Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нийтийн тээврийн маршрутыг гар утаснаасаа мэдэж болно
Нийслэлийн Удирдлагын  зөвлөлийн 10 сарын 24-ний ээлжит хуралдаанаар ухаалаг утастай иргэд дэлхийн хаанаас ч нийслэлийн мэдээллийг гар утсаараа дамжуулан авах боломжийг олгох “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшн боловсруулж байгаа талаарнийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга Б.Бат-Өлзий танилцууллаа.
Нийслэлийн Мэдээлэл технологийн газраас боловсруулж буй “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшнд нийслэлийн бүхий л мэдээлэл байгаа бөгөөд та гар утсаараа нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны www.ulaanbaatar.mn цахим хуудсанд нэвтэрч, нийслэлийн ИТХ-ын тогтоол, шийдвэр, нийслэлийн Засаг даргын Захирамж,  гадаад, дотоод зардлын тайланг үзэхээс гадна нийслэлээс зарлагдаж байгаа тендер, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын байршлын мэдээллийг авах боломжтой.

Та аппликэйшныгашиглан нийтийн тээврийн маршрутыг харж, ямар чиглэлийн автобусаар хаана хүртэл явж болохоо мэдэж болох боломжтой болох юм. Мөннийслэлтэй холбоотой санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг заавал өөрийн биеэр өгөх шаардлагагүй,  аппликэйшны Smart UB буланд ороод санал хүсэлтээ явуулж, хариугаа утсаараа авах юм. Зам засвар, шинэчлэлийн ажлын үеэр аль зам дээр ямар компани зам тавьж байгаа, хэзээ хаагдаж, ашиглалтад орох талаарх мэдээллийг ч авч болно. Мөн “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшнаар дамжуулан түргэн тусламж дуудах боломжтой. Энэхүү аппликэйшныг боловсруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга бэлтгэл ажлыг сайтар ханган 2014 оны 1-р сараас эхлэн хэрэглээнд нэвтрүүлэх үүрэг өглөө. “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшн ашиглалтад орсноор дэлхийн өнцөг булан бүрээс иргэд нийслэлийн мэдээ мэдээлэл, төрийн үйлчилгээг ухаалаг гар утсаараа дамжуулан авах таатай нөхцөл бүрдэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан