Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Буурал багш Г.Миеэгомбо тэнгэрийн оронд оджээ
УИХ-ын дэд дарга М.Энхболдын аав, Монгол Улсын Ардын Багш, Г.Миеэгомбо өвчний улмаас өнөө өглөө ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Г.Миеэгомбо нь бүрэн дунд сургууль төгсөөд ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд суралцан 1959 онд эдийн засагч мэргэжлээр төгсчээ. “БНМАУ-ын ажиллах хүчний нөхөн үйлдвэрлэлд үйлдвэрлэлийн биш хүрээний роль” сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэргийг 1968 онд хамгаалсан байна. 1981 онд профессор цол хүртжээ. 1959 оноос Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1960 оноос Эдийн засгийн дээд сургууль, МУИС, Намын дээд сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, проректор, ректор, 1991 оноос Төр, нийгэм судлалын академийн захирал, 1992 оноос Монгол-Японы “Говь” төслийн хэсгийн дарга, 1998-2001 онд МУИС-ийн Экологийн боловсролын төвийн захирал, 2001 оноос хойш тус сургуулийн эдийн засгийн сургуулийн зөвлөх багшаар ажиллаж иржээ. Их, дээд сургуулийн сургалтын агуулгыг боловсронгуй болгож, чанарыг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, үндэсний эдийн засагчдыг сургаж бэлтгэх, тэднийг судалгаа шинжилгээний ажилд сургахад олон жилийн хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадвараа зориулсан нэрт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн байсан юм.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
0 Сэтгэгдэл
1998 оноос Залуу байгальчдын станцын даргаар очоод газрыг нь MCS-д зарж баяжсан нөхөр дөө. Тэнд нь Орчлон хороолол үүссэн
Хамгийн их уншсан