Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны мониторинг

Шүүхийн тухай багц хуулиуд батлагдан гарсан цаг хугацаа нь Монгол Улсад эрх зүйн шинэчлэл хийгдэж буй цаг хугацаатай давхцаж буй нь ихээхэн ач холбогдол бүхий цогц үйл ажиллагаа юм. Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд ихээхэн анхаарал татаж буй асуудал бол “шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жил тутам дүгнэнэ” гэж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт хуульчилж өгсөн явдал юм. Үүгээр анх удаа шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох эрх зүйн үндсийг хуулиар баталгаажууллаа. Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажиллагаа нь урьд өмнө ч хийгдэж байсан гэж үзэж болно. Энэ үйл ажиллагаа нь тухайн нийгэм, цаг үеийн нөхцөл байдалд нийцсэн шалгуурын дагуу явагддаг байсан бөгөөд Улсын Дээд Шүүхийн тогтоолоор шалгуур үзүүлэлт, үе шат, хамрах хүрээ зэргийг тогтоодог байсан. Жишээлбэл: Шүүхийн ажил дүгнэх үзүүлэлтийг шиэчлэн батлах тухай 1979 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 3/6 дугаар тогтоолд “анхан шатаар шийдвэрлэсэн бүх хэргийн дотор хүчингүй болсон шийдвэр, магадлалын эзлэх хувь, хуульд заасан хугацаанд шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувь, социалист өмчид учирсан хохирол төлүүлэх асуудал шийдвэрлэсэн хэргийн тоо, анхан шатаар тасалсан хэргийн дотор газар дээр нь хамт олны өмнө тасалсан хэргийн эзлэх хувь, шүүхийн тайланг сонгогчидын хэдэн хувьд тавьсан, бичиж батлуулсан лекц, ярианы сэдэв, нийтлүүлсэн өгүүлэл, радио, телевизийн нэвтрүүлэг явуулсан тоо /шүүн таслах эрх бүхий нэг ажилтанд оногдох/, сурагч, оюутан залуучуудад хичээл заасан цаг, хуулийн сурталчилгаанд хамарсан хүний тоо” гэх мэт шалгуурыг тогтоож өгсөн байна. Эндээс үзвэл шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг нийгмийн тогтолцоотойгоо уялдсан шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэж иржээ.
Дээр дурдсан хуульд заасан хугацаанд шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох гол ач холбогдол нь шүүн таслах ажлын чанарыг сайжруулахад чиглэгдсэн. Шүүгч болоод 18 сар болж буй шүүгч энэхүү үйл ажиллагаанд хамаарагдахгүй гэж хуульд заасан. Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажиллагаа нь шүүгчийн эрх ашгийг шууд хөндөх учир Шүүхийн ерөнхий зөвлөл энэ асуудалд анхаарвал зохих бүхий л зуйлийг хангаж ажиллахыг хичээж байна Тийм ч учраас олон улсад шүүгч нарын мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг хэрхэн тогтоодог талаар холбогдох судалгааг хийсэн бөгөөд 2013 оны есдүгээр сард Азийн сантай хамтран Нидерландын вант улсын шүүхийн захиргаа, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох чиглэлээр мэргэшсэн эксперт, профессор Пим Алберсийг урьж ирүүлэн холбогдох асуудалд заавар, зөвлөмж авлаа. Энэ асуудал нь өнөөдөр баруун Европт ч яригдаж буй бөгөөд Щвейцарь, Герман зэрэг улсад “шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэх” талаар нэлээд анхаарал татаж, маргаан өрнүүлж буй сэдэв юм байна.
Шүүн таслах эрхийг хэрэгжүүлэх шүүгч нь хараат бус байхын тулд энэхүү хариуцлагатай албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж чадахуйц мэдлэг, ур чадвар, ёс суртахуун, зан төлөвтэй гэдгээ нотлон харуулах ёстой.
Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоосноор шүүгчийн албан тушаалд тавигдах мэргэжил, ур чадвар, ёс суртахуун, зан төлөвт тавигдах шаардлага хангасан хуульч ажиллах бөгөөд энэ нь тухайн тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд шүүн таслах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн агуулга юм. Ийнхүү түвшин тогтоосноор шүүгч өөрийнхөө мэргэжлийн үйл ажиллагаа явуулах мэдлэг чадвараа ямар түвшинд байгааг бодитоор мэдэх боломж бүрдэж, тогтоосон үнэлгээнд дүгнэлт хийж өөрийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах хөшүүрэг бий болох нөгөө талаас энэ үйл ажиллагааны үр дүнд шүүгч нарт аль чиглэлд ямар сургалт явуулах вэ? гэдэгт Шүүхийн ерөнхий зөвлөл бодлогоо тодорхойлоход ч үүрэг гүйцэтгэнэ.
Шүүгч мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтооход хангалттай үнэлгээ авснаар үндсэн цалингийнхаа 50 хүртэлх хувийг нэмэгдэл болгон авах зохицуулалт хуульд тусгагдсан төдийгүй нөгөө талаас хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд тухайн шүүгчийг цаашид шүүгчээр ажиллах эсэхийг Шүүхийн ерөнхий зөвлөл авч хэлэлцэх үндэслэл болно гэж хуульд заасан. Мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох шалгалтын дүнгээс хамаарч шүүгч үндсэн цалингийнхаа 50 хүртэлх хувийн нэмэгдэл авах боломж бүрдсэн нь шүүгч хараат бусаар ажиллах нөхцөл бүрэлдэхэд эдийн засгийн баталгааг хангах, түүнчлэн өндөр мэдлэг, ур чадвар бүхий хуульчид шүүгчээр ажиллах өрсөлдөөнийг бий болгож өгсөн. Мөн хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд шудрага өрсөлдөөний буюу шүүлтүүрийн зарчим үйлчилнэ. Энэ нь шүүн таслах онцгой эрхийг хэрэгжүүлэгч нь тодорхой түвшиний мэдлэг, ур чадвар, ёс суртахуун, зан төлөвийн шаардлага хангаснаар шудрага ёсыг дээдлэн, хуульд захирагдан, хөндлөнгийн нөлөөнд үл автан хүний эрхийг хамгаалж ажиллаж чадна гэсэн шүүгч нийгмийн өмнө хүлээх хариуцлагын баталгаа болно.Энэ үйл ажиллагаа хэрэгжсэнээр шүүх эрх мэдлийн салбарт Шүүгчийн албан тушаалыг нэр төртэй хаших мэргэшсэн хуульчид ажиллана. Энэ нь шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулахад чиглэгдэнэ. Шүүн таслах ажиллагааны чанар сайжирснаар ард түмний зүгээс шүүхэд итгэх итгэл дээшилнэ.
Ихэнх гадны улсын туршлагаас харахад шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох шалгуур үзүүлэлтүүд нь тухайн шүүгчийн тодорхой хугацаанд шийдвэрлэсэн хэргийн чанарын үзүүлэлт, шүүн таслах ажиллагаанд оролцогч этгээдүүдийн тухайн шүүгчийн ёс суртахуун, зан төлөвийн талаар өгсөн үнэлгээ зэрэг байдаг байх нь. Тийм болохоор шүүгч нь бүхий л харилцаанд маш хариуцлагатайгаар, мэргэжлийн ёс зүйг чанд баримтлан, бусдад хүндэтгэлтэйгээр оролцож, мэргэжпийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд анхаарах хариуцлага ч дээшилдэг байна.
Шүүгчийн тодорхой хугацаанд шийдвэрлэсэн хэргийн шийдвэрт анализ хийж мөн хугацаанд мэргэжлийн харилцаанд орсон бусад этгээдээс үнэлгээний санал асуулга авч тухайн шүүгчийн хууль хэрэглэх ур чадвар, мэдлэг, ёс суртахуун, зан төлөвт үнэлгээ өгнө гэдэг нь шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагаанд хийж буй мониторинг гэж хэлж болно.
Түүнчлэн нийгмийн харилцаа маш хурдацтай хөгжиж буй өнөө үед хүмүүсийн хооронд үүсэх асуудал, маргаан ч өргөн хүрээнд нарийн, ээдрээтэй болж байдаг. Тийм болохоор шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтыг хангалттай сайн үнэлгээтэйгээр өгсөн шүүгч ч ажиллах явцдаа мэдлэг боловсролоо дээшлуүлэхэд байнга анхаарахгүй бол би одоо шүүгч болчихлоо гээд мэдлэг, ур чадварын хувьд зогсонги байдалд үлдэж болохгүй учир нийгмийн хөгжилтэйгээ хөл нийлүүлэн мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэх шаардлагатай тул шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох нь үүнд ихээхэн түлхэц болно.

Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга А.Мөнхзул

0 Сэтгэгдэл