Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нийслэл анх удаа иргэдийн оролцоотой төсөв батална

 Нийслэл анх удаа ирэх оны төсвийн төсөлд иргэдийнхээ оролцоог хангаж, санал авахаар “Иргэний оролцоотой төсөв-2014” кампанит ажил өнөөдрөөс эхэллээ. 12 хоногийн турш үргэлжлэх энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд нийслэлийн 2014 оны төсвийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулж, төсвийг үр ашигтай зарцуулан, амьдрах орчин нөхцөлөө өөрсдийн оролцоотойгоор сайжруулах боломж бүрдэх юм. Иргэдийн оролцоог хангаж, санал авахаар өнөөдөр, маргааш нийслэлийн өрх бүрт тухайн хороонд шаардлагатай ажлыг 5 чиглэлээр жагсаан бичсэн дараахь саналын хуудсыг 152 хороогоор өрх бүрт тараана. Иргэд тухайн саналын хуудсыг зааврын дагуу бөглөж, хороондоо хамгийн хэрэгцээтэй гэж үзэж буй бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ зэргээс сонгон будна. Харин хорооны ажилчид 11 сарын 7-10-ны өдрүүдэд  саналын хуудсыг цуглуулан нэгтгэж,  зориулалтын автомат машинд уншуулснаар хамгийн олон санал авсан ажлуудын нэрсийг гаргана. Ингээд тухайн ажлуудыг ирэх оны төсвийн төсөлд оруулах эсэхийг  11 сарын 12-14-ний өдрүүдэд хороо бүрт зохион байгуулах “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгээр нийслэлийн удирдлагууд иргэдтэй нээлттэй хэлэлцэх юм. Энэ ажлыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар боловсруулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан