Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
М.Энхболд 91 хувийн саналаар МАН-ын дарга боллоо

МАН-ын Их хурал өнөөдөр УИХ-ын дэд дарга М.Энхболдын аав нас барсан гэсэн хүндэтгэх шалтгааны улмаас 14:00 цаг хүртэл хойшилсон юм. Хурал эхлэхэд хоёр Энхболдын нэг болох Нямаагийн Энхболд намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа илэрхийлсэн. Тэрээр “Улс төрд шударга, цэвэр өрсөлдөөн хэрэгтэй. Гэхдээ улс төрд хүн чанар түүнээс ч илүү чухал. Би намын даргын өрсөлдөөнд оролцоно гэдгээ зарласан. Гэвч надад хүн чанар, намын эв нэгдэл ямар ч албан тушаалаас үнэтэй. Энэ миний ажил, амьдралын зарчим, гүн итгэл үнэмшил. Ийм учраас би энэ өрсөлдөөнөөс нэрээ татаж байна. Намайг дэмжиж, надад итгэж, урам хайрлаж, зоригжуулж байсан журмын нөхдөдөө чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхэн маань намайг уужуу монгол сэтгэлээр ойлгоно гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн тайлбар хэлжээ. Түүнийг намын даргад нэрээ дэвшүүлэхээ зарлаад сунгааны үеэр нэрээ татна хэмээн зарим хэвлэлээр бичиж байсан нь ч хол зөрсөнгүй. Үүний цаана ямар нэг тохиролцоо явагдсан гэх газаргүй. Түүнийг нэрээ татсантай холбогдуулан БОАЖ-ын сайд асан Д.Цогтбаатарыг генсек болгохоор тохиролцсон байх талтай гэж зарим эх сурвалж хэлж байна.

Хуралдааны үеэр Их хурлын төлөөлөгч Д.Содном М.Энхболдыг, Б.Ганхуяг Т.Аюурсайханыг, Орхоны төлөөлөгч Н.Одгэрэл Ж.Энхбаярыг МАН-ын даргад тус тус нэр дэвшүүлэв. Ж.Энхбаяр гишүүн “Н.Энхболд гишүүнтэй санал нэг байгаагаа дурьдаж, намайг дэвшүүлсэн нь гэнэтийн явдал боллоо. Залуус ачаа үүрэлцэх ёстой гэж үзэж дэвшүүлж буйд талархаж байна. Олон жил ялалтад хөтөлсөн ах нартаа баярлалаа. Танхимд буй төлөөлөгчдийн 60 хувь нь залуучууд байна. Гэхдээ намын даргын босго өндөр байх ёстой. Нэрээ татахаар шийдэж байна” гэсэн байна. Түүний дараа намын дарга Ө.Энхтүвшин улиран сонгогдохгүй гэдгээ илэрхийлэн “Нэгэнт удаа дараагийн сонгуульд олигтой үр дүн гаргаж чадаагүй учир би намын даргаас нэрээ татаж байна” хэмээсэн аж. Ийн намын даргын сунгаанд М.Энхболд, Т.Аюурсайхан нар өрсөлдсөн юм. Мэдээж Т.Аюурсайханы хувьд Их хурлын төлөөлөгчдөөс илтгэл тавих эрх авч чадаагүй хүн намын даргаар сонгогдоно гэдэг бүтэшгүй зүйл гэдгийг захын нэгэн ч хэлэх байлаа.
Тэгэхээр МАН-ын даргад УИХ-ын дэд дарга М.Энхболд үнэндээ өрсөлдөгчгүйгээр сонгогдох нь тодорхой болсноор санал хураалт эхэлсэн юм. Ингээд М.Энхболд 91 хувийн саналаар МАН-ын дарга боллоо.
Маргааш намын бага хурлын хяналтын хороог сонгож, МАН-ын шинээр сонгогдсон дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Д.Цогтбаатар нарын нэгийг генсект нэр дэвшүүлнэ. Харин намын гишүүн Б.Энхмандахын хувьд гексект өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд байгаа ч намын нөхөд нь тийм ч таатай хүлээж аваагүй гэнэ. Ямартай ч М.Энхболдын хувьд дээрх гурвын хэнтэй нь хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийсэн талаар эх сурвалж хэлж байсан юм.
Эмгэнэл

0 Сэтгэгдэл
2013.10.29