Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хойдуудын үнэн ба худал

“Хүмүүс нь гудамжиндаа жагсаж явдаг уу”, “Зураг авахдаа заавал зөвшөөрөл авах уу” , “Цэргүүдийн зураг авбал баривчлагддаг гэсэн үү”, ”Бүх хүн нь ижил хувцастай юу”, “Интернэт гэдэг мөрөөдөл байх даа” , “Гар утас хурааж авдаг гэсэн биз дээ” ... гээд маш олон асуултаар ямар улс вэ гэдгийг төвөггүй гадарлах байх. Мэдээж, энэ бол хэдэн сая хүний очиж үзэхийг хүсдэг, мөрөөддөг орон болох Хойд Солонгос. Энэ бол тийшээ зорьж буй хэн бүхэн тавьдаг жижүүрийн асуулт. Харин Умардад очоод энэ ерөнхий асуултууд гүнзгийрсээр, “Ёстой ингэж бодсонгүй. Бодсоноос ч бараг 100 хувь өөр ертөнц юм” гэсэн гайхширлаар солигддог юм билээ.

Монголчуудын төдийгүй дэлхий нийтийг өнгөрсөн долоо хоногт сортолзуулсан мэдээлэл бол Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНАСАУ-д хийсэн төрийн айлчлал. Айлчлал Гадаад харилцааны сайд, ҮХАА-н сайд, бусад яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл болох 50 орчим хүн, өсвөрийн хөлбөмбөгчид, хэвлэл мэдээллийнхэн гээд өргөн бүрэлдэхүүнтэй явсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж хоёр дахиа сонгогдсоны дараа анхны төрийн айлчлалаа Хойд Солонгост хийсэн нь энэ. Монгол бол бие даасан гадаад бодлоготой, бүс нутагтаа чухал нөлөөтэй улс гэдгээ гадаад ертөнцөд мэдрүүлсэн энэ айлчлалд дэлхий нийт анхаарал тавин ажиглаж байлаа. Гэхдээ энэ удаад албан мэдээлэл гэхээсээ илүүтэй Хойд Солонгос хэмээх хаагдмал мэтээр төсөөлдөг улсын бодит байдлыг сонирхуулах гэсэн юм.

Анхны сэтгэгдэл

Бусдын өгсөн мэдээлэлд хөтлөгдөн түүгээрээ төсөөлж байсан орон бол Хойд Солонгос. Чихээр сонссон бүхэн маань нүдээр үзэхэд төсөөллөөс хол зөрж байсныг тодотгох ёстой. Бидэнд хүрдэг мэдээллээр Хойд Солонгос хаагдмал, хориглосон тэмдэг доторхи улс юм шиг л бодож ирсэн. Харин нүдний өмнүүр татсан худал мэдээллээр баялаг тэрхүү хөшгийг хуу татан хаях боломж олдсон юм.

Пхеньян хотын “Сүнан” олон улсын нисэх онгоцны буудалд онцгой үүргийн нислэг үйлдсэн онгоц маань газардлаа. Олонтаа сонссон Пхеньян хотын төв рүү нисэх буудлаас хурдлан давхив. Зам дагуу өнгөрөх намхавтар байшингууд нэлээд хуучирсан боловч цэмцгэр, цэгцтэй, зохион байгуулалт сайтай байрлаж. Замын хөдөлгөөнийг түр хязгаарласан хэдий ч урт дараалал үүсэхээр олон машин харагдсангүй. Гэхдээ тэр дунд Оросын хуучны машинуудаас эхлээд орчин үеийн загвартай барууны хөнгөн тэрэг, жийп хүртэл эгнэнэ. Ийн явсаар хөгжиж буй Пхеньян хотын төв рүү орж ирж байгаа нь байшин барилгын өнгө үзэмж илт сэргэн өндөрсөж, өөрчлөгдөн, орчин үеийн дүр төрхтэй болохоос нь харагдаж эхлэв. Уран зураг мэт олон өнгөөр солонгорох модод, зүлэг, цэцэгс алаглах төв гудамжууд өнгөтэй бөгөөд үзэмжтэй нь Пхеньянд налгар намар болж буйн шинж аж. Замын голд зогсох цэнхэр хувцастай зохицуулагч бүсгүйчүүдийг гэрэл зургаас л харж байсансан. Харин ингээд замын хөдөлгөөнд оролцох автомашинууд төдийгүй явган зорчигчдыг чиглүүлэгч цэнхэр хувцастнуудыг дэргэдээс нь харах тэс ондоо. Тэдний хувьд нэр төртэй ажлыг нэг нь энэ гэнэ. Пхеньян бол бүтцээрээ Улаанбаатартай төстэй гэж биднийг угтан авсан Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Мөнхнаран тайлбарлаж өгөв. Орчинтойгоо танилцаж, аппарат, гар утас, камераараа зураг авч, бичлэг хийсээр бид байрлах зочид буудалдаа ирлээ. Жуулчид төдийгүй гадаадын зочид төлөөлөгчид байрладаг 44 давхар “Корёо” зочид буудалд бидэнд тохилог өрөө бэлтгэжээ. Тус бүр 44 давхартай хоёр хэсгээс бүтэх эл зочид буудалд биднээс гадна хятад, япон, европчууд гээд зочин ихтэй байв. 

Гурван сая орчим оршин суугчтай Пхеньян хот тэгш сайхан газар гэсэн утгыг илэрхийлдэг. Тэсон уул, Тэдон мөрний хөндийд байгуулсан эл хот 5000 жилийн тэртээгээс түүхэндээ хэдэнтээ нийслэл байсаар иржээ. 1950-1953 онд болсон Солонгосын дайны үед бүрэн сүйдэж, гурван жилийн хугацаанд 1431 удаа 428 мянга 748 бөмбөгдөлтөд өртөж, нурсан байна. Дайны дараахь 10 жилд Солонгосын ард түмэн Пхеньяныг сэргээн босгож, 30 жилийн дотор орчин үеийн шинэ хот болгож чаджээ. Ямартай ч, дэлхий нийтийн анхаарлыг ямагт өөр дээрээ татаж байдаг “Үзүүлэнгийн хот” гэж нэрлэдэг хэдий ч Пхеньянд бидний төсөөлж ч байгаагүй их бүтээн байгуулалт өрнөж буй. Одоо ч цаг хугацаатай уралдан умардууд бүтээн байгуулж, хотоо улам гайхам сайхан болгохоор хөдөлмөрлөсөөр.

Гадаадынхан монголчуудыг морь унаж, мал хариулсан эсгий гэрээс өөр сууцгүй харанхуй бүдүүлгээр төсөөлдөг шиг Хойд Солонгосчуудыг тариан талбайд ажиллаж, гудамжиндаа жагсч явдаг нэгэн ижил хувцасласан хагас цэрэгжсэн хэмээн ойлгодог байсандаа ичих шиг болж билээ.

Барилга байгууламж нь улс орны хөгжлийн нэг үзүүлэлт гэвэл Хойд солонгосчууд бүтээн байгуулалтыг яралзуулж, орчин үеийн Пхеньяныг сүндэрлүүлсээр хөгжлөөрөө биднээс илүүрхэж байна. 105 давхар шовх оройт барилга, хэдэн арван давхар өндөр орон сууцны шинэхэн хороолол, усан парк, 50 мянган хүний суудалтай спорт цогцолбор, морин тойруулгын газар зэргийг нээгээд удаагүй гэлээ.

Мэдээж энэ бүх барилга, байгууламжаа хоёр удирдагчийн хөрөг, зургаар чимнэ. Хойд Солонгост хөл тавиад хэдхэн цагийн дотор өмнөх бодлуудыг бодит байдал ар араас нь үгүйсгэж бүгд эсрэгээрээ болж өөрчлөгдөв.

