Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Меркелийн утасны яриаг нууцаар чагнасан гэнэ
Америкийн тусгай албад Германы Канцлер Ангела Меркелийн гар утасны яриаг нууцаар чагнаж байсан тухай мэдээ хэвлэлээр гарсан нь том дуулиан дэгдээлээ. Ангела Меркель өөрөө Барак Обаматай утсаар ярьж, яриаг нь нууцаар чагнасан эсэхийг тайлбарлахыг шаардсан байна. Мөн холбоотон улсынхаа Засгийн газрын тэргүүний яриаг нууцаар чагнах нь хүлээн зөвшөөрч үл болох зүйл гэж бодож байгаагаа мэдэгджээ. Хэрэв Германы Канцлерын яриаг нууцаар чагнаж байсан нь тогтоогдвол хоёр улсын харилцаанд нэлээд том цохилт болно гэдгийг германчууд онцолсон байна. Таагүй байдалд орсон Обама тусгай албад нь Меркелийн гар утасны яриаг нууцаар чагнаагүй гэсэн баталгаа өгсөн байна.
Америкийн ТТГ-ын экс ажилтан Сноуденийн ил болгосон мэдээнээс үзвэл Америкийн тусгай албад сардаа германчуудын 500 сая утасны яриа, интернэт холболтыг нууцаар хянадаг, чагнадаг байсан аж.
Сноуденийн ил болгосон мэдээний улмаас Америк ийнхүү дөрөв дэх улсынхаа Засгийн газрын тэргүүнээс хатуу үг сонч  байна. Үүнээс өмнө Франц, Мексик, Бразилийн төрийн тэргүүнүүд утасны яриа, электрон шууданг нь нууцаар чагнаж уншлаа гэж уурлан албан ёсоор эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан