Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын төрийн дээд удирдлагуудад бараалхлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нарт бараалхлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Монголын томоохон улстөрчдийн нэг гэж хүндэтгэдгээ Си Зиньпин дарга илэрхийлэхийн ялдамд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэндчилгээ дэвшүүлж байгааг нь дамжуулж өгөхийг хүслээ. “Энэ оны гуравдугаар сард Хайнанд УИХ-ын дарга З.Энхболдтой, есдүгээр сард Киркизэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой, харин одоо Засгийн газрын тэргүүнтэй эх орондоо уулзаж байна. Хагас жилийн хугацаанд Монгол Улсын төрийн гурван өндөрлөгтэй уулзсан нь манай хоёр орны харилцааны өндөр түвшинг илтгэж байна” гэж ноён Си Зиньпин онцлон хэлсэн юм. Хоёр Ерөнхийлөгчийн өмнө ярилцсан асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газрын тэргүүний хувьд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариу илэрхийлж, энэ удаагийн айлчлалын үеэр хэлэлцсэн чухал асуудлуудыг шуурхай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахыг Хятадын төрийн дээд удирдлагаас хүслээ.

Хятадын хууль тогтоох дээд байгууллагын дарга ноён Жан Дөзянтэй хийсэн уулзалтын үеэр Хятадын тал энэ айлчлалд өндөр ач холбогдол өгч байгааг онцлоод, Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувиар БНХАУ-д амжилттай, үр дүнтэй айлчлал хийж, чухал ач холбогдолтой олон баримт бичигт харилцан гарын үсэг зурсанд Парламентын нэрийн өмнөөс баяр хүргэлээ. Түүнчлэн, хоёр орны бүх түвшний хамтын ажиллагаанд ахиц дэвшил гаргахын төлөө хүчин чармайлт гаргаж ирсэнд гүн талархал илэрхийллээ. Энэ оны дөрөвдүгээр сард УИХ-ын дарга З.Энхболд Бээжин хотноо ноён Жан Дөзянтай уулзаж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны талаар тодорхой тохиролцоонд хүрснийг Ерөнхий сайд тодотгоод УИХ-ын дарга З.Энхболдын халуун мэндчилгээг Хятад улсын хууль тогтоох дээд байгууллагын дарга Жан Дөзянд дамжууллаа.

Айлчлалынхаа хүрээнд Монгол Улстай ойр дөхөм байрлалтай, хамтын ажиллагаанд шинэ үүд хаалга нээх боломжтой хоёр мужид зочлон тодорхой асуудлуудаар санал солилцсоныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд, хэлэлцсэн асуудлуудыг ажил хэрэг болгоход БНХАУ-ын хууль тогтоогчдын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

0 Сэтгэгдэл