Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Б.Баатар: Баянзүрх дүүргийн шүүх хамгийн их ачаалалтай ажилладаг

-Дүүргийн шүүхэд шүүхийн шинэчлэл хэр хэрэгжиж байгаа талаар хоёулаа яриагаа эхэлье?
-Шүүхийн тухай багц хууль батлагдан гараад мөрдөгдөж эхэллээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 1 хүртэл дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан бэлтгэл ажлыг хийх ёстой. Өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажил хийгдээд хэрэгжүүлэх шатанд орж байна. Дээрх хуулийн хүрээнд шүүхийн тогтолцоонд өөрчлөлт орно. Тухайлбал, эрүү, иргэний, захиргааны шүүх дагнасан хэлбэрээр байгуулагдлаа. Давж заалдах шатны шүүх ч мөн адил. Хяналтын шатны шүүх дагнасан танхимуудтай ажиллаж байна. Шүүгчид шүүн таслах ажиллагааны чиглэлээр мэргэших боломж бүрдэж, энэ нь шүүхээр шийдвэрлэж буй хэргийн чанарт эергээр нөлөөлнө. Учир нь, одоогийн хуулиар нэг шүүгч бүх төрлийн хэргийг шийдвэрлэх байдал улсын хэмжээнд дийлэнхдээ байгаа бол дагнасан шүүх байгуулснаар шүүгчид мэргэшин ажиллаж, нэг шүүгчийн шийдвэрлэх хэргийн ачаалал багасна. Ингэснээр иргэдэд үйлчлэх шүүхийн үйлчилгээ сайжирч, шуурхай болно.
-Танайхтай хэчнээн дүүргийн шүүх нэгдэх вэ. Байр савны хүрэлцээ хэр байгаа бол?
-Арваннэгдүгээр сарын 1-нээс нийслэлийн хэмжээнд эрүүгийн анхан шатны хоёр шүүх ажиллана. Иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх ч мөн адил. Харин Налайх, Багануур дүүрэгт тус тусдаа шүүх байгуулагдана. Одоогийн дүүргүүдийн шүүхийн зохион байгуулалтаар Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүх Эрүүгийн болон Иргэний тойргийн нэгдүгээр шүүх болох бэлтгэл ажил хийгдэж байна. Манай шүүхэд нэгдүгээр тойргийн аль нэг шүүх төвлөрөх юм билээ. Байрны хувьд өөрчлөгдсөн зүйлгүй, одоогийн байрандаа л төвлөрөх байх. Ингэснээр ажлын байр, өрөө тасалгааны хүрэлцээ хангалтгүй хэвээр байх нь. Шүүхийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг дагаад шүүхийн байр шинээр барих асуудал зайлшгүй гарна. Улсын Их хурлаас төсөв хөрөнгө гаргах асуудал шийдвэрлэгдэж байж л шүүх шаардлага хангасан байранд үйл ажиллагаа явуулах боломжтой. Өөрөөр хэлбэл батлагдсан хуулиа хэрэгжүүлэхийн тулд дагалдах шийдвэрүүдээ цаг алдалгүй гаргах нь хууль амьдрал хэрэгжих боломж төдийчинээ бүрдэнэ гэж үзэж байна.
-Танай шүүх хэчнээн шүүгчтэй вэ. Шүүгчид мэргэшиж байгаа гэж та ярьж байсан?
-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй анхан шатны шүүхүүдээс манай шүүх хамгийн олон шүүгчтэй нь. Одоогоор 19 шүүгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Шүүгчдийг шүүн таслах ажиллагааны төрлөөр мэргэшүүлэх ажил нийслэлийн хэмжээнд 2002 оны үеэс хийгдэж эхэлсэн. Тухайлбал, манай шүүхийн 19 шүүгчээс эрүүгийн шүүн таслах ажиллагааг зургаа нь эрхэлдэг бол иргэний шүүн таслах ажиллагааг 11 нь гүйцэтгэдэг. Нэг шүүгч нь баривчлах, цагдан хорих болон захиргааны арга хэмжээний асуудал хариуцаж байгаа. Тойргийн зохион байгуулалтад орсноор шүүгчийн орон тоо нэмэгдэнэ. Ингэснээр нэг шүүгчийн шийдвэрлэх хэрэг одоогийн байгаагаас харьцангуй цөөрч, ачаалал улсын хэмжээнд ойролцоо очих юм. Манай шүүх хамгийн их ачаалалтай ажилладаг. Жилд 2700 гаруй иргэний хэрэг, маргаан шийдвэрлэж байна. Нийт 4300 орчим иргэний өргөдөл, хүсэлт, гомдол хүлээж авдаг. Харин 700 гаруй эрүүгийн хэрэг хүлээж аваад 600 гаруйг нь шийдвэрлэж байна. Жилд эрүүгийн хэргийн нэг шүүгч 120 орчим хэргийг хянан шийдвэрлэж, нилээдгүй хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа. Мөн иргэний хэргийн шүүгч 400 гаруй хэрэгт ажиллагаа хийж, 270-300 орчмыг нь шийдвэрлэсэн. Дээрх гурван дүүргийн нутаг дэвсгэрт гарсан эрүүгийн хэрэг, тухайн дүүргийн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа болон үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагатай холбоотой нэхэмжлэл, гомдол, хүсэлт тойргийн нэгдүгээр шүүхэд харьяалагдаж, шийдвэрлэгдэнэ.
-Дүүргийн хэмжээнд шинэ төрлийн гэмт хэрэг гарах тохиолдол хэр их байна вэ. Нөгөөтэйгүүр танай дүүргийн шүүхэд хар тамхины хэрэг нэлээд шийдвэрлэгддэг байх аа?
-Урьд өмнө нь шийдвэрлэгдэж байгаагүй эрүүгийн гэмт хэрэг гарах тохиолдол гардаг. Хар тамхитай холбоотой хэрэг тодорхой хэмжээгээр шийдвэрлэгддэг. Саяхан манай шүүхээр мөнгө угаах хэрэг шийдвэрлэгдсэн нь улсын хэмжээнд анх удаагийнх байх.
-Шүүхийн шийдвэрт хандах иргэдийн хандлага ямар түвшинд байгаа бол?
-Шүүхийн шийдвэр аль нэг талд гардаг. Хэргийн оролцогчийн аль нэгнийх нь талд шийдвэр гарчихаар шударга биш байна гэх гомдол гарах нь бий. Хоёр талд адилхан сэтгэлд нийцсэн шийдвэр гарна гэдэг ховор. Үүнийг эрэлхийлсэн нэг хэлбэр нь манай шүүхэд төслөөр хэрэгжсэн эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа юм. Уг ажлыг 2010 оноос хойш төсөл хэлбэрээр манай шүүхэд хэрэгжүүлсэн. Төсөл хэрэгжсэн хугацаанд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл боловсруулагдаж,батлагдан гарлаа. Энэ хуулиар одоогийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар маргалдагч талууд дундын шийдэлд хүрч дуусгавар болгох үйл ажиллагааг зохицуулна. Ингэснээр шийдвэр хоёр талд аль алинд нь сэтгэл ханамжтай байх хувилбар юм. Өөрөөр хэлбэл, эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар эвлэрлийн гэрээ байгуулна. Үүнд маргааны хоёр тал хоёулаа сэтгэл ханамжийн баталгаатай байх юм. Дээр нь цаг хугацаа хэмнэнэ, зардал багатай, цаашлаад шүүхийн ачаалал ч тодорхой хэмжээгээр буурах сайн талтай.
-Эвлэрүүлэн зуучлалын төсөл хэрэгжих хугацаанд хэчнээн маргааныг шийдвэрлэсэн бэ?
-Төсөл хэрэгжих хугацаанд 200 гаруй маргааныг эвлэрүүлэн зуучилсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний маргааныг хялбаршуулсан журмаар дуусгавар болгох зохицуулалт байдаг. Энэ дагуу шүүхээр шийдэгдэж байгаа хэргийн 30 гаруй хувь шүүх хурлаар орохгүйгээр хялбаршуулсан журмаар шийдэгддэг. Одоо энэ маргаанууд эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэх боломжтой болж байна. Гэр бүлийн маргаан шүүхээр шийдвэрлэгдэхээс өмнө эвлэрүүлэн зуучлалаар заавал орох ёстой. Манайд хэрэгжүүлж байсан төслийн хүрээнд Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх хэд хэдэн удаагийн сургалт явагдсан. Сургалтад хамрагдсан иргэдийн дийлэнхи нь өмгөөлөгчид. Төслийн хугацаанд ажиглагдсан нэг зүйл нь маргааны төрөл олон гарч байснаас үзэхэд бусад мэргэжлийн хүнийг эвлэрүүлэн зуучлагчаар бэлтгэх хэрэгтэй нь харагдсан. Өнгөрсөн жил Японд очиж энэ сургалтад сууж, туршлага судлахад өөр мэргэжлийн хүн энэ чиглэлийн сургалтад хамрагдаад эвлэрүүлэн зуучлагчаар ажилладаг юм байна. Ялангуяа тэтгэврийн насны хүмүүс их байсан. Японд хялбаршуулсан шүүх гэж тусдаа. Харин манай шүүхүүдэд орон тооны болон орон тооны бус эвлэрүүлэн зуучлагч ажиллана. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд зөвхөн шүүхэд бус төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу тухайн салбар эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэх эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулж болохоор тусгасан. Аж ахуй нэгж байгууллага, ажилтан хоёрын хооронд үүссэн маргааныг эвлэрлийн аргаар зохицуулах боломжтой болж байгаа хэлбэр юм.
Харин шүүх дээр хийгдэж буй эвлэрүүлэн зуучлалын хувьд эвлэрлийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулна. Гэрээгээр хүлээсэн үүргээ аль нэг тал нь биелүүлэхгүй байвал шүүхэд эргэж хандаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар биелүүлэх боломжтой байх юм.
-Эвлэрүүлэн зуучлалаар бэлтгэгдсэн иргэдэд ажлын байрны хүрэлцээ хэр байх вэ?
-Тодорхой тооны Эвлэрүүлэн зуучлагчид шүүхэд ажиллана. Мөн бусад мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагчид хуульд заасан тохиолдлуудад шүүхэд ажиллана. Мөн төрийн болон төрийн бус байгууллага мэргэшлийн холбоо үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулж болохоор байгаа.
-Дүүргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж буй хэргийн хэчнээн хувь нь давж заалдах шатанд шилжиж байна вэ?
-Манай шүүхээр жилд шийдвэрлэж буй эрүүгийн хэргийн 30 орчим хувь нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянагддаг. Иргэний хэргийн 6-7 орчим хувь нь мөн хянагдаж байгаа. Эрүүгийн хэрэгт хэргийн зүйлчлэл, ял шийтгэлтэй холбоотой гомдол дийлэнхдээ гардаг учир иргэний хэрэгтэй харьцуулахад зөрөөтэй байдаг. Бусад хэрэгт гомдол гаргахгүй байна гэдэг нь шүүхийн шийдвэр иргэдийн сэтгэлд нийцсэн гэсэн үг. Жилд шийдвэрлэж буй 3300 гаруй хэргийн 260-270-д нь гомдол гаргаж байгаагаас дээрх байдал харагдаж байна.
-Шүүгчдийн ур чадварыг дээшлүүлэхийн тулд танай шүүхээс ямар ажил хийж байгаа тухай сонирхмоор байна?
-Шүүгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь хамгийн чухал. Энэ тал дээр нэгдсэн сургалт тогтмол зохион байгуулагдаж байгаа. Мөн ёс зүйн болон хариуцлагыг дээшлүүлэх нь ч нэн түрүүний асуудал. Шинээр батлагдсан Шүүхийн багц хуулийн гол санаа нь дээр миний дурьдсан шүүгчийн мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх асуудал л даа. Үүний тулд урьд нь нэг хуулиар зохицуулагдаж байсан харилцаануудыг тус тусын чиг үүрэг бүхий хуулиудаар зохицуулахаар хуульчлагдсан. Ингэснээр шүүхийн шинэчлэлийн үйл ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн боломж бүрдэж байгаа. Тухайлбал шүүхийн тогтолцоо, шүүгчийн эрх зүйн байдал, шүүхийн захиргаа, хэрэг маргаан шийдвэрлэхэд иргэдийн оролцоо, олон нийтийн зүгээс шүүхэд хяналт тавих тогтолцоо, маргааныг шүүхийн өмнөх шатанд дуусгавар болгох зэрэг тус тусын чиг үүрэгтэй хуулиуд батлагдан мөрдөгдөж эхэллээ. Эдгээр хуулийг хэрэгжүүлсний үр дүнд олон нийтийн дунд шүүхийн нэр хүнд өсөх боломж бүрдэнэ.
Олон улсын жишигт нийцсэн Шүүхийн тухай багц хууль батлагдан гарснаар Монголын шүүхийн байгууллагад цоо шинэ хуудас нээгдэж байна. Социалист нийгмийн арга барилаасаа салж, шүүх шинэчлэгдэж буйн нэг тод жишээ нь шүүхүүд дагнаж, тойргийн зохион байгуулалтад орж буй явдал юм. Энэ мэт асуудлаар нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатартай ярилцлаа.

0 Сэтгэгдэл