Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Франц Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрыг тус улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн сайд ноён Гийом Гаро төлөөлөн оролцох үедээ Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай уулзаж сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй хоёр орны хоорондын “Хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны цаашдын чиглэлээ тодорхойлсон баримт бичиг байгуулахаар тохиролцсон билээ.

Үүний дагуу Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яам хооронд Хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны тухай долоон заалт бүхйи Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулахаар ажлын шугамаар тохиролцоод байна.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус-ын 2013 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, БН Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яамыг төлөөлөн БН Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ив Дэлүнэ нар дээрх Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус Санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын сүү, махны хангамжийн тогтолцоог сайжруулах үүднээс Франц Улсаас импортоор оруулж ирсэн мах, сүүний чиглэлийн үржлийн үхэр, ямааг Монгол Улсын цаг уурын нөхцөлд дасан зохицоход техник арга зүйн туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах, Хөдөө аж ахуйн их сургууль болон монголын хөдөө аж ахуйн сургалтын байгууллагуудтай францын ижил төрлийн үйл ажиллагаатай байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах болно.
Түүнчлэн Монгол, Францын мэргэжлийн байгууллагуудын хооронд техник, технологи, арилжаа, санхүүгийн түншлэлийг дэмжиж Монгол Улс, Франц Улсын хооронд урт хугацааны, стратегийн, тогтвортой, харилцан ашигтай бизнесийн түншлэлийн суурийг бий болгох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан