Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Оюутнуудад жилд 106 тэрбум төгрөг өгч байгааг шүүмжлэв

УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр хуралдаж, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хууль өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, их, дээд сургуульд суралцагсдад урамшууллын болон үндэсний тэтгэлэг олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, оюутан бүрт 70200 төгрөгийг сар бүр олгож эхэлсэн нь нэг талаараа улсын төсөвт ачаа болж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн хичээлийн жилд давхардсан тоогоор улсын хэмжээнд 165 мянган оюутанд 106 тэрбум төгрөгийн тэтгэлэг өгсөн байна. Энэ нь хэд хэдэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг барих мөнгө хэмээн зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Сангийн яамнаас оюутнуудад сар бүр мөнгөн тэтгэлэг олгож буй нь урамшууллын чанартай учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахгүй байж, цаашид Засгийн газраас хэмжээг нь тогтоодог байх ёстой гэсэн хуулийн төсөл боловсруулжээ. Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Оюутнуудын нийгмийн баталгааг хангасан энэ тэтгэлгийг цаашид нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ хуулийг анхнаасаа суралцагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор санаачлан баталсан. Тиймээс одоогийн мөрдөгдөж буй хуулийг өөрчлөх шаардлагагүй. Үүнд би эсрэг байр суурьтай байна. Ямар зорилгоор тэтгэлгийг Засгийн газар мэднэ гэсэн юм. Тэгэхээр олгохгүй ч байж мэдэх юм биш үү” гэхэд Сангийн сайд Ч.Улаан “Засгийн газар тэтгэлгийн хувь хэмжээг тогтооно. Харин тэтгэлгийг жил бүр олгоно” гэв.
УИХ-ын гишүүн Д.Арвин “2000 оноос хойш маш олон их, дээд сургууль бий боллоо. Жилд хэдэн оюутан төгсч байгаагаас хэд нь ажлын байраар хангагдаж байна вэ. Их, дээд сургууль энэ тэтгэлгээр далимдуулж бизнес хийх хандлагатай боллоо. Сургуулиуд чанартай боловсон хүчин бэлтгэхээс илүү анги дүүргэхийг зорьж байна. Сургалтын төлбөр маш өндөр болсон. Тиймээс тэтгэлгийн хэмжээг нэмэхээс илүү сургуулиудын бодит зардлыг тооцоо судалгаатай гаргаж, зардлыг нь хасах хэрэгтэй” гэхэд Боловсрол шинжлэх ухааны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр “Их, дээд сургуулиудын 92 хувь нь сургалтын төлбөрөөс санхүүждэг. Тэдэнд өөр санхүүжилт байхгүй. Ирэх жилээс 450-иас дээш оноо аваагүй хүүхдийг их, дээд сургуульд элсүүлэхгүй байх бодлого баримтална. Тэр хэрээр сургуульд тавигдах шаардлага, стандарт өндөрсөнө. Их, дээд сургууль төгсөгчдийн 30-40 орчим хувь нь ажлын байраар хангагдаж байна. Ажлын байр хангалттай бий ч төгсөгчид чанаргүй бэлтгэгдэж гарч байгаа” гэсэн хариулт өглөө. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга “Оюутнуудад нэг жилд 106 тэрбум төгрөг өгч байгаа нь дөрвөн жилд хагас их наяд төгрөг болох юм байна. Улаанбаатарт цэцэрлэг сургуульд хүрэлцэхгүй байна гэж байнга ярьж байгаа. Энэ асуудлыг шийдэхэд 300 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Оюутан 70 мянган төгрөгөө юунд зарцуулж байгаа талаар судалгаа байна уу” гэхэд Б.Насанбаяр “Улсын хэмжээнд 165 орчим мянган оюутан суралцаж байгаагийн 62 хувь нь орон нутгаас ирж суралцаж байна. Оюутнуудыг 70200 төгрөгөө юунд зарцуулж байгаа талаархи судалгааг манай яам төрийн бус байгууллагуудтай хамтарч хийсэн. Ихэнх нь сургалтын төлбөр болон амьжиргаандаа зарцуулдаг гэсэн. Нийт оюутнуудын 10-14 хувь нь л оюутны байранд амьдардаг. Тэгэхээр амьдрах орон байр бусад хэрэглээнд зарцуулдаг гэх хариулт өгсөн байна лээ” хэмээв. Түүнчлэн Сангийн сайд Ч.Улаан “Энэ хуулийн төслийг хэлэлцэхэд хоёр хувилбар яригдсан. Сургалтын тэтгэлгийг тухайн оюутны голч дүнг нь харгалзан олгохоор ярьж байсан ч одоогийн боловсруулсан зарчим дээрээ тогтсон” гэлээ. Оюутнуудад сар бүр олгож буй 70200 төгрөгийг гишүүд багагүй шүүмжилж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Улсын хэмжээнд 80 мянган хүүхэд цэцэрлэггүй байна. Хүүхэд, залуусын алинд нь эхэлж хөрөнгө оруулалт хийхээ сайн бодох хэрэгтэй. Оюутны амьдрал сургалтын төлбөр тулгамдсан асуудлын нэг байдаг. Энэ мөнгийг өгөх гэж байгаа бол сургалтын төлбөрийг нь төлөх замаар бэлэн бусаар олгож болдоггүй юм уу гэх саналыг хэлж байв. Гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа ямартай ч уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн юм.

0 Сэтгэгдэл