Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МАН-ынхан сонгуульд ялж эрх мэдэлд хүрэх тухай л бодож явна
МАН-ын их хурал өндөрлөлөө. Шинэ, бас хуучин даргаа сонголоо. Бага хурлын гишүүдээ шинэчилж хотын фракц нь эрх мэдлийг нь авлаа.
Монголын улс төрийн томоохон хүчин энэ нам их хурлаа “Шинэчлэлийн” хэмээн тодотгосон. Олон нийт ч энэ нам хэд хэдэн удаагийн сонгуульд ялагдчихлаа, үүндээ дүгнэлт хийж одоо л шинэчлэгдэж, авлигачдаасаа салах болов уу гэж хүлээж байсан.
Гэтэл сахил хүртээд шал дордов гэгчээр 1000 гаруй төлөөлөгч цуглуулан хуралдсанаас биш сүйдтэй шинэчлэл огт болсонгүй. Намын их хурлын төлөөлөгч сонгохоосоо эхлээд л яг л урьдынхаараа хэдхэн хүний үзэмжээр, бүлэглэлийн эрх ашгийг дэмжих хүмүүсээ мөнгө төгрөгөөр хахуульдан байж “томилон” сайтар бэлтгэсэн жүжиг тавиад өнгөрөх нь тэр.
Үүнийг УИХ-ын гишүүн асан, тус намын Бага хурлын гишүүн Ш.Сайханасамбуу “хайрцаглачихсан” гэж нэрлэсэн.
Үнэхээр ч намын даргын суудалд санаархсан зарим нэгэн их хурлынхаа төлөөлөгчдийг хэдийнээ “хайрцаглаад” зохион байгуулчихаж.
Хамгийн гол нь “Шинэчлэлийн” энэ их хурал намаа яагаад удаа дараагийн сонгуульд ялагдсаныг илэн далангуй ярьж, түүнээс гарах арга замаа зөв тодорхойлох явдал гэж их хурлын өмнө, хэн хүнгүй ярьж байсан атлаа үүнийгээ огт ярьсангүй.
МАН-ын даргаар хэдхэн сар ажиллаж, албан тушаалын хорхойгоо дарсан Ө.Энхтүвшин илтгэлдээ “Авлигын хэрэгт холбогдсон гишүүддээ арга хэмжээ авалгүй, дуугүй явж ирсэн нь манай нам ялагдах нэг шалтгаан боллоо” гэсэн ч хэний ч нэрийг дурдсангүй, хуралд санал шүүмжлэл хэлсэн гишүүд нь ч үүнийг нэг их яриагүй бололтой.
Харин энэ намынхан өнгөрсөн 20-иод жилд, яс хэлбэл 16 жилд төрийн эрхийг бариад Монгол Улс, ард түмнийхээ төлөө юу хийж болох байсныг хийж чадаагүй, яагаад хийгээгүй, юунаас болсон, энэ хугацаанд УИХ-ын олонхи, Засгийн газар, түүнийг тэргүүлж байсан хүмүүс яагаад үүнийг хийгээгүй, ядаж эхлүүлээгүй вэ, үүнээс болоод улс орон, ард түмний амьдрал яаж доройтсон бэ гэдгийг огтоос дурдсангүй.
Үгүй ядахнаа л нийслэлийн энэ замыг яагаад заавал муу барьж жил болгон засч байсан, гэр хорооллыг яагаад шинээр төлөвлөж болоогүй юм, аймаг орон нутагт яагаад орон сууц бариагүй юм, сонгосон, томилсон шилдэг боловсон хүчнүүд нь яагаад ар араасаа АТГ-т шалгуулдаг байсан юм зэргээ огт ярилгүй бүрхэгдүүлж өнгөрөөлөө.
Үүний оронд өөрсдийнх нь баллаж, сүйтгэж орхисон, огт эхлүүлээгүй ажлыг хийх гэж, сүйтгэснийг нь засч сэргээх гэж оролдсон энэ Засгийн газрын нэг жилийн ажлыг юу ч үлдэлгүй хараар будаж ялагдсан сэтгэлийнхээ буртгийг нимгэлээд өнгөрсөн.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Н.Алтанхуягийн Засгийн газрын хийж эхлүүлсэн ажлын дутуу дулимаг, буруу зүйлийг ч яахав шүүмжилдэг л юм байж. Үүнд буруу юм юу байхав, сөрөг хүчин юм чинь сөрж л байхаас биш. Гэтэл хийгээд бүтээгээд байгаа, олон түмний сэтгэлд нийцээд байгаа зүйлийг нь олж хараад “Бид энэ бүхнийг яагаад өмнө нь санасангүй вэ. Манай намаас томилогдсон сайд дарга нар, албан тушаалтнууд энэ бүхнийг яагаад хийгээгүй юм бэ” гэж хэн ч ярихгүй, харин ч атаархаж шээс нь гоожих гэсэндээ бүгдийг харлуулан шүүмжлээд өнгөрч байх юм.
2012 оны сонгуульд МАН ялагдсаны гол сэжүүр нь 2008 оны сонгуулийн дараах эмх замбараагүй байдал, түүнийг нухчин дарж таван хүний амь хөнөөн, 200 гаруй хүнийг хилсээр шоронд хатаасан явдлыг энэ намынхан бүр мартаж. Үүнийг бүр дурсах ч үгүй өнгөрч байна. Магадгүй хэргийн эзэн аймшигт С.Баяр нь хурлын танхимд суугаад, муухай хараад байхаар айсан л даа. МАН удаа дараагийн сонгуулийг булхай луйвар болгон ялж байгаад энэ нь лавшран 2008 оны үйл явдал болсон нь 2012 оны ялагдлын хамгийн гол шалтгаан байсан гэдгийг энэ намынхан бүр мартаж орхиж.
МАН-ынхан цаашдын зорилгынхоо тухайд ч намын ажлыг сайжруулна, 2016 оны сонгуульд амжилттай бэлтгэж ялах ёстой гээд байгаагаас биш улс орны хөгжлийг яаж авч явах, намын бодлогын цөм нь юу байх талаар мөн л бүрхэг өнгөрөв.
Өнгөрсөн хугацаанд энэ намын бодлого нь эрх мэдэл, албан тушаалын л төлөө байснаас биш эх орон ард түмэн рүүгээ чиглэж ирээгүйг намын хуучин дарга Ө.Энхтүвшин нь илтгэлдээ “Ер нь бидний үйл ажиллагааны гол чиглэл улс орон, ард түмэн рүү хандсан байх ёстой шүү гэдгийг дахин тэмдэглэе” гэсэн нь их хурлын төлөөлөгчдийн, ялангуяа шинээр сонгогдсон дарга ерөнхий нарийн бичгийн дарга нарын нь чихний хажуугаар өнгөрөв.
Одоо энэ намын дарга нар ердөө л 2016 оны сонгуульд ялах тухай бодож, ярьж явна. Өөрөөр хэлбэл “За намын дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга болоодохлоо. 2016 оны сонгуульд ялаад Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болно” л гэж сэрүүн зүүдэлж яваагаас биш “Бид өнгөрсөн хугацаанд эрх барьж байхдаа улс орондоо юу хийх ёстойг хийсэнгүй вэ, юу нь ард түмэнд таалагдахгүй байснаас бид ялагдав” гэж бодож байгаа хүн нэгээхэн ч алга. Бүр байг гэхэд “яавал ялах вэ” гэж ч бодохгүй байгаа бололтой.
МАН-ын даргаар дахин сонгогдсон өнөөх М.Энхболд ч, Ерөнхий нарийн бичгийн дарга болсон Ж.Мөнхбат ч ердөө л 2016 оны сонгуулийн тухай ярьж, Засгийн газрын тамга хүлээн авч байна хэмээн зүүдэлж явна.
Энэ юуг хэлж байна.... Мэдээж сонгуульд ялна гэдэг энэ хүмүүст төрийн өндөр албан тушаал л харагдаад байгаа нь тэр. Яах гэж, аанай л урьдын л адил идэж уух гэж. Өндөр албан тушаалд очиж байгаад ард түмний хөрөнгөнөөс идэж завших бол энэ намын гол баримтлал, албан тушаалтнууд, лидерүүдийнх нь ганц чаддаг ажил. Тэгээд ч МАН-ын шинэ дарга нар үнэхээр сонгуульд ялчихсан юм шиг өнөө л хамтарч иддэг, төрийн мөнгөнөөс луйвардаж өөрт нь хишиг хүртээдэг хэдээ ойр дэргэдээ цуглуулж байна хэмээн олон түмэн ярьж, хэвлэлүүд бичиж байна.
Үнэхээр МАН дараагийн сонгуульд ялбал энэ л хүмүүс энэ төр, Засгийн газрын хамаг албан тушаалыг хувааж аваад, нийлж ард түмний мөнгөнөөс шанага шанагаар иднэ.
Энэ талаар олон жишээ дурдах нь илүүц болов уу.
ЭНЭ НАМ НЭГЭНТ АРД ТҮМЭНД ХЭРЭГГҮЙ БОЛЖЭЭ ГЭДЭГ НЬ ИХ ХУРЛЫН ХАН НЬ ЦАРАЙГ ХАРЛАА ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ АВЧ ТҮМНЭЭ ХЯДАХ Л НАМ ҮНЭН НҮҮР ЦАРАЙ НЬ .ЯАГААД НАМЫН ТӨВ БАЙРЫГ АРД ТҮМЭН ТҮЙМЭРДЭХ БОЛОВ ЯАГААД ЯЛАГДАЛ ХҮЛЭЭХ БОЛОВ ГЭДГЭЭ НИЙ НУУГҮЙ ЯРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙНА .ӨНГӨРСӨН ХОРВОО БОЛОВ

МАН-ын их хурал өндөрлөлөө. Шинэ, бас хуучин даргаа сонголоо. Бага хурлын гишүүдээ шинэчилж хотын фракц нь эрх мэдлийг нь авлаа. Монголын улс төрийн томоохон хүчин энэ нам их хурлаа “Шинэчлэлийн” хэмээн тодотгосон. Олон нийт ч энэ нам хэд хэдэн удаагийн сонгуульд ялагдчихлаа, үүндээ дүгнэлт хийж одоо л шинэчлэгдэж, авлигачдаасаа салах болов уу гэж хүлээж байсан.
Гэтэл сахил хүртээд шал дордов гэгчээр 1000 гаруй төлөөлөгч цуглуулан хуралдсанаас биш сүйдтэй шинэчлэл огт болсонгүй. Намын их хурлын төлөөлөгч сонгохоосоо эхлээд л яг л урьдынхаараа хэдхэн хүний үзэмжээр, бүлэглэлийн эрх ашгийг дэмжих хүмүүсээ мөнгө төгрөгөөр хахуульдан байж “томилон” сайтар бэлтгэсэн жүжиг тавиад өнгөрөх нь тэр.
Үүнийг УИХ-ын гишүүн асан, тус намын Бага хурлын гишүүн Ш.Сайханасамбуу “хайрцаглачихсан” гэж нэрлэсэн.
Үнэхээр ч намын даргын суудалд санаархсан зарим нэгэн их хурлынхаа төлөөлөгчдийг хэдийнээ “хайрцаглаад” зохион байгуулчихаж.
Хамгийн гол нь “Шинэчлэлийн” энэ их хурал намаа яагаад удаа дараагийн сонгуульд ялагдсаныг илэн далангуй ярьж, түүнээс гарах арга замаа зөв тодорхойлох явдал гэж их хурлын өмнө, хэн хүнгүй ярьж байсан атлаа үүнийгээ огт ярьсангүй.
МАН-ын даргаар хэдхэн сар ажиллаж, албан тушаалын хорхойгоо дарсан Ө.Энхтүвшин илтгэлдээ “Авлигын хэрэгт холбогдсон гишүүддээ арга хэмжээ авалгүй, дуугүй явж ирсэн нь манай нам ялагдах нэг шалтгаан боллоо” гэсэн ч хэний ч нэрийг дурдсангүй, хуралд санал шүүмжлэл хэлсэн гишүүд нь ч үүнийг нэг их яриагүй бололтой.
Харин энэ намынхан өнгөрсөн 20-иод жилд, яс хэлбэл 16 жилд төрийн эрхийг бариад Монгол Улс, ард түмнийхээ төлөө юу хийж болох байсныг хийж чадаагүй, яагаад хийгээгүй, юунаас болсон, энэ хугацаанд УИХ-ын олонхи, Засгийн газар, түүнийг тэргүүлж байсан хүмүүс яагаад үүнийг хийгээгүй, ядаж эхлүүлээгүй вэ, үүнээс болоод улс орон, ард түмний амьдрал яаж доройтсон бэ гэдгийг огтоос дурдсангүй.
Үгүй ядахнаа л нийслэлийн энэ замыг яагаад заавал муу барьж жил болгон засч байсан, гэр хорооллыг яагаад шинээр төлөвлөж болоогүй юм, аймаг орон нутагт яагаад орон сууц бариагүй юм, сонгосон, томилсон шилдэг боловсон хүчнүүд нь яагаад ар араасаа АТГ-т шалгуулдаг байсан юм зэргээ огт ярилгүй бүрхэгдүүлж өнгөрөөлөө.
Үүний оронд өөрсдийнх нь баллаж, сүйтгэж орхисон, огт эхлүүлээгүй ажлыг хийх гэж, сүйтгэснийг нь засч сэргээх гэж оролдсон энэ Засгийн газрын нэг жилийн ажлыг юу ч үлдэлгүй хараар будаж ялагдсан сэтгэлийнхээ буртгийг нимгэлээд өнгөрсөн.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Н.Алтанхуягийн Засгийн газрын хийж эхлүүлсэн ажлын дутуу дулимаг, буруу зүйлийг ч яахав шүүмжилдэг л юм байж. Үүнд буруу юм юу байхав, сөрөг хүчин юм чинь сөрж л байхаас биш. Гэтэл хийгээд бүтээгээд байгаа, олон түмний сэтгэлд нийцээд байгаа зүйлийг нь олж хараад “Бид энэ бүхнийг яагаад өмнө нь санасангүй вэ. Манай намаас томилогдсон сайд дарга нар, албан тушаалтнууд энэ бүхнийг яагаад хийгээгүй юм бэ” гэж хэн ч ярихгүй, харин ч атаархаж шээс нь гоожих гэсэндээ бүгдийг харлуулан шүүмжлээд өнгөрч байх юм.
