Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хойд, өмнөд Солонгос хоёулаа итгэж болох цорын ганц улс нь Монгол
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д айлчлал хийхээр мордсон нь дэлхий дахины анхаарлыг татаж, олон улсаас өөрийгөө тусгаарласан Хойд Солонгостой хэл амаа ололцож, Солонгосын хойгт энхтайвныг тогтооход төв Азийн энэ орон зуучлагч болж чадах уу хэмээн харж байна. Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнг хэлэлцэх хараахан болоогүй ч гадаад ертөнц энэ айлчлалаас юу харж, хүлээж буйг олон улсын хэвлэлүүд ийн бичиж байна.
Хойд Солонгосын удирдлагыг Ким Чен Ирийн хүү Ким Чен Ун авснаас хойш тус улсад айлчилж буй анхны төрийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болж байна. Түүний айлчлал хоёр улсын эртний харилцааг улам батжуулж, шинэ түвшинд гаргах болно хэмээн Монголын Гадаад хэргийн сайд Л.Болд “Guardian”-д хэллээ.
Ардчилсан Монгол Улс Сөүлтэй найрсгаар харилцахын зэрэгцээ Пьенянтай эртний дипломат харилцаагаа хадгалж байгаа нь ер бишийн хэрэг биш. “Хэдий бид одоо өөр өөр нийгмийн тогтолцоонд амьдарч яваа ч манай хоёр ард түмэнд ижил төстэй зүйл их бий” гэж тэр хэлж байна.
Солонгосын дайны дараа Хойд Солонгосыг хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс нь Монгол байсан билээ. Хожим нь Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн ч ийм тусч хандлагаа хадгалсан хэвээрээ, өнгөрсөн сард гэхэд Пьеняны хүсэлтийн дагуу хүнсний тусламж илгээсэн юм.
Энэ харилцаан дээрээ үндэслээд Монгол нь Хойд Солонгосыг дэлхийн бусад улс оронтай харилцан ойлголцоход зуучлах гүүр нь болж чадна гэж Л.Болд үзэж байна. Өнгөрсөн онд гэхэд тус улс Токио-Пьеняны хооронд Японы хулгайлагдсан иргэдийн талаарх хоёр улсын хэлэлцээрийг амжилттай зохион байгуулсан билээ.
“Монгол Улс Солонгосын хойгийн асуудлаар үнэнч зуучлагч байж чадна гэдгээ харуулсаар ирсэн. Магадгүй хойд, өмнөд хоёр Солонгосын хоёул итгэж болох цорын ганц улс нь Монгол байх” хэмээн Колумбиагийн их сургуулийн Солонгос судлалын тэнхимийн профессор Чарльз Армстронг хэлж байна. Тэрээр Хойд Солонгосыг дэлхий дахинтай эвлэрүүлэн зуучлахад монголчууд чухал үүрэг гүйцэтгэж чадна хэмээн итгэж байна. Учир нь, бусад улс шиг түрэмгийлэн заналхийлэх хандлага Монголд байхгүй учир Хятад, Орос, Өмнөд Солонгос, Японоос илүүтэйгээр Хойд Солонгост эергээр нөлөөлж чадах талтай.
Хойд Солонгос-Монголын хооронд улс төрөөс гадна сүүлийн жилүүдэд эдийн засгийн харилцаа холбоо чухал болж ирж байгаа. Далайд гарцгүй Монгол орны хувьд Хойд Солонгос дутуугаа нөхөх нэг боломжит хувилбар юм. Монголын “HB Oil” компани Хойд Солонгосын нефть боловсруулах төрийн өмчит компанийн 20 хувийн хувьцааг худалдан авсан нь энэ бизнес сонирхлын нэгээхэн жишээ. Тус компани Хойд Солонгосын Сунгри үйлдвэрт түүхий нефть нийлүүлээд, эргээд боловсруулсан түлшээ Монголдоо экспортлох юм.
