Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Орлого бага зарлага ихтэй төсөв
Улсын төсөв эдийн засаг, хүн амын амьжиргааны төвшин, ажилгүйдэл, ядууралд яаж нөлөөлж байгаа нь чухал. Иймд төсөвт хамаарахгүй, хөндөхгүй асуудал гэж үгүй. Хамгийн багадаа л нэг өрх гэрийн хоолтой, хоосон хонох нь хүртэл төсвөөс шалтгаална гэсэн үг. Тэгэхээр монголчууд бид орлого, зарлагаа хэрхэн тооцож байна вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарна. Үүнийг жил бүр улсын төсвөө хэрхэн баталж байгаагаас харж болох юм.
Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс гээд ашигт малтмалын үнэ хямдарч өнгөрсөн оны төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарч алдагдал нь 4.8 хувьтай гарсан. Энэ нь сүүлийн жилүүдэд хамгийн их алдагдал хүлээсэн явдал байлаа. Гэтэл энэ оны төсвийг 1.5 их наяд төгрөг буюу 28 хувиар нэмж долоон их наяд төгрөг гэж баталсан. Төсвийн нийт зарлага нь 17 хувиар буюу 1.1 тэрбум төгрөгөөр бас л өссөн юм. Эдийн засагчид тухайн үед 2013 оны төсвийг хэт өөдөргөөр төсөөллөө. Ашигт малтмалын үнэ буурч төсвийн орлого дутуу төвлөрснийг сайтар тооцсонгүй хэмээн дүгнэж байв.
Уг дүгнэлт зөв болох нь батлагдсан. Нүүрс, зэс гээд ашигт малтмалын үнэ төдийлөн өссөнгүй. Төлөвлөсөн хэмжээний экспортоо ч хийж чадахгүйд хүрч төсвийн орлого 1-1.5 их наяд төгрөгөөр тасрах тооцоо гарсан. Ийнхүү зарим зардлаа танаж тодотгол хийснээр энэ оны төсвийн алдагдал Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээнд байхаар боллоо. Хэрэв тодотгол хийгээгүй бол энэ жилийн төсвийн алдагдал ДНБ-ий 6.8 хувьтай гарах байв. Уг нь энэ оны төсөв анх батлагдахдаа нийт зарлага нь 7.4 их наяд төгрөг. Үүний 33.3 хувь нь бараа, ажил, үйлчилгээнд, 33.4 хувь нь хөрөнгө оруулалт болон хөрөнгийн бусад зардалд, зургаан хувь нь зээл, зээлийн үйлчилгээний төлбөрт, өрх гэр, хувь хүнд чиглэсэн шилжүүлэгт 27.2 хувь нь зарцуулагдахаар байсан юм. Ирэх жилийн төсвийн төсөлд орлого нь мөн л хэт өөдрөгөөр төсөөлөгджээ. Тухайлбал, өнгөрсөн оныхоос бас л нэмэгдэж 7.3 их наяд төгрөг байхаар тооцоолсон байна. Харин зарлага нь 7.7 их наяд төгрөг хэмээсэн. Гэтэл зах зээлийн судалгааны байгууллагууд ирэх онд ашигт малтмалын үнэ төдийлэн өсөхгүй гэсэн таамаглал дэвшүүлж байгаа. Хэрэв ийм байдлаар ирэх оны төсөв батлагдвал энэ жилийн алдаагаа дахин давтах нь.
Улсын төсвөө алдагдалгүй төлөвлөж болно. Гэхдээ манайх шиг жижиг эдийн засагтай, ганцхан түүхий эдийн үнэ ханшаас хамааралтай улс хямрал нүүрлэхэд төсөв алдагдалгүй гарах магадлал байхгүй. Хамгийн гол нь орлого ихтэй жилдээ хуримтлалаа өсгөх, хэмнэж болох зардлаа бууруулж байх учиртай аж.
Дэлхийн банкны Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Таехүн Ли “Монгол Улсын төсвийн орлого зарцуулалтаасаа бага байна. Иймд жилээс жилд төсвийн алдагдал өсч байгаа. Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөр олноор нэмэгдэх боллоо. Ингэж нэмэгдэж байгаа хурд нь Монголын эдийн засгийн үйлдвэрлэлийн чадамжаас давсан. Тэгэхээр олсон орлогоо хуримтлуулж амжилгүй хэтэрхий хурдан үрээд байна” гэж дүгнэсэн. Товчхондоо олсныхоо хэрээр зарах бус хэмнэх бодлого үгүйлэгдэж буй аж.
