Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Баяр: Шударга өрсөлдөөн болоосой
МАН-ын XXVII их хурлын нээлтийн дараа Ерөнхий сайд асан С.Баярын байр суурийг нь сонсслоо.

-Ө.Энхтүвшин дарга хурлын нээлтэнд тавьсан илтгэлдээ өнгөрсөн хугацаанд МАН-ын үйл ажиллагаанд алдаа их байсан тухай олон талаас дурдсан. Та үүнтэй санал нэг байна уу?
-Ажил хийж байгаа хүн алдаа гаргахгүй байна гэж байхгүй л дээ. Гэхдээ яаж дүгнэхээс шалтгаалах байх. Сүүлийн сонгуулиадад МАН амжилт муутай оролцоод байгаа учраас алдаа байгаа л гэсэн үг.

-Их хурлаар МАН гаргасан алдаагаа засч чадах болов уу. Таны бодлоор шинэчлэлийг юунаас эхлээсэй гэж бодож байна?
-Хурал дөнгөж л эхэлж байна. Шинэчлэлийг юм юмнаас л хийнэ. Үйл ажиллагаагаанд маань доголдоод байгаа юу байна, дүрмэнд маань болж байгаа юм юу байна болохгүй нь бас юу байна, бодлогын бичиг баримтуудад маань юу тусгагдах хэрэгтэй байна гээд Дэнсэлдэг цаг нь болсон. Дэнсэлдэг газар нь мөн. Дэнслэх хэмжээний бүрэлдэхүүн ч их хуралд цугларсан байна.    

-Таныг хуралд оролцогчдоос заалнаас нэр дэвшүүлэх сураг байна?
-Хэн ч байж болно. Өөрөө нэр дэвших, өрөөлийг нэр дэвшүүлэх гээд олон зүйл гарч ирэх байх. Миний хувьд би намын дарга хийж үзсэн хүн. Тиймээс нэг урсгалд хоёр орох ёсгүй гэдэг шиг би нэр дэвшихгүй.  Цагийн юм цагтаа байдаг учраас бусаддаа боломж олгоё. Хамгийн гол нь шударга өрсөлдөөн болоосой л гэж бодож байна.
0 Сэтгэгдэл
ARDIIN NAMIIHAND AMJILT HUSIE OLUULAA BNA HUCHTEI BNA GOE HARAGDAJ BNA OLUULAA BNA ZORIGTOI BNA ZORILGOTOI BNA MANDTUGAI
Ene nohor garahgui medej bga ooriigoo
Хамгийн их уншсан