Монгол-Хойд Солонгосыг холбох бас нэг зүйл нь ажиллах хүч. Хичээл зүтгэлтэй ажилладаг, өндөр цалин хөлс нэхдэггүй чухам л “капиталист мөрөөдөл” болсон ажилчдыг Хойд Солонгосоос оруулж ирэх сонирхол бий. Одоогоор Монголд ийм 1700 ажилчин Хойд Солонгосоос ирж голдуу барилгын салбарт ажиллаж байгаа бөгөөд энэ тоог 5000 хүргэх бололцоо бий аж.
Guardian
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй, энх тайван амьдрал руу хөтлөх алс хэтийн зорилго тээн Пьеняныг зорьсон ч Монголын ардчилсан нийгмийн шилжилт умардынхны сэтгэлийг тэгтэл хөдөлгөж, өөртөө татаж чадахгүй л болов уу гэж шинжээчид үзэж байна.
Метал, газрын ховор элементээр баян Хойд Солонгосын хувьд уул уурхайдаа түшиглэн эдийн засгаа хөгжүүлэх Монголын загвар туршлага болж мэдэх юм гэж зарим нэг ажиглагч үзэж байна. “Зөвхөн энэ л Хойд Солонгосыг ядуурлаас гаргах цорын ганц гарц болно. Үгүй бол Хойд Солонгос 20 жилийн дараа ч яг өнөөдрийнх шигээ бахь байрандаа байх болно” хэмээн Сөүл дэх Азийн Стратегийн хүрээлэнгийн Хойд Солонгосын талаарх судлаач Пак Сюн Жэ хэлж байна. Гэвч түүнээс өөр бодолтой экспертүүд ч бас байна. Коммунист дэглэмийг унагаж, ардчилсан тогтолцоог сонгосон Монголын жишээ хойд солонгосчуудын сэтгэлийг хөдөлгөж чадахгүй гэж Сөүл дэх Күүкмин их сургуулийн профессор Андрей Ланков ярьж байна.
Гэхдээ ямартай ч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг угтаж “Rodong Sinmun” сонин даваа гаригт гаргасан нийтлэлдээ БНАСАУ-ын тал хоёр улсын олон жилийн уламжлалт, найрсаг харилцаандаа сэтгэл хангалуун байдаг хэмээн дурджээ.
Хойд, өмнөд Солонгос хоёулаа итгэж болох цорын ганц улс нь Монгол
Хойд Солонгосын удирдлагыг Ким Чен Ирийн хүү Ким Чен Ун авснаас хойш тус улсад айлчилж буй анхны төрийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болж байна. Түүний айлчлал хоёр улсын эртний харилцааг улам батжуулж, шинэ түвшинд гаргах болно хэмээн Монголын Гадаад хэргийн сайд Л.Болд “Guardian”-д хэллээ. Ардчилсан Монгол Улс Сөүлтэй найрсгаар харилцахын зэрэгцээ Пьенянтай эртний дипломат харилцаагаа хадгалж байгаа нь ер бишийн хэрэг биш. “Хэдий бид одоо өөр өөр нийгмийн тогтолцоонд амьдарч яваа ч манай хоёр ард түмэнд ижил төстэй зүйл их бий” гэж тэр хэлж байна.
Солонгосын дайны дараа Хойд Солонгосыг хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс нь Монгол байсан билээ. Хожим нь Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн ч ийм тусч хандлагаа хадгалсан хэвээрээ, өнгөрсөн сард гэхэд Пьеняны хүсэлтийн дагуу хүнсний тусламж илгээсэн юм.
Энэ харилцаан дээрээ үндэслээд Монгол нь Хойд Солонгосыг дэлхийн бусад улс оронтай харилцан ойлголцоход зуучлах гүүр нь болж чадна гэж Л.Болд үзэж байна. Өнгөрсөн онд гэхэд тус улс Токио-Пьеняны хооронд Японы хулгайлагдсан иргэдийн талаарх хоёр улсын хэлэлцээрийг амжилттай зохион байгуулсан билээ.
“Монгол Улс Солонгосын хойгийн асуудлаар үнэнч зуучлагч байж чадна гэдгээ харуулсаар ирсэн. Магадгүй хойд, өмнөд хоёр Солонгосын хоёул итгэж болох цорын ганц улс нь Монгол байх” хэмээн Колумбиагийн их сургуулийн Солонгос судлалын тэнхимийн профессор Чарльз Армстронг хэлж байна. Тэрээр Хойд Солонгосыг дэлхий дахинтай эвлэрүүлэн зуучлахад монголчууд чухал үүрэг гүйцэтгэж чадна хэмээн итгэж байна. Учир нь, бусад улс шиг түрэмгийлэн заналхийлэх хандлага Монголд байхгүй учир Хятад, Орос, Өмнөд Солонгос, Японоос илүүтэйгээр Хойд Солонгост эергээр нөлөөлж чадах талтай.
Хойд Солонгос-Монголын хооронд улс төрөөс гадна сүүлийн жилүүдэд эдийн засгийн харилцаа холбоо чухал болж ирж байгаа. Далайд гарцгүй Монгол орны хувьд Хойд Солонгос дутуугаа нөхөх нэг боломжит хувилбар юм. Монголын “HB Oil” компани Хойд Солонгосын нефть боловсруулах төрийн өмчит компанийн 20 хувийн хувьцааг худалдан авсан нь энэ бизнес сонирхлын нэгээхэн жишээ. Тус компани Хойд Солонгосын Сунгри үйлдвэрт түүхий нефть нийлүүлээд, эргээд боловсруулсан түлшээ Монголдоо экспортлох юм.
Монгол-Хойд Солонгосыг холбох бас нэг зүйл нь ажиллах хүч. Хичээл зүтгэлтэй ажилладаг, өндөр цалин хөлс нэхдэггүй чухам л “капиталист мөрөөдөл” болсон ажилчдыг Хойд Солонгосоос оруулж ирэх сонирхол бий. Одоогоор Монголд ийм 1700 ажилчин Хойд Солонгосоос ирж голдуу барилгын салбарт ажиллаж байгаа бөгөөд энэ тоог 5000 хүргэх бололцоо бий аж.
Guardian
Монгол Улс Хойд Солонгосын зуучлагч болохыг эрмэлзэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй, энх тайван амьдрал руу хөтлөх алс хэтийн зорилго тээн Пьеняныг зорьсон ч Монголын ардчилсан нийгмийн шилжилт умардынхны сэтгэлийг тэгтэл хөдөлгөж, өөртөө татаж чадахгүй л болов уу гэж шинжээчид үзэж байна. Метал, газрын ховор элементээр баян Хойд Солонгосын хувьд уул уурхайдаа түшиглэн эдийн засгаа хөгжүүлэх Монголын загвар туршлага болж мэдэх юм гэж зарим нэг ажиглагч үзэж байна. “Зөвхөн энэ л Хойд Солонгосыг ядуурлаас гаргах цорын ганц гарц болно. Үгүй бол Хойд Солонгос 20 жилийн дараа ч яг өнөөдрийнх шигээ бахь байрандаа байх болно” хэмээн Сөүл дэх Азийн Стратегийн хүрээлэнгийн Хойд Солонгосын талаарх судлаач Пак Сюн Жэ хэлж байна. Гэвч түүнээс өөр бодолтой экспертүүд ч бас байна. Коммунист дэглэмийг унагаж, ардчилсан тогтолцоог сонгосон Монголын жишээ хойд солонгосчуудын сэтгэлийг хөдөлгөж чадахгүй гэж Сөүл дэх Күүкмин их сургуулийн профессор Андрей Ланков ярьж байна.
Гэхдээ ямартай ч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг угтаж “Rodong Sinmun” сонин даваа гаригт гаргасан нийтлэлдээ БНАСАУ-ын тал хоёр улсын олон жилийн уламжлалт, найрсаг харилцаандаа сэтгэл хангалуун байдаг хэмээн дурджээ.
“The Wall Street Journal”
0 Сэтгэгдэл
























