Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Шүүх ил тод, нээлттэй ажиллаж эхэллээ
Шүүх засаглалын талаар та ямар бодолтой явдаг вэ. Уг асуултад хариулт авахаар хүмүүсээс асуувал ихэнх нь хаалттай газар гэх. Тэгвэл иргэдийн сэтгэлд хургасан муу бодлыг үргээхээр нийслэлийн шүүхүүдээр орж сурвалжлага бэлтгэснээ уншигч танаа дэлгэж байна.

Шүүх байгууллага нээлттэй, ил тод ажиллаж эхэлсний нэг тод жишээ нь хаалгаар оронгуут таныг угтах мэдээлэл лавлагааны самбар юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үүдээр ороход таныг “Хэнтэй, ямар хэргээр уулзах гэж явна вэ” гэж харуул асуухгүй. Өөрөөр хэлбэл, тус шүүх байрныхаа нэг давхрыг олон нийтийн бүс болгожээ. Гаднаас орж ирсэн хүнийг харуул тосч үйлчлээд нээлттэй танхим, мэдээлэл лавлагааны самбар, шүүх хурлын танхим хаана байгааг зааж өгөх үүрэгтэй. Иргэдэд үйлчлэх чөлөөт бүс болгосон учраас хүссэн мэдээллээ хэн дуртай нь орж ирээд чөлөөтэй авах боломж нөхцөл бүрдүүлсэн нь шинэ арга барилаар ажиллаж буйг илтгэнэ. Мэдээлэл лавлагааны самбараас та захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэг хэзээ ирсэн эсэх, хэн гэдэг шүүгчид хуваарилагдсан, шүүх хурал нь хэзээ болох, ямар байдлаар шийдвэрлэсэн талаархи бүхий л мэдээлэл авч болох аж. Үүнийг иргэд шүүхийн ажилтны тусламжгүйгээр авч, хүсвэл хэвлэж үзэх боломжтой. Зарим тохиолдолд нэмж тодруулах зүйл гарвал мэдээлэл лавлагааны ажилтанд хандаж үйлчлүүлэх боломжийг ч хангаж өгчээ. Уг ажиллагаа нийт шүүхүүдэд хэрэгжиж эхэлсэн талаархи сайн мэдээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өглөө.
Шүүх олон нийтэд нээлттэй, ил тод ажиллаж буйтай зэрэгцэн шүүх хуралдаан зарлах тухай асуудлыг ч хөндмөөр санагдсан. Шүүх хуралдааныг тус шүүх долоо хоног бүрийн лхагва, пүрэв гарагт хийдэг. Хэргийн оролцогч болон сонирхсон хүмүүст чирэгдэлгүй байдлыг бий болгохын тулд цагийг нь зөрүүтэй зарладаг байна. Цагийг нь яг таг мэдсэнээр хэргийн оролцогчид хүлээлт үүсгэхгүй давуу талтай гэсэн. Шүүх үйл ажиллагааныхаа хэрэгжилтийг нийтэд тогтмол мэдээлж байхаар болсон байна. Мэдээллээ ямар хэлбэрээр явуулбал иргэдэд илүү хүргэх талаар судалгаа хийж, байгууллагынхаа цахим хуудсыг тогтмол ажиллуулахын зэрэгцээ цахим сүлжээг ч ашиглаж буйгаа тус шүүхийн Тамгын хэлтсийн дарга А.Насандэлгэр ярьсан. Нээлттэй шүүх танхим ажиллаж байгаа ч иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор нээлттэй өдөрлөг зохион байгуулахад 300 гаруй хүн ирж хууль зүйн зөвлөгөө авч, шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан дүн мэдээ байна. Үүний зэрэгцээ нээлттэй шүүх танхимын хөтөч бүх сургууль, хороодоор явж ажилладаг аж. Нийслэлийн бүх дүүргийн хороодод хүрч ажилласнаар иргэдэд шүүх байгууллагын талаархи мэдээллийг үнэн зөв, бодитоор хүргэхэд чухал ач холбогдолтойг тэрээр дурьдаж байв.

Захиргааны хэргийн дагнасан шүүх өнгөрсөн хугацаанд захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд түүнийг сэргээн тогтоох үндсэн зорилгодоо нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж, эрх зүйн шинэчлэл, шүүх эрх мэдлийн шинэтгэлд мэдэгдэхүйц хувь нэмрээ оруулж ирсэн байна. Тэр утгаараа тус шүүх ачаалал ихтэй ажилладаг аж. Жилээс жилд шүүхийн ачаалал нэмэгдэж, хэргийн төрөл өсч байгаа нь үүнийг илтгэх. Тус шүүхээр газрын харилцааны болон тендерийн, төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн, сонгуулийн маргаан, ашигт малтмалын зэрэг хэрэг ихээр шийдвэрлэгддэг байна.
Нийслэлийн дүүргүүдэд шийдвэрлэсэн хэргийн зарим нь давж заалдсан тохиолдолд Нийслэлийн шүүхээр шийдвэрлүүлдэг. Тиймээс уг шүүх олон нийтэд нээлттэй, ил тод хэр ажиллаж буй талаар очиж сурвалжилсан юм. Социалист нийгмийн үед Улаанбаатар хотын шүүх хэмээн нэрийдэж байсныг 1993 онд “Нийслэлийн шүүх” гэх болж. Одоо уг шүүхийн харьяанд нийслэлийн дүүргүүдийн шүүх хамаарагддаг. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд тэдний хамт олон иргэний хэргийн 10 дугаар шүүх, эрүүгийн хэргийн 10 дугаар шүүх байгуулах бэлтгэл ажилдаа хэдийнэ ханцуй шамлан оржээ. Дүүргүүдийн шүүх тус бүрт нь иргэний 1, 2 эрүүгийн 1, 2 дугаар шүүхийг байгуулахаар ажиллаж байгаа аж. Дагнасан шүүх байгуулагдсан нь цаг үеийн шаардлага байсан тухай тус шүүхийн удирдлагууд хэлж байсан. Өмнө нь шүүгчид чиглэл чиглэлээр мэргэшдэг ч үүнийг хуульчилж өгөөгүй байсан аж. Нээлттэй байлгах чиглэлээр салбар шүүх бүрт “Нээлттэй шүүх” танхим байгуулж байгаа юм. Түүнчлэн Мэдээлэл лавлагааны алба байгуулан нээлттэй байдлыг хангаж байна. Мөн иргэдийн санал хүсэлтийг ажлын өдрүүдэд цагийн хязгаарлалтгүйгээр хүлээн авч буй. Иргэд мэдээлэл, лавлагаа, тодорхойлолт авах боломж бүрэн нээж, шуурхай үйлчлэх боломж олгохоор ажиллаж буй гэсэн.
Мөн Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсний дагуу ил тод байдлаа хангахын тулд дүүргийн шүүхүүдэд “Нээлттэй шүүх” танхим байгуулж, одоо тоног төхөөрөмжөө суурилуулах ажил л үлдсэн байна. Үүний дараа Сүхбаатар дүүргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус дүүрэг нийслэлийн төв цэгт байрладаг учраас газар нутгийн онцлогоосоо шалтгаалан томоохон хэргүүдийн анхан шатны шүүх хурал энд болдог байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шүүх хурал анх удаа нээлттэй болсон. Энэ нь ил тод, нээлттэй шүүх засаглалыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг аж.

0 Сэтгэгдэл