггүй” гэж мэдэгдлээ.

Ард түмний амьдрал бэрх байгааг энэ хүн хүлээн зөвшөөрч. Өнгөрсөн 20 жилд төр барьсан өөрийн нь нам ийм болгосныг хүлээн зөвшөөрсөн хэрэг байх.
Тэр бас МАН-д дарга сэтгэхүй хэрэггүй гэжээ. Энэ бол МАН гэдэг чухамдаа хэдхэн хүний хуйвалдаан болж дарга нарын нам болсныг хэлсэн хэрэг болов уу. Тэр нь өнөөгийн УИХ-д байгаа өнөө л хэд шүү дээ.

Хамгийн гол нь Т.Аюурсайхан “Нам бол албан тушаалд хүрэх хөшүүрэг, ашиг орлого олох хэрэгсэл биш. МАН-д бусдад барьцаалагдсан, наймаачин, нэр бохир дарга хэрэггүй. Сонгогчдынхоо сонголтыг наймаалцдаг, иргэдийнхээ итгэлийг наймаалцдаг, гишүүдийнхээ шийдвэрийг өөрчилдөг, худал хэлдэг удирдлага бидэнд хэрэггүй” гэж онцложээ.

Үүгээрээ тэр МАН-ыг яг ийм хэсэг бүлэг хүн өмчилчихснийг хүлээн зөвшөөрч хэлж байна. Энэ үг олон хүний дургүйг яс маханд нь хүртэл хүргэж байгаа.
Уг нь галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй ийм насан дээрээ байгаа Т.Аюурсайхан ийм хүмүүсийн нэрийг одоо зарлачих хэрэгтэй юм. Танай намыг, 90 жилийн түүхтэй улс төрийн энэ хүчнийг муухай харагдуулж, муу болгоод, таван ч  удаа ялагдуулаад байгаа тэр муухай хүмүүсийг зүгээр л нэрлэчих. Их зохиолч Ч.Лодойдамын “Тунгалаг тамир” романд Зая гэгээний хийдэд намын үүр байгуулах хурал дээр Эрдэнэ “Гэсгүй та энд байгаа хүмүүс гэж тодорхой хэлсэн болохоор намд байх гавьяагүй гэсэн хүнийхээ нэрийг шууд нэрлэчих” гэдэг шиг Т.Аюурсайхан “МАН-д......дарга нар” гээд тодорхой хэлсэн болохоор энэ хүмүүсээ шууд л нэрлэчих.

МАН-ын дарга болох гэж улайрч байгаа хэдхэн хүний дотор  бусдад барьцаалагдсан хүн байгаа  юм байна, наймаачин нэр бохир хүн байгаа  юм байна. Бас сонгогчдынхоо сонголтыг наймаалцдаг, иргэдийнхээ итгэлийг наймаалцдаг хүн байгаа юм байна. Худал хэлдэг хүн ч байгаа юм байна.
Хэн юм бол тэр нэр бохир, наймаачин, худал хэлдэг дарга нар нь.....Залуу минь нэрийг нь баримттай нь  зарлачих.

МАН-ын Шинэчлэлийн хороо гэдэг анх гарч ирэхдээ л намдаа байгаа олигархиудаасаа сална, нэрийг нь зарлана гэсэн. Ингэж зарлахыг нь олон түмэн хүлээж л байгаа. Энэ нь олон түмэн тэднийг мэдэхгүйдээ биш, харин ингэж зарлаад эхэлбэл “За энэ МАН чинь шинэчлэгдэх нь” гэж итгэл үнэмшил болох гэсэн л хэрэг.

Өмнө нь энэ МАН-ын бүхий л дарга нар “шинэчлэгдэнэ” хэмээн олон удаа их, бага  хурал хийсэн ч энэ бүхнийгээ хэзээ ч ярьж байгаагүй, шинэчилж ч байгаагүй,  сонгууль явуулсан мэт жүжиг найруулаад өөрсдөө л суудалдаа үлдэж байсан билээ.
Одоо энэ их хурлаараа хэрхэн шинэчлэгдэх бол гэж хүмүүс харж л байна.
0 Сэтгэгдэл
Залуу хүн зоригтой доо....Наад хүмүүсээ баримттай нь нэрлэчих...нэрлэчих.
Хамгийн их уншсан