Урлаг спортод хайртай хүмүүс

“Дунпёнян” театрт биднийг очиход үзэгчид суудлаа аль хэдийнэ эзэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн Мансүдэгийн урлан, уран бүтээлчдийн дуу бүжгийн нэгдсэн тоглолт эхлэхэд бэлэн болсон нь энэ байв. Уянгалуулан ярих хөтлөгч эмэгтэй тоглолтыг нээж, тайз дүүргэн зогсох найрал дуучид, оркестрын уран бүтээлээр тоглолт эхэллээ. Эх орон, нам, засгаа магтан дуулах дуунууд баярын, цэргийн марш мэт хэмнэлтэй. Даль ягаан хэмээх цэцгээ бахдан бүжих бүсгүйчүүд, үндэсний хөгжим болох бөмбөрөө цохилон эргэлдэх бүжигчид нь уян налархай гэж жигтэйхэн. Нэг хүн мэт ярсхийн бүжихдээ нүүр дүүрэн мишээл тодруулна. Нэг ч хөдөлгөөн зөрнө гэж үгүй. Уран бүтээл бүрийг нь тайзны хажуугийн дэлгэцэнд солонгос, монголоор тайлбарлаж, утга агуулгыг нь бичсэн байх аж. Монголчууд бид хөтлөгчтэй тоглолт үздэг шиг тайзны хоёр талын дэлгэц солонгосчуудын хувьд “хөтлөгч” нь.

Солонгос дуучид “Би Монголтойгоо адилхан”, “Ээж минь” зэрэг дууг эх хэлээр минь дуулж, зарим бадгийг өөрийн хэлээр орчуулан дуулав. Уг нь, тоглолтод зориулж гурван монгол дуу бэлтгэсэн гэсэн ч хоёрыг нь дуулсан гэж хожим сонссон. Монгол дууг хичнээн сайхан дуулж байна вэ гэж гайхширсан монголчууд тоглолтын дараа өөр хоорондоо ярилцана.  
Урлагийн тоглолтоор Хойд солонгосчууд сайхан бэлэг барьж чадсан.
Тэргүүн хатагтай Х.Болормаа Хүүхдийн ордонтой нь танилцаж, багачуулын тоглолтыг үзсэн юм. Түүнийг дагалдан явсан хүмүүс авьяаслаг бяцхан хүүхдүүдийн тоглолт үзээд сэтгэл хөдөллөө гэж байсан нь урлаг, уран сайхандаа ямар их анхаарал тавьдаг, авьяастайг нь харуулна.

Харин тэд спортын төрлүүддээ онцгойлон үздэг учир тив, дэлхийн томоохон тэмцээнд хэрхэн оролцдогийг хэлэх илүүц биз. Цэнгэлдэх хүрээлэнгүүддээ байнга тэмцээн, уралдаан зохиодог гэнэ. Монгол Солонгосын өсвөрийн хөлбөмбөгчдийн тоглосон 50 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн бол дундаж нь. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эл цэнгэлдэхийн ногоон талбайд гарч, бөмбөг өшиглөсөн юм. Цэнгэлдэх дүүрэн үзэгчид ярсхийн алга ташиж, давалгаалан босч, суун, уриа хашгирч, улаан туг зэрэг өргөх нь хөлбөмбөгийн тоглолтын үзүүштэй нэг үзүүлбэр нь. Алга ташихад зориулж, мөнгөлөг цаасаар бүрхсэн хүний алганаас яльгүй том дөрвөлжин мод бэлтгэж, түүгээрээ цохино. Пхеньян хотын дүүрэг бүрийн иргэд нэг эгнээнд сууж, тамирчдаа балиашиглаж, “Манай баг ялаарай” гэж нэгэн дуугаар хашгирдаг аж. Хоёр улсын өсвөрийн хөлбөмбөгчдийн “Эрх чөлөө”, “Энх тайван” багийн тоглолт өрсөлдөөнтэйгөөр өрнөсөн. Энэ үер Монгол Улсын Ерөнхийлөгч БНАСАУ-ын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг эх орондоо урьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч тамирчид, дасгалжуулагчдыг урьсан юм. Үүнээс гадна 100 мянга, 150 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн Пхеньянд бий.

Өнгөрсөн аравдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн Мүнсү усан сан усан гулгалт, бассейн, саун, зоогийн газар, амралтын газраас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, агаарын теннис тоглох томоохон заалтай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зочилсон уг усан сангийн үүдэнд өмнөх удирдагч Ким Жөн Ирийг далайн эрэг дээр зогсоогоор бүтээжээ. Яг л амьд мэт энэ хөшөөг хийсэн нь тэдний уран баримал, урлахуйн өндөр чадвартайг илтгэнэ. Нийт 19 мянган ам.метр талбайтай энэхүү усан санг ганцхан жилийн дотор босгосон байна. Солонгосын Хөдөлмөрийн нам үүсэн байгуулагдсаны 68 жилийн ойг угтаж, бүтээн байгуулсан томоохон барилга, байгууламжийн зөвхөн нэг нь.

Ганц жилийн дотор барьж дуусган ашиглалтад оруулсан Мирим морин тойруулгад бид очсон. БНАСАУ-ын Мөнхийн Ерөнхийлөгч Ким Ир Сен, Хөдөлмөрийн намын мөнхийн ерөнхий нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах хорооны мөнхийн дарга Ким Жөн Ир болон одоогийн удирдагч маршал Ким Жөн Ын нар моринд хайртай гэнэ. Энд тэдний морь унахдаа эдэлж хэрэглэж байсан эмээл хазаар, ташуураас эхлээд гутал хувцас, тоноглол гээд бүгдийг музей болгон дэлгэн тавьж. Удирдагчдын хайртай морьдынх нь зураг хэдэн янзаараа музейд бий. Гэхдээ энэ музейд ямар ч утас, гэрэл зургийн аппарат, камер оруулдаггүй. Мирим морин тойруулгад бяцхан пони морьдоос эхлээд олон төрлийн хүлэг байлаа. Морьдыг унаж үзэх нь ч чөлөөтэй. Гагцхүү бүх өмсгөл, тоноглолыг бүрэн өмсч, зүүх ёстой.  

Дэлхийд ховор бунхан

Хөшөө дурсгал, баримал энд гайхмаар олон байхаас ч өөр аргагүй. Шөнийн Пхеньяныг үзэхдээ бид хамгийн эхлээд хоёр удирдагчийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Биднийг хариуцан явсан Солонгосын талынхан хоттой танилцахаас урьтаж Ким Ир Сен, Ким Жөн Ирийн хөшөөнд дагуулан ирэв. Ким Ир Сений хөшөөг 60 насных нь ойгоор 1972 онд хотынхоо төвд сүндэрлүүлжээ. Харин Ким Жөн Ирийн хөшөөг дэргэд нь бариад долоон сар л болох гэж байна. Хөшөөнд очсон бол биднийхээр ТҮЦ шиг жижиг мухлагаас цэцэг худалдан авч өргөж, хүндэтгэл илэрхийлэх учиртай. Хөшөөний дэргэдүүр өнгөрч яваа хүн бүр ирж хүндэтгэл үзүүлж мэхийн ёслоно. Заавал сард тэдэн удаа ирсэн байх ёстой гэсэн хатуу шаардлага үгүй. Хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоёр удирдагчаа хүндэтгэж мэхийн ёслох хүндлэл гүн шингэсэн байдаг аж. Хөшөөний ард хувьсгалын музей, хоёр талаар нь Солонгосын хувьсгалын үе шатыг харуулсан нийт 228 хүний хүрэл барималтай цогцолбор бий. Нам, эх орноо магтан дуулсан дуу нь энэ хавьдаа тасралтгүй эгшиглэнэ.

Харин дэлхийд ховорт тооцогдох том бунханд бид очсоныг энд бичихгүй өнгөрч боломгүй. Ус, мод, төмрөөр хамгаалагддаг гэх энэхүү бунханд орохын тулд ямар ч техник хэрэгсэл ашиглах боломжгүй. Бунханд байрлах хоёр удирдагчийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа олон хаалга, хамгаалалт, туяагаар ариутгагчийг нэвтэрч гарсны эцэст эхлээд Ким Ир Сений бунханд оров. Бүдэг улаан гэрэл, олон давхар хамгаалалт, хөшөө мэт хөдлөхгүй манах цэргүүдтэй танхимын голд шилэн хоргонд Умард солонгосчуудын хүндэтгэдэг Мөнхийн Ерөнхийлөгч Ким Ир Сений бунхан амьд мэт харагдах байх аж. Гурван талаас нь хүндэтгэл илэрхийлснээр танхимаас гарч, дараагийн бунхан руу явлаа. Ким Жөн Ирийн бунхан мөн адил харуул хамгаалалт, бүтэцтэй. Хоёр бунханд орж, хүндэтгэл үзүүлнэ гэдэг Солонгосчуудын хувьд маш том хүндлэл хүн бүрт олдошгүй ховор боломж. Биднийг дагалдан явсан монгол хэлтэй солонгос залуу ч гэсэн энэ бунханд анх удаа хөл тавьж байна гэж бахдан хэлж байсан юм. Удирдагчдын хүртсэн одон, медалиар дагнасан музейг ч энд байгуулж. Ким Ир Сений одонгууд дунд Монголын Сүхбаатарын одон хоёр ч байлаа. Дэлхийн нэр хүндтэй хүмүүст гардуулдаг одон медаль, цол энд шилэн хоргонд залаастай. Удирдагч Ким Ир Сен манай улсад ирэхдээ хөлөглөж байсан хуягласан вагон, цаашлаад автомашинуудыг музейдээ тавьсан байна. Бунхны хашаанаас гартлаа бид ямар ч зураг, дүрс хальснаа буулгаагүй юм.

Тэсон уул дахь хувьсгалчдын дурсгалын цогцолбор нь манайхаар Зайсан толгой юм уу даа. Нийслэлийг бүхлээр нь тольдож болохуйц өндөрт байрлах Тэсон ууланд биднийг өглөөний 10 цагт очиход будан татаад, Пхеньян алсад сүүмийж байлаа. Тэсон уулнаа байх хувьсгалчдын дурсгалын цогцолборт улс орныхоо тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд амь насаа зориулсан 100 гаруй баатрын цээж баримал байрлуулжээ. Тэдний хамгийн дээд талд Ким Ир Сений гэргий Ким Жөн Сүгийн цээж баримал, дурсгалын тавцан байв. 1975 онд энэ цогцолборыг байгуулж, 1985 онд өргөтгөсөн нийтдээ 300 мянган ам.метр тайлбайтай том байгууламж. Дурсгалын цогцолборын оройн хэсэг 11 метр өндөр, 22.2 метр өргөн улаан гантигаар бүтээжээ.
0 Сэтгэгдэл
ХОЙД СОЛОНГОСЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЭЛ ДЭЭР ЭСРЭГ СЭТГЭГДЭЛҮҮДИЙГ НААД КОМУНИСТУУД ЧИНЬ ЭНЭ ЯВАА НАСАНДАА ХЭЗЭЭ Ч ТАВИХГҮЙ.ҮЗЭЛ СУРТАЛД НЬ ХАРШЛАНА
ylan guya Yrunhiilugch ailchilj bhad tiim zuilee haruulaad baij baihuu buhel bolj butej bgaa zuilee haruuldag ym baigaa biz de.Ene setguul ch neg bol zahialgaar bichsen bna ali esvel unen genen aagii bna da.
-- eniig hoid solongos nuhur bichsen bna. huurhii ...
unen amidralaa yu gej chamd ta nart haruulahvede. avah zuil ih ch hayh zuil tedend bgaa. gadnaas avsan tuslamjuudaa tsergiin huns, tsomiin zevseg, toviinhoo hogjild zartsuulj tuslamjiin ezed boloh ard tumen n onoodor hurtel neg negeeree olsgolongoor uhej bna. taizan deer bujiglej duulj baigaad neg l hodolgoon zoruulj aldaa gargasan hun shorond oroh bur hetervel ih eznee doromjilsond tootsogdoj tsaaziin yal hurtel sonsdog gesen. elbegee ochood uzsen bol odoo ooriigoo hoorgoj twitereeree jirgehiin orond jishee avch mongol ulsiinhaa toloo joohon yavchihsan baidaa. ondoodor mongol uls hoidoos dutahgui gadaad ornuudaas tuslamj guigaad avsan tohioldold tuslamj avaad irsen negnee shagnaj uramshuulj baigaad 76 taigaa niileed huvisgalt ardchilsan gehgui huvaagaad idchij bgaazdee. hoiduud shig huulia changalj huulia deedlen bieluulj baih heregtei. elbegee odoo tsaaziin yaliig ogt baihgui bolgono geed yu geel soliorood bgaambe. tsaazaa heveern uldeegeed huuliig changalj ard tumnii amidraliig ilt deeshluulj avilgaliig ogt baihgui bolgoochee. tsaaziin yalnii orond avilgachdaa baihgui bolgo. hiih ajil zondoo bnashdee. bi haraad bnashdee. hiigeed ogooch. yu geel 4iin 4 honog zugeer zugaalaad yavaad bgaambe
Hi.Mongolchuudaa. Komnistuud tiim ch aimshgiin baigaagui. Odoogiin xudal ardchilagchdaas xamaagui iluu bsan.Sotsialist niigem chuleet niigmees 100 xuvi iluu bsan.
horig arga hemjee avahuulsan uls manaihaas iluu hugjij bna geed bodood uz dee. getel erh chuluut manai ulsiig hugjuuleh bish dampuuruulah geed uzej tarah yumaa
ulsiig ingej avch yavdag yum bna, ingej hugjuuldeg yum bna gej oilgoson bolov uu
tednii buteen baiguulaltiig haraad manai erunhiilugch ichsen baih daa huurhii
Монгол 20 жил яриал байдаг нэг л эмх замбараагүй ядарсан орон болжээ. 3 хувь нь хагартал баяжсан. Ийм орны ерөнхийлөгчтэй яаж уулзах бэ.Намууд нь олигархиудын гарт.
ӨНГӨНӨӨС ХАРАХАД САЙХАН ХАРАГДАЖ МАГАДГҮЙ КОМУНИСТУУД Л БОЛ КОМУНИСТУУД ЯМАР АЙМШИГТАЙ БАЙСНЫГ МОНГОЛЧУУД ИЙМ ХУРДАН МАРТАЖ БОЛОХГҮЙ.
үсэг буруу даргадаад алдаа гарчихсан байна./зүүний, хойдын
Танайх хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн л юм бол сэтгүүлзүйн хэм хэмжээнд нийтлэл энэ тэрээ бичмээр юм. Бас Хойдууд гэж юу байсан юм бэ? зүүнийн эсрэг баруун, ходйын эсрэг ур байдаг биз дээ. Урд Солонгос гэдэггүйтэй адид Хойд Солонгос гэж байхгүй, Өмнөдийн эсрэг нь Умард байдаг наад захын энэ мэтийг бодож тунгааж юм аа бич,
үсэг буруу даргадаад алдаа гарчихсан байна./зүүний, хойдын
Уучлаарай, уулзалтуудын үеэр юу ярьсан нь эд нарт байтугаай олон улсад нууц хэвээр байна
Хойт Солонгосын дарангуйлалыг магтан дуулахаа болих хэрэгтэй.Ерөнхийлөгч нь тоож уулзахгүй байхад магтаж бөхөлзөөд үнэхээр тэнэг байна шүү.Ер нь юугаа хийж дэлхийд ад үзэгдээд байгаа дарангуйлагчийг долигоноод байгаа юм бэ.Ядаж бусад орны жишигээр байж биеэ даасан улс шиг байгаач дээ
Тэр авсан зурагнууд чинь хаана байнаа, худлаа яриад...
muulsaniig bol tavihgyi l dee
yag ymar uulzaltuud hentei uulzaj yu yu yriltsan um be? zugeer show mayagaar yvaad irsiin bishuu
Уучлаарай, уулзалтуудын үеэр юу ярьсан нь эд нарт байтугаай олон улсад нууц хэвээр байна
uneneer n bichihgu yagaad ingj hudal huurmag bichdeg bnaa teneg hun huurch bgaa bishde
Энэ аян замын тэмдэглэл хойд солонгосын сонин хэвлэлд орчуулагдаад тавигдаж байгаа. Бидний бичсэн сэтгэгдэл хүртэл орчуулагдаад тавигдана. Сайхан эерэг комментаар тэднийг мялаацгаая.
ХОЙД СОЛОНГОСЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЭЛ ДЭЭР ЭСРЭГ СЭТГЭГДЭЛҮҮДИЙГ НААД КОМУНИСТУУД ЧИНЬ ЭНЭ ЯВАА НАСАНДАА ХЭЗЭЭ Ч ТАВИХГҮЙ.ҮЗЭЛ СУРТАЛД НЬ ХАРШЛАНА
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан