Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүхэд нэхэмжлэл гаргахгүйгээр эвлэрлийн журмаар асуудлыг шийдэх боломж бүрдлээ

Шүүхийн байгууллага олон нийтэд нээлттэй ажиллахын хэрээр шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх учиртай. Аливаа хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд иргэд хууль хяналтын байгууллагад ханддаг. Тэгвэл хэрэг маргаан бүрийг шүүхэд хандаж, асуудлыг хүндрүүлэлгүйгээр эвлэрлийн журмаар шийдэх боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл, энэ байдлыг зохицуулах үүднээс манайд Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсан. Хууль батлагдахаас өмнө манайд Япон улсын ЖАЙКА байгууллагын шугамаар эвлэрүүлэн зуучлалын төсөл хэрэгжжээ. Төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх, Дархан-Уул аймгийн сум дундын шүүх түшиц шүүхээр ажиллаж эвлэрүүлэн зуучлагч нарыг бэлтгэсэн байна. Хуульчаас гадна нарийн мэргэжлийн эмч, багш зэрэг хүн эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах боломжтой болсон нь сайшаалтай. Олон улсад тогтсон жишиг нь ч ийм байдаг аж. Эвлэрүүлэн зуучлал Японд 100 гаруй жилийн түүхтэй юм билээ. Тус улсад иргэд маргалдлаа ч эвлэрлийн журмаар асуудлаа шийдэж сурсан бол манай хуулиудад маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлэдэг тогтолцоо байв. Харин одоо мөрдөгдөх тусгайлсан хуулиар хөндлөнгийн этгээд буюу эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар хэрэг маргааныг шийдвэрлэхээр болсон. Энэ тухай иргэдэд мэдээлэл хүргэхээр сурвалжлага бэлтгэлээ. 

Шүүх иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, нэхэмжлэлийг хүлээж аваад долоо хоногийн хугацаанд багтааж иргэний хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Улмаар хэрэг үүсгэснээс 60 хоногийн хугацаанд шийдвэрлэхээр хуульд заасан. Тэгвэл эвлэрүүлэн зуучлал нь талууд тохиролцоонд хүрсэн л бол тухайн өдөртөө ч шийдвэрлэгдэх боломжтойгоороо онцлогтой. Хамгийн сүүлийн хугацаа нь 30 хоног. Тэгэхээр иргэдийн цаг завыг хэмнэхийн дээр эдийн засагт хэмнэлт гарах сайн тал харагдаж байна. Өөрөөр хэлбэл, нэг талаас шүүхийн ачаалал буурч байгаагийн дээр иргэд хэрэг маргаанаа өөрсдийнхөө хүссэнээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй болж буй юм. Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүндрэл чирэгдэл гарахгүйгээрэ давуу талтай. Эвлэрүүлэн зуучлуулагчийн тусламжтайгаар хоёр тал маргаантай асуудлаа эвлэрлийн журмаар өөрсдөө шийдвэрлэж буй нь эргээд гомдол дагуулахгүй гэдгийг энд дахин тодотгох хэрэгтэй байх. Үүнээс гадна эвлэрүүлэн зуучлалын журмаар өргөдөл гаргахад хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах шаардлагагүй байдаг нь эвлэрүүлэн зуучлах тогтолцоог ашиглахад дөхөм байдаг тухай энэ салбарынхан хэлж байсан. Түүнчлэн эвлэрүүлэн зуучлах хэсэгт төлөх хураамж нь шүүхэд нэхэмжлэл гаргахад төлдөг тэмдэгтийн хураамжаас харьцангуй бага бөгөөд одоогоор түшиц шүүхүүд дээр ажиллаж буй эвлэрүүлэн зуучлах хэсгээр маргаанаа шийдвэрлэхэд шүүхэд нэхэмжлэл гаргахад төлдөг улсын тэмдэгтийн хураамж 40 хувиар, харин нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойгүй маргаанд 10 мянган төгрөгийн хураамж төлж буй гэсэн.  
Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль нийслэлийн дүүргийн болон орон нутгийн шүүхүүдэд хэрэгжинэ. Уг хууль өргөн хүрээг хамарч үйлчлэх юм. Тухайлбал, гэр бүлийн, гэрээний үүргээс үүссэн, хугацаа хэтэрсэн төлбөрийн, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой, гэм хор учруулсны улмаас хохирол төлүүлэх зэрэг маргаан багтаж байгаа. Энэ асуудлуудыг шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг их болох юм. 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль гарсантай холбогдуулан энэ чиглэлээр  ажиллах иргэдийг сургалтанд хамруулж 127 хүнд гэрчилгээ олгоод байгаа аж. Шүүхэд орон тооны эвлэрүүлэн зуучлагч ажиллах юм. Өөрөөр хэлбэл, шүүхүүдийн дэргэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталж өгсөн орон тооны дагуу эвлэрүүлэн зуучлагчид ажиллана. Эвлэрлийн журмаар асуудлаа шийдүүлэх гэж буй иргэн, хуулийн этгээд шүүхийн дэргэд ажиллаж буй эвлэрүүлэн зуучлагчид хандах сонирхолгүй байвал энэ чиглэлээр ажиллаж буй бусад эвлэрүүлэн зуучлагчид хандаж болно. Мөн эвлэрүүлэн зуучлалд хандаад маргааныг шийдвэрлэх боломжгүй болвол шүүхэд хандах эрх нь иргэдэд нээлттэй. Түүнчлэн шүүхэд хандсан хэрэг маргаан эвлэрүүлэн зуучлалд хандах ч боломжтой. Хэрэв талууд харилцан ярилцаж хэн хэндээ ашигтай шийдэлд хүрэх тохиолдолд эвлэрэн тохиролцсон асуудлыг эвлэрлийн гэрээнд нэгтгэн бичиж болох аж.  Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дурын үндсэн дээр биелүүлэхийг зарчим болгох бөгөөд шаардлагатай тохиолдолд шүүгчийн захирамжаар баталгаажуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлж болохыг ч хуульд тусгасан байна.
0 Сэтгэгдэл
os os os oshonzon
ger buld ger buld ov ov ov
Хамгийн их уншсан