УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
“Хангарьд одон”-гоор шагналаа

Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн, Төр захиргааны ажлыг боловсронгуй болгох, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, “MCS” группын ерөнхийлөгч Ж.Од, “Экспресс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Чинбат нарыг нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор, “Улаанбаатар БҮК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Мирзоев Рустам Гашимович, Солонгосын “Койка” байгууллагын төслийн удирдагч Ү Ён Соб нарыг “Нийслэлийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Шагналыг “Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал” олгох ёслолын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар гардуулсан юм. НИТХ-ын дарга Д.Баттулга “ Батбаяр сайд яагаад надад энэ шагналыг өгч байгаа вм бэ гэж асууж байна. Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд тэр тусмаа “Гудамж” төслийг санаачлан хэрэгжүүлсэн, мөн нийслэлд хийх бүтээн байгуулалтын зарим ажлын санхүүжилтийг түргэн хугацаанд шийдвэрлэж байгаад нь нийслэлчүүдийнхээ өмнөөс талархаж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт энэ шагналыг олгож байгаа юм” гэж онцлон хэлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл