Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Улаанбаатар хот Ази Номхон далайн бүсийн хотуудын холбооны гишүүн боллоо

Ази Номхон далайн бүсийн хотуудын /Ситинет/ ээлжит 7-р хуралдаан БНСУ-ын Сөүл хотноо 11 сарын 03-наас 07-ны өдрүүдэд  болж байна. Тус хуралдаанд Улаанбаатар хотыг төлөөлж нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Монголын Хотуудын холбооны төлөөлөгч болон бусад албаны хүмүүс оролцож байна. Энэ удаагийн хуралдаанаар ирэх 4 жилд Ази Номхон далайн бүсийн хотуудын холбоог удирдах хотыг сонгосон бөгөөд гишүүдийн олонхийн саналаар БНСУ-ын Сөүл хот даргалахаар болжээ. Мөн  Улаанбаатар хот тус холбооны албан ёсны гишүүнээр элссэн байна. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат Улаанбаатар хотын хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын асуудлаар илтгэл тавьж, бусад орны төлөөлөгчидтэй санал солилцлоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан