Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Цогтбаатар: Манай намд нөлөөтэй хэсэг бүлэг улстөрч бий

-МАН анхан шатны байгуул­лагуудаа дэмжих нь шинэчлэлийн нэг хэлбэр гэж үзжээ?
-Намын гишүүдийн хэлж, хийж байгаа үйлдэл нэг байх ёстой. Нэгийг хэлчихээд нөгөөг хийгээд явах нь оновчтой биш. Тиймээс хүний өөрийнх нь зүрх сэт­гэл маш чухал. Намын ан­хан шатны байгууллагаа бид маш сайн дэмжих ёстой. Учир нь, нам гэдэг анхан шатны байгууллага, жирийн гишүүн дэмжигчид, сонгогчидтой хэрхэн харилцаж байгаагаас эхэлдэг. Тэгэхээр бид тэнд намын боловсон хүчний чадавхийг бэхжүүлж, шинэчлэл эхлүүлэх ёстой.

-Намын доторхи бүлэг, фракцын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Олон хүн нэг дор цуглахад ашиг сонирхлын зөрчил бий болдог. Энэ нь хүний нийгмийн хууль.Социализмын үед нэг төрх, сэтгэлгээтэй бүхэл цул болох гэж оролддог байсан. Манай намд тодорхой нөлөөллийн хэсэг бүлэг бий. Бид фракц гэж нэрлэдэггүй л дээ. Намын дотор томоохон нөлөөтэй улстөрчид байгаа.

-Намын дарга, генсе­күүдийг сольсноор шинэч­лэл хийж чадах болов уу?
-Намын дарга УИХ-аас сонгогдвол зүгээр. Тэгж байж энэ том намыг удирдаж, захирна. УИХ-ын гишүүн хүн намын дарга болвол нам шинэчлэгдэхгүй нь гэж ойлгож болохгүй. Аливаа асуудлыг түлхдэг гол зүйл нь хүн. Хүний нийгэм хүнээ дагаж явдаг. Хүн юу хийнэ түүнээс бүх зүйл эхэлдэг шүү дээ.

-Үзэл баримтлалаа шинэч­лэх­гүй бол шинэчлэл хийгдэхгүй юм биш үү?
-Орчин үеийн шинэ урсгал, Зүүн төвийн үзэл баримт­лал, ард­чилсан дэвшилтэт үзэл баримтлал социал демок­ра­туу­дын дунд нэлээд явдаг. Үүнийг өнөөдөр Монголд ярих­­гүй байна. Бид үүнийг авч хэ­рэгжүүлэх ёстой ч зүүн тө­вийн үзэл баримтлалаа цааш үргэлж­лүүлэн авч явах нь зүйтэй.      
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан