Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр “Сүхбаатарын одон”-гоор энгэрээ мялаалаа
Нийслэлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор шагнагдсан юм. Өнөөдөр нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний  үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт мөнгөн аяга, цэцгийн баглаагаар бэлэг барьлаа. Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинэчлэлийн багийн бүрэлдэхүүнд нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудлыг хариуцан ажиллаж буй Засаг даргын орлогч Н.Гантөмөр нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын түүхэнд байгаагүй авто зам, дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж төсөл”-ийн Төслийн удирдах хорооны даргаар ажиллаж анхны хурдны зам барих ажлыг эхлүүлсэн. Мөн  нийслэлийн замын хөдөлгөөнийг аюулгүй, эмх цэгцтэй болгон өөрчлөх зорилтын хүрээнд хамгийн их түгжирдэг 19 уулзварын шинэчлэлт, “Хүй долоон худаг”-т байгуулагдаж буй “Монгол наадам” цогцолборын эхний ээлжийн ажлуудыг түргэн шуурхай зохион байгуулсан зэрэг нийслэлчүүдийн талархлыг хүлээсэн олон бүтээн байгуулалтын ажлыг хийж, хэрэгжүүлсэн байна. Цаашдаа илүү их хичээж ажиллахыг хүсье” гэж онцлон хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан