Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт нүүлгэн шилжүүлнэ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд барилгын материалын зах болон техникийн захуудыг нүүлгэн шилжүүлж нэгдсэн цогцолбор барихаар төлөвлөөд байгаа юм.

Энэ дагуу нийслэлийн  Засаг дарга А/980 дугаар захирамж гаргаж, барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт 130 га газарт, автомашин техникийн захуудыг  22-ын товчооны орчим 70 га газарт нүүлгэн шилжүүлэхээр боллоо.
Захирамж гарсантай холбогдуулан 22-ын товчооноос техникийн захын төлөвлөлт хийх байршил хүртэл 1,7 км автозам шинээр тавих бөгөөд 2014 оноос ажил эхэлнэ.  Мөн энэ сарын 20-ноос эхлэн зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нь зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүлж, 2014 оны 2 сарын 20-ноос хойш зориулалтын бус газарт авто худалдаа, үйлчилгээ эрхлэхийг бүрэн хориглох юм.  Харин шинээр барихаар төлөвлөсөн авто худалдааны цогцолборт Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулна.
0 Сэтгэгдэл
Энэ барилгын зах Нарантуул зах бүр цаашлаад төрийн үйлчилгээ бүрийг хотоос гадагш гаргамаар байгаа юм. Тэгэхдээ бодлогоор тал тал тийш нь гаргаж хотын төвөө бага болов чөлөөлж өгмөөр санагдах юм
Хамгийн их уншсан