2012 оны сонгуульд МАН ялагдсаны гол сэжүүр нь 2008 оны сонгуулийн дараах эмх замбараагүй байдал, түүнийг нухчин дарж таван хүний амь хөнөөн, 200 гаруй хүнийг хилсээр шоронд хатаасан явдлыг энэ намынхан бүр мартаж. Үүнийг бүр дурсах ч үгүй өнгөрч байна. Магадгүй хэргийн эзэн аймшигт С.Баяр нь хурлын танхимд суугаад, муухай хараад байхаар айсан л даа. МАН удаа дараагийн сонгуулийг булхай луйвар болгон ялж байгаад энэ нь лавшран 2008 оны үйл явдал болсон нь 2012 оны ялагдлын хамгийн гол шалтгаан байсан гэдгийг энэ намынхан бүр мартаж орхиж.
МАН-ынхан цаашдын зорилгынхоо тухайд ч намын ажлыг сайжруулна, 2016 оны сонгуульд амжилттай бэлтгэж ялах ёстой гээд байгаагаас биш улс орны хөгжлийг яаж авч явах, намын бодлогын цөм нь юу байх талаар мөн л бүрхэг өнгөрөв.
Өнгөрсөн хугацаанд энэ намын бодлого нь эрх мэдэл, албан тушаалын л төлөө байснаас биш эх орон ард түмэн рүүгээ чиглэж ирээгүйг намын хуучин дарга Ө.Энхтүвшин нь илтгэлдээ “Ер нь бидний үйл ажиллагааны гол чиглэл улс орон, ард түмэн рүү хандсан байх ёстой шүү гэдгийг дахин тэмдэглэе” гэсэн нь их хурлын төлөөлөгчдийн, ялангуяа шинээр сонгогдсон дарга ерөнхий нарийн бичгийн дарга нарын нь чихний хажуугаар өнгөрөв.
Одоо энэ намын дарга нар ердөө л 2016 оны сонгуульд ялах тухай бодож, ярьж явна. Өөрөөр хэлбэл “За намын дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга болоодохлоо. 2016 оны сонгуульд ялаад Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болно” л гэж сэрүүн зүүдэлж яваагаас биш “Бид өнгөрсөн хугацаанд эрх барьж байхдаа улс орондоо юу хийх ёстойг хийсэнгүй вэ, юу нь ард түмэнд таалагдахгүй байснаас бид ялагдав” гэж бодож байгаа хүн нэгээхэн ч алга. Бүр байг гэхэд “яавал ялах вэ” гэж ч бодохгүй байгаа бололтой.
МАН-ын даргаар дахин сонгогдсон өнөөх М.Энхболд ч, Ерөнхий нарийн бичгийн дарга болсон Ж.Мөнхбат ч ердөө л 2016 оны сонгуулийн тухай ярьж, Засгийн газрын тамга хүлээн авч байна хэмээн зүүдэлж явна.
Энэ юуг хэлж байна.... Мэдээж сонгуульд ялна гэдэг энэ хүмүүст төрийн өндөр албан тушаал л харагдаад байгаа нь тэр. Яах гэж, аанай л урьдын л адил идэж уух гэж. Өндөр албан тушаалд очиж байгаад ард түмний хөрөнгөнөөс идэж завших бол энэ намын гол баримтлал, албан тушаалтнууд, лидерүүдийнх нь ганц чаддаг ажил. Тэгээд ч МАН-ын шинэ дарга нар үнэхээр сонгуульд ялчихсан юм шиг өнөө л хамтарч иддэг, төрийн мөнгөнөөс луйвардаж өөрт нь хишиг хүртээдэг хэдээ ойр дэргэдээ цуглуулж байна хэмээн олон түмэн ярьж, хэвлэлүүд бичиж байна.
Үнэхээр МАН дараагийн сонгуульд ялбал энэ л хүмүүс энэ төр, Засгийн газрын хамаг албан тушаалыг хувааж аваад, нийлж ард түмний мөнгөнөөс шанага шанагаар иднэ.
Энэ талаар олон жишээ дурдах нь илүүц болов уу.
0 Сэтгэгдэл
2013.11.06
2013.11.06
2013.11.06