Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Мөнхбат МАН-ын генсекээр сонгогдов
Монгол Ардын нам ХХVII их хурлаараа удирдлагын багаа цэгцэлж авахаар таван өдрийн турш хэлэлцэв. Их хурлаасаа намын дарга, бага хурлын гишүүдээ сонгоход дөрвөн өдөр зарцуулсан бол өчигдөр Бага хурлаасаа ерөнхий нарийн бичгийн даргаа сонголоо. Ирэх он жилүүдэд ачааны хүндийг үүрч чадах нэгэн хэмээгээд намынхан М.Энхболдыг дарга болгосон. Шинэхэн сонгогдсон дарга бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн “шадар” хүнээр МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нарын нэгийг сонгож өгнө үү хэмээн бага хурлын гишүүдээс хүсчээ. Үүнээс үзэхэд М.Энхболд Сү.Батболдтой тохиролцож, генсекээр Д.Цогтбаатарыг дэвшүүлнэ хэмээж байсан нь талаар үг байсан бололтой.
Харин заалнаас Б.Энхмандах өөрийн нэрийг дэвшүүлсэн бол бага хурлын гишүүн  Л.Дэлгэрнаран МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Занданшатарыг улираан сонгож өгнө үү хэмээн хүссэн аж. Гэвч МАН-ын генсек Ш.Занданшатарын хувьд нэрээ татаж буйгаа эелдгээр илэрхийлжээ.  Ингээд нэр дэвшигчид үг хэлж, тооллогын комиссын дарга журмаа танилцуулснаар санал хураалт эхэллээ. 21 цаг хүртэл хуралдаж, санал хураасны эцэст Ж.Мөнхбат гишүүдийн 55 хувийн саналаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон юм.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан