Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Анар жимсний 10 ач тус
Анар бол эрүүл мэндэд үнэлж баршгүй амин дэмтэй жимс гэлцдэг. Гэхдээ яг юунд ямар ач тустай болохыг тэр бүр мэддэггүй. Тэгвэл анар жимс идэх 10 шалтгаан энд байна.

1.    Хөгшрөлтийн эсрэг
Анар жимс нь их хэмжээний антиоксидант агуулж байдаг. Анарын цэвэр шүүсэнд гэхэд 2860 антиоксидант агуулагддаг гэсэн баримт бий. Энэ нь хөгшрөлтийн эсрэг идэвхтэй тэмцэнэ гэсэн үг.
2.    Бөөр хамгаална
Хэдхэн хоногийн өмнө хэвлэгдсэн шинэ судалгааны үр дүнгээр бол анар жимс бөөрний хорт бодисыг хөөж, өвчлөхөөс хамгаалдаг гэнэ.
3.    Элэг төлжүүлнэ
Өөр нэг судалгаагаар анар жимс нь элгийг хамгаалаад зогсохгүй төлжүүлдэг болохыг олж тогтоосон байна.
4.    Дархлааг сайжруулна
Анар жимс дангаараа болон шүүс нь витамин С их хэмжээгээр агуулдаг нь дархлааг сайжруулах, улмаар хүйтний улиралд ханиад томуу тусахаас сэргийлдэг.
5.    Харшлын эсрэг нөлөөтэй
Анарт полифенол өндөр хэмжээгээр агуулагддаг нь харшилтай холбогддог биохимийн процессыг багасгах ач тустай аж.
6.    Зүрхний өвчнөөс сэргийлнэ
Анар нь хүний бие дэх холестролыг нэгтгэж, зүрх судсан дахь чөлөөт радикалыг устгах чадварыг сайжруулдаг нь зүрхний өвчнөөс сэргийлэх үндэс болдог байна.
7.Түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлнэ
Анар жимсний шүүсийг тогтмол ууж заншвал түрүү булчирхайн хорт хавдар үүсгэдэг эсийг утгадаг байна.
8. Хөхний хорт хавдраас сэргийлнэ
Анар жимсийг эмэгтэйчүүдэд туйлын хэрэгтэй жимс гэлцдэг. Түүний нэг шалтгаан бол хөхний хорт хавдар үүсэхээс сэргийлдэг явдал юм. Анар нь хөхний хорт хавдраас сэргийлэхэд маш үр нөлөөтэй гэдгийг нэгэн их сургуулийн судлаачид судалгаа, туршилтаар баталжээ.
9. Арьсны хорт хавдраас сэргийлнэ
Анар жимс ер нь арьсанд маш сайн бөгөөд арьсны хоёр ч төрлийн хорт хавдраас сэргийлэхэд тустай байдаг гэнэ.
10.Цусны даралтыг хэвийн болгоно
Мах хэтрүүлэн идсэнээс үүдэн цусны даралт ихсэх үед анар жимс идвэл хэвийн болгодог гэнэ.

4 Сэтгэгдэл
Үнэхээр хэрэгтэй байлаа🥰🥰🍓
Анар их сайхан жимс гэдэгт итгэж байна.
ih ashigtai medeelel bn bayarlalaa bidend ene medeelliig ogsond
Анар жимс үнэхээр их ач тустайг мэдлээ
Хамгийн их уншсан