Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Н.Номтойбаярыг “явуулаад” байгаа Засгийн газрын гишүүн хэн бэ?
МАН-ын Их хуралтай зэрэгцэн намын Удирдах зөвлөлийн гишүүдийн “но” ч дэлгэгдэж эхлэв бололтой. Үнэндээ хот хөдөөгөөс ирсэн төлөөлөгчдөд намынхаа удирдлагууд болоод тус намыг төлөөлж байгаа УИХ-ын зарим гишүүний үнэн мөнийг сонсох сайхан завшаан тохиов бололтой. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Оросын бизнесмэн С.В.Паушокийн өгсөн ярилцлагыг залруулах гэж мэдээлэл хийсны дараахан УИХ-бн гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийг “урив”.
Өөрийнх нь тухай гарч байгаа сөрөг мэдээллийн талаар үнэн бодит мэдээлэл өгөх гэж буйгаа дуулгав. Тэрээр өөрийг нь ийн гүтгэх явуулгын цаана УИХ-ын гурван гишүүн, засгийн газрын нэг гишүүн болон нэр бүхий хоёр бизнесмэн байгаа нь урьдчилсан байдлаар илэрснийг холбогдох байгууллагад нь шалгуулахаар өгсөн гэнэ. Үнэндээ түүний далан булчирхайг тоочоод байгаа гэх хамгаалагч Б.Батзориг нь өнгөрсөн парламентад УИХ-ын гишүүнээр Дорнод аймгаас сууж байсан Ц.Шинэбаяр гишүүнд худалдагдсан байсан гэнэ. 100 сая төгрөгийн тохироо хийж Б.Батзориг Ц.Шинэбаярт ажиллахаар болсон ч эрхэм нэр дэвшигч хэлсэндээ хүрэлгүй 1000 ам.доллар л чулуудсан гэх бичлэгийг иргэн Б утсандаа хурааж авсан нь энэ хэмээн сэтгүүлчдэд сонсгов. Энэхүү бичлэгээ хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах болсон гэдгээ ч дуулгав. Мөн Манзуй Г.Нямдорж гэх нөхөр нэг сая ам.доллар өгвөл энэхүү асуудлыг намжаана хэмээн дарамт үзүүлсэн учраас хуулийн байгууллагад ч хандсан гэв. Тэгэхээр УИХ-ын гишүүн Ц.Номтойбаярыг хэрэгт унагахаар явуулга хийгээд байгаа УИХ, Засгийн газрын гишүүнийг яаралтай тодруулж, хэвлэлийнхэнд зарлаач ээ хэмээн Х.Тэмүүжин сайдаас хүсэх байна.
uhsen hoinooo!

0 Сэтгэгдэл
2014.03.20