Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Монголоос хулгайлсан үлэг гүрвэлийн гавал жүжигчин Николас Кейжид байна
Холливудын нэрт жүжигчин Николас Кейж 2007 онд нэгэн дуудлага худалдаанаас тираннозаврарекс үлэг гүрвэлийн гавлын яс худалдаж авахаар өөрийн коллеги Леонардо ДиКаприотой өрсөлдөн ялж өөрийн болгож байсан. Гэтэл энэ гавлын ясыг  палентологийн олдвор хууль бусаар наймаалагч өнөөх Эрик Прокопи зарсан болж таарч байна. Тэгэхээр 270 мянган ам.доллараар үлэг гүрвэлийн гавал худалдан авсан нэрт жүжигчин маань бас хууль бус наймааны хамтрагч  болж таарч байна хэмээн The Guardian сонин бичжээ. Одоо ДиКаприо түүнийг худалдаж аваагүйдээ баярлах болж харин Кейж Монголоос хууль бусаар хил давуулан худалдаалсан палентологийн олдвор худалдан авсан хэрэгт хамсаатан болох нь.

Эрик Прокопи эдгээр олдворыг хууль бусаар Хятад, Монголоос оруулж ирсэн нь батлагдсан болохоор энэ хэргийг шалгах явцад дуудлага худалдааны IM Chait танхимын захирал Давид Гершковиц энэ олдворуудыг худалдан авсан хүмүүсийг нэрлэхэд хүрсэн байна. Цагдаагийнхан Эрик Прокопийн дуудлага худалдаанд тавьсан бүхий л олдворыг нэг бүрчлэн шалгаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Гаргасан эзэд нь юу болсон бэ
Хамгийн их уншсан