Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Хуулийн дагуу таны хөрөнгө, орлого хувьцааг хураалаа” гэх нь зөв үү, Х.Тэмүүжин сайд аа
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ сарын 22-нд УИХ-ын дарга З.Энхболдод Гэмт хэргийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хууль зүйн сайд төслийг танилцуулахдаа “Гэмт хэргийн тухай хуульд хүний эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн бүлгийг дахин судалж, юуны урьд хүний бие махбодь, сэтгэл санаа, өмч хөрөнгийн эсрэг идэвхтэй халдлага хийсэн, хохирол учруулсан үйлдлийг тусгахаар оруулсан” гэж байсан билээ.
Гэтэл Гэмт хэргийн тухай Монгол Улсын хуулийн төслийг сөхөж үзвэл тэрхүү өмч хөрөнгийн эсрэг идэвхтэй халдлагаа төр өөрөө хийх эхлэл нь энэ хуульд тусаа юу гэж харахаар байгааг хууль санаачлагчид уламжлах нь зүйтэй болов уу.

Хуулийн Наймдугаар бүлэг. Хуулийн этгээдэд оногдуулах ял
8.1 дүгээр зүйл. Хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл
1. Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.
2. Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна.
3. Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан нь энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
4. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд оногдуулах ялыг дангаар нь эсхүл давхардуулан хэрэглэж болно.
Үүнээс харвал аливаа албан тушаалтан ажил хариуцаж байгаагийн хувьд тухайн байгууллагынхаа аливаа буруутай ажиллагаа, ажилтны өмнөөс ял хүлээх нь тодорхой байгаа юм. Хамгийн гол нь тэрхүү оногдуулах гээд байгаа ял нь юу болохыг уншигч танд эхлээд хүргэе. Магадгүй энэ хууль танд хамгийн ойр байх хуулийн нэг гэдгийг сануулья.
8.2 дугаар зүйл. Хуулийн этгээдэд оногдуулах ялын төрөл
1. Гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд дор дурдсан ял оногдуулна:
1.1 торгох
1.2. хувьцаа, хөрөнгө, орлогыг хураах
1.3 үйл ажиллагаа явуулах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах:
1.4. үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох
1.5. татан буулгах
хэмээн тусгасан байгаа юм. Гэхдээ дээр өгүүлсэн 8.1.4-т буй хуулийн этгээдэд оногдуулах ялыг дангаар нь эсхүл давхардуулан хэрэглэж болно гэсэн заалтыг мартах учиргүй.
Өөрөөр хэлбэл хуулийн этгээд төдийгүй түүнийг хариуцсан аж ахуйн нэгж компанийг торгож, хувьцаа хөрөнгө орлогыг хураах, үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоох, үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах цаашлаад татан буулгах ял оногдуулахаар тусгасан байгаа юм. Хөрөнгө хураах гэсэн ойлголтыг жишээ нь уншигч та хэрхэн хүлээж авч байна вэ. Эзэнд нь ял оноогоод зогсохгүй хувийн өмчийг нь хураахаар тухайн байгууллагад ажиллаж байсан олон хүнийг ажлын байргүй болгох нөхцөл болох бус уу.
Өнөөх Үндсэн хуулиар олгогдсон хөдлөх үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах дайчлан авахыг хориглоно гэсэн заалт яах билээ. Хууль бусаар биш хуулийн дагуу хурааж аваад төрийн өмчид шилжүүлсэн гээд сууж байх хэрэг үү. Магадгүй өнөөх бизнесмэний 30,40,50 жилийн хөлс хүч хөдөлмөрийг тооцож үзсэн гэж үү.
Ингээд зогсчихгүй хуулийн төслийн 8.6-д үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох гэдэг заалтад
1, Хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох ял оногдуулна гэсэн байгаа юм. Хүний хийж чаддаг ажлаа хийх эрхийг хүртэл боох хэмжээний ийм заалтууд орсныг хууль санаачлагчид маань эргээд нэг харна гэдэгт итгэж байна. Үнэндээ Гэмт хэргийн тухай Монгол Улсын хуулийн төсөл маань хувийн өмчтөнгүүдийнхээ эсрэг халдлага хийх хамгийн том “зэвсэг” болчихоод байгаа бус уу.
zuvl bnshd.niitelsen hun ni sain unshad tsaad aguulgig ni sain oilgohgui baih shig bn
huuli busaar och horongtei bolson hunii och horongiig ni huraah ni zow
Tiim shuu. Busad orond herev huuli busaar orlogo olson elvel uls orniig hohirooson bol hohirliig ni tuhain huneer toluuldeg.
huviin omchton l geh yum. huuli busaar huviin omchtei bolson hunii omchiig erguulj avah ni huuli esnii zuil bmaar

0 Сэтгэгдэл
Зочин
угаасаа аль ч улсад хууль бусаар олсон орлогыг хуурадаг дээрээс нь ял өгдөг, бас болоогүй ээ хууль бус олсон орлогоос нь татвар, татвараас зайлхийсэн торгууль алданги тооцдог юм байнлээшд...үүний хамгийн тод жишээ бол мафийн толгойлогчдыг нэг байсан Аль Капоне-г үйлдсэн гэмт хэргээр нь шийтгэж чадагүй харин хууль бусаар олсон орлогоосоо татвар төлхөөс зайлхийсэн хэргээр буруутгасан байдагийн байна лээ. Гэхдээ энэ бүгд нь шүүхийн байгууллагаар нотлогдсон тохиолдолд л энэ нийтэлсэн хууль үйлчилнэ шүүдээ...
2013.11.01
2013.10.31
2013.10.31
2013.10.31
2013.10.30