Улс бол томруулсан өрх. Өрх бол жижигрүүлсэн улс гэдэг үг бий. Нэг ёсондоо улс хөгжихгүй, өрхийн амьдрал сайжрахгүй нэг дороо хий эргээд буй нь олсноо үрчихээд хуримталж чадахгүй байгаагийн илэрхийлэл. Тэгээд мөнгөгүй болохоороо хэн нэгнээс зээлэх гээд эрэл сурал болдог билээ. Дэлхийн банк, ОУВС-аас тухайн улсын өрийн дарамт ямар байгааг тогтоох шалгуур үзүүлэлт гаргасан байдаг. Үүнд өр нь ДНБ, Засгийн газрын орлого, экспортод эзлэх хувийн жин ямар байгааг тооцон гаргана. Уг шалгуур үзүүлэлтээр манай улсын өрийн дарамт өнөөгийн байдлаар бага байгаа аж. Гэхдээ Засгийн газар “Чингис бонд” гаргасан. Мөн “Самурай бонд” гаргана гэж байна. Эдгээр бондын хүү, эргэн төлөлт хийгдээд эхлэхээр өрийн дарамт тодорхой хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой.
Уул уурхай хөгжсөн Чили, Ботсвана зэрэг улс төсвийн орлогоо өсөөд ирэхээр зардлаа бууруулж хуримтлалын сангын түрийвчээ түнтийлгэдэг аж. Учир нь, аж ахуйн нэгжүүд орлого ихтэй сайн ажиллахад татварын орлого нэмэгддэг. Энэ үед төр эдийн засагт оролцох оролцоогоо бууруулдаг. Хямрал нүүрлээд ирэхээр төр зардлаа нэмэгдүүлж эдийн засгаа дэмжээд явдаг байна. Гэтэл манай улс орлого нэмэгдсэн ч багассан ч зарлага төдийлэн буурдаггүй зуршилтай.
Төсөв алдагдалтай байх гурван шалтгаан бий. Нэгдүгээрт орлого нь буурна. Хоёрдугаарт зарлага нь их байх явдал. Гуравдугаарт орлого бага, зарлага өсөх юм. Манайд аль аль нь тохиолдож байгаа. Хамгийн гол нь зардлаа нэмэх бус үр ашигтай байлгах учиртай гэж эдийн засагчид хэлдэг.
Монгол Улс 2011 онд мөнгөөр ёстой нэг “гулгисан” гэж хэлж болно. Тухай үед иргэд сар бүр төрөөс бэлэн мөнгө авч байв. Докторант, ахлах багш Д.Оюунцэцэгийн судалгаанд дурдсанаар “Эдийн засгийн өсөлт өндөр гарсан 2011 онд монголчууд нэг төгрөг зарж зургаан мөнгө үйлдвэрлжээ. Харин дараа жил нь 16 мөнгө үйлдвэрлэсэн” тооцоо бий. Өнгөрсөн он бол хямралын салхи сэвэлзэж ашигт малтмалын үнэ уруудаж эхэлсэн үе. Энэ онд ч бас дээрдсэнгүй. Харин ирэх жил ч бас тийм сайнгүй дүр зураг ажиглагдаж байгааг эдийн засагчид анхааруулж буй билээ. Чили, Ботсвана улсын хуримтлалын санд төвлөрсөн мөнгө нь ДНБ-ийх нь 70 хувьтай тэнцэж байгаа гэдэг. Тэгвэл манай улсын Тогтворжуулалтын санд 400 орчим тэрбум төгрөг бий. Энэ нь манай улсын ДНБ-ий 5-6 орчим хувьй хэмээдэг.
Манай улсын төсвийн урсгал болон нийгмийн халамжийн зардал эдийн засгийн өсөлт, хүн амын амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг хэмжих үр ашгийн шалгуур үзүүлэлт байхгүй. Үүнийг тогтоох хэрэгтэй гэж эдийн засагчид үздэг.
Тэгэхээр манай улсын төсвийн бодлогод ямар дүн тавих нь зардлын үр ашгийн тооцоо хийж байж тодорхой болох нь.

0 Сэтгэгдэл