Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны форумд Шадар сайд оролцлоо
Их Түмэн Санаачилга хөтөлбөрийн 14 дэх зөвлөлдөх хорооны уулзалт болон Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжлэх бөгөөд, нээлтэд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр оролцлоо.

Энэхүү хөтөлбөрийн гишүүн орнуудын бүс нутаг болон дэлхийн эдийн засагт эзлэх хувь хэмжээ нэмэгдэхийн хэрээр Засгийн газрын бодлогод нийгмийн болон байгаль орчны хариуцлагатай үйлдвэрлэл, бүх нийтэд хүртээмжтэй эдийн засгийн өсөлт ногооон хөгжил зэрэг хүрээлэн буй орчинд ээлтэй тогтвортой хөгжлийн загварыг эрэлхийлсэн чиглэл давамгайлах болсныг Шадар сайд онцолсон. Мөн тэрээр Монгол Улсын хувьд бүс нутгийн тогтвортой хөгжлийн нэгдмэл зорилтыг хангахын тулд олон улс, бүс нутгийн эдийн засгийн интеграц болон дэд бүтцийн сүлжээнд нэгдэхийн төлөө ажиллаж байна гэсэн юм.
Их түмэн санаачилга хөтөлбөрийн энэ жилийн уулзалтын онцлог нь БНСУ, БНХАУ-ын Экспорт, импортын банк, Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Внешэкономбанкны хамтын ажиллагааны “Зүүн хойд Азийн Эксим банкны холбоо”-г байгуулсан явдал аж. Энэ банкны холбоо нь бүс нутаг дахь эдийн засгийн өгөөжтэй төслүүдийг санхүүжүүлж Их түмэн санаачилга хөтөлбөр болон гишүүн орнуудын Засгийн газартай хамтран ажиллах юм байна.

Энэхүү форумд БНСУ-ын Стратеги, сангийн дэд сайд, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, БНХАУ-ыэ худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын дарга, НҮБ-аас БНХАУ-д суугаа суурин төлөөлөгч болон олон улсын банк санхүүгийн байгууллагын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож байгаа аж.

0 Сэтгэгдэл