Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ
ЗӨВ ШҮҮ
Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл уулзалт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Уг уулзалтыг хууль, шүүхийн байгууллагын удирдлага, иргэдэд зориулан хийсэн юм. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож шүүхийн шинэтгэлийн дараагийн алхам болох шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэлийн сэдвээр дэлгэрэнгүй үг хэлэв.

Тэрээр
хэлсэн үгэндээ Монгол Улсыг хуулийн засаглалтай, албан тушаалтан бус
хууль засагладаг орон болгох чиглэлээр хийх ажлууд, шударга ёсны
тогтолцоонд шинэтгэл хийхэд зайлшгүй баталж мөрдөх шаардлагатай хуулиуд
зэрэгт анхаарлаа хандууллаа.
Монгол
Улсын Ерөнхийлөгч шударга ёсны тогтолцооны асуудлын талаар нийгмээрээ
тогтсон нэг ойлголттой болох ёстой гээд шударга ёсны тухай яриаг зөвхөн
хуулийн байгууллагын асуудал гээд орхих биш, түүнээс хамаагүй өргөн
хүрээтэй, нийт нийгмийн асуудал юм гэдгийг онцолж байв.
Том төрөөс
ухаалаг төр рүү шилжиж, тэнд хүн эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлж, өөрт
байгаа боломжоо ашиглан ажиллахад хэрэгтэй нөхцөл, боломжийг бүрдүүлсэн
байх ёстой. Бүх зөв үйлдэл хуулиар хамгаалагдсан нийгэм байгуулахын
төлөө монголчууд зорьж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд шударга ёсыг
хамгаалах тогтолцооны шинэчлэл чиглэгдэх болно гэдгийг Монгол Улсын
Ерөнхийлөгч тэмдэглэлээ.


0 Сэтгэгдэл
2013.11.05
























