Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын генсек өнөөдөр тодорно

МАН шинэ даргатай бол­лоо. Удирдлага шинэчлэгд­сэнээр нам бүхэлдээ хуучин арга барилаасаа салж, шинэ зарч­маар ажиллах эхлэл тавигдаж, алдаа оноогоо дэнс­лэн цааш явах учиртай хэмээн олон мянган гишүүн, дэмжигч нь харж байгаа. МАН-ын XXVII Их хурлын 1100 гаруй төлөөлөгч намынхаа цаашдын хувь заяаг М.Энхболдод даат­гаж, ирэх сонгуулиудад ялалт авчирна гэсэн итгэл өвөртлөн үлд­лээ. Энэ бол МАН-ын ги­шүү­дийн сонголт. Харин шинэч­лэл хийж, шинэ дүрэм, бод­лого, арга барилаар ажил­лах МАН-ынхан хуучны М.Энх­болдыгоо даргаар сон­гос­ныг улс төр судлаачид бо­лон бусад намынх нь нөхөд янз бүрээр хүлээн авах байх. За­­римд нь өгөөш ч болох талтай.
Учир нь, тэрээр МАН-д 20 гаруй жил зүтгэхдээ сайн, саа­раараа дуудуулан олон ч албан тушаалыг хашиж явсан. Өндөг шиг өөгүй, нэр цэвэр ч хүн биш. Гэхдээ тэр намдаа нэр нөлөөтэй улстөрч үү гэвэл яах аргагүй мөн. Гаднаас нь харахад уужуу тайван, дөл­гөөн харагддаг, олон таван үггүй нэгэн гэдгийг журмын нө­хөд нь хэлдэг ч “газрын най­маачин” гэх нэрийг олон жил зүүж яваа хүн. Энэ өөнөөс нь эхлээд түүнийг өөлөх, баа­лах хүн захаас аваад олон. Гэх­дээ сонголтыг МАН-ын Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 1134 төлөөлөгч “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг зарчмаар тунгаан байж хийсэн болохоор түүнийг цаашид хэрхэн ажиллахыг харах, дүгнэх л үлдлээ. 

Удирдан чиглүүлэх багийн удирдлагад орж ажиллах генсек, нарийн бичгийн дарга болон намын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийг Их хурлын төлөөлөгчдөд хурал­даж, шинээр сонгоно. Үүнтэй зэрэгцэн намынхаа Бага хурлын төлөөлөгчид багтах гэ­сэн гишүүд олширсноос энэ суудлын үнэ тэнгэрт хад­сан сурагтай. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар бага хурлын гишүүнийн суудлыг 20 сая төгрөгөөр үнэлж буй аж. Их хурал хамгийн эхэнд Бага хурлын гишүүдийг сонгох асуудлыг ярихаар болсон нь намын олон зуун гишүүнийг барьц алдахад хүргэж буй бололтой. Яаж ийж байгаад Бага хурлын 310 гишүүний нэгд багтчихвал бүтэн нойртой хонох эрхэм олон байгаа гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Харин үүний дараа хяналтын ерөнхий хорооны ги­шүүд болон генсекийг сон­гоно. Бага хурал 310 гишүүн­тэй байх, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо  21 хүртэл, Хяналтын зөв­лө­лийн гишүүдийн тоо 15 хүртэл байхаар дүрмийн төсөл­­­­­­­­­­­дөө тусгасан гэх бөгөөд Их хуралд сонгогдсон 1000 га­руй гишүүнээс уг бүрэл­дэ­хүүнийг сонгоно. Генсекийг намын дарга нэр дэвшүүлэх учраас энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр болоод буй аж. Учир нь, намын даргад ар гэрийн гачигдал гарсан нь хурлын уур амьсгал бо­лон нэр дэвшүүлэх ажилд хү­лээлт үүсгэсэн нь тодорхой. М.Энхболдыг Ерөнхий сайдаар ажил­лаж байхад Засгийн газ­­рын хэрэг эрхлэх газрын дэд дар­гаар одоогийн МАН-ын нарийн бичгийн даргад Ж.Сүх­­баатар ажиллаж байв. Тэр утгаараа Ж.Сүхбаатарыг тэ­­рээр өөрийн хүн гэж генсект нэр дэвшүүлэх магадлалтай ч Нямаагийн Энхболд нэрээ тат­сан нь Сү.Батболдын фракц­тай ямар нэг тохироо хий­­сэн байж магадгүй гэх таамгийг хэв­­лэлээр бичээд байгаа. Хэ­рэв энэ таамаг ортой бол тэ­рээр Байгаль, орчин аялал жуулч­­­­­­­­лалын сайд асан Д.Цогт­­баа­­­­­­­­­­­­­­тарыг нэр дэвшүүлнэ гэх. Ха­рин “Үнэн” сонины эрх­­лэгч Ж.Мөнхбат, Элчин сай­­дын зөвлөх Б.Энхмандах на­рын хувьд хэцүүхэн даваа­тай уч­рах нь бололтой. МАН-ын ген­­сек хэн болох бол гэж со­нир­хох хүн олон байна. Энэ эр­­гэлзээг тайлах хүн нь шинэ дар­га М.Энхболд болчихоод бай­­­гаа учир түүний амнаас га­­­­рах үгийг чих тавин хүлээж байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан