МАН ХХVII их
хурлаар удирдлагын багаа цэгцэлж авахаар таван өдрийн турш хуралдав. Их
хурлаасаа намын даргаа, бага хурлын гишүүдээ сонгохоор дөрвөн өдөр хуралдсан
бол Бага хурлаасаа ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно. Их хурлаас МАН ирэх он жилүүдэд ачааны хүндийг үүрч “чадах”
нэгэн гэж М.Энхболдыг даргаар сонгосон. Шинэхэн сонгогдсон дарга бүрэн
эрхийнхээ хүрээнд өөрийн “шадар” хүнээр МАН-ын нарийн бичгийн дарга
Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нарыг нэгийг сонгож өгнө үү хэмээн
хүсэв.
Хэвлэлийнхэн хийгээд улстөрчдийн тааж бичиж ярьж байснаар М.Энхболд Сү.Батболдтой тохиролцон генсекээрээ Д.Цогтбаатарыг сонгоно хэмээж байсан нь талаар үг байсан бололтой.
Харин заалнаас Б.Энхмандах өөрийн нэрийг дэвшүүлсэн бол бага хурлын гишүүн Л.Дэлгэрнаран МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Занданшатарыг улираан сонгож өгнө үү гэж хүссэн аж. Гэвч МАН-ын генсек Ш.Занданшатарын хувьд нэрээ татаж буйгаа эелдгээр илэрхийллээ. Ингээд нэр дэвшигчид үг хэлж, тооллогын комиссын дарга журмаа танилцуулснаар санал хураалт эхлэв.
























