Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хойдуудын үнэн ба худал
Uneniig bichsend bayarlalaa
Энэ 38р бүсэд очиж үзсэн юм байна. Сөүлээс автобусаар явхад замдаа 4-5 цэргийн постийг дамжиж ***** бичиг баримтын үзлэгээр орж ордог юм байна лэ. Яг хилийн пост дээрээ зураг авахыг хориглодог болхоор зураг үлдээж чадаагүй нь харамсалтай
Hehe Hoidiin huselteer bichsen yum shig sanagdchihlaa
Аливаад анхдагч болно гэдэг хожмоо түүхэнд томоор тэмдэглэгдэн үлддэг. Тиймдээ ч хоёр дахиа сонгогдоод буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн анхны төрийн айлчлал шинэ соргог бүхнээр баялаг байлаа. Залуу удирдагч улсаа удирдаж эхэлснээс хойш очиж буй хамгийн эхний Ерөнхийлөгч, Өмнөд Солонгос Хойд Солонгосын цэрэггүй бүс 38 дугаар өргөргийн Умардын талд анх удаа хөл тавьсан төрийн тэргүүн гээд анхдагч байснаараа айлчлал яахын аргагүй онцгой.
38 дугаар өргөрөг Умардын талаас

Тоо баримт бичиж, түүх сөхөхөөсөө илүү өдгөө ямар байдалтай байгааг сонирхуулъя. Панмүнжоны цэрэггүй бүс бол хоёр Солонгосын төдийгүй дэлхийн анхаарлын төвд байдаг. Байдал үе үе эвгүйтэж, хоёр тал түргэн авдаг гэдэг ч тус бүр хоёр километртээ зэвсэггүй байх гэрээтэй. Солонгосын дайны галыг түр зогсоох БНАСАУ, АНУ-ын хоорондын хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурсан газар юм. Хоёр Солонгосын хилийн зааг 38 дугаар өргөрөгт Умардын талаас очиж үзсэн нь Өмнөдөөсөө хэд дахин цөөн. Тиймдээ ч өдий болтол нэг ч улсын төрийн тэргүүн Хойд Солонгосын талаас цэрэггүй бүсийг үзэж байгаагүй.

Пхеньянаас 240 км зайтай учир нэлээд урт зам туулан байж хүрдэг. Өндөрт мандуулсан Хойд Солонгосын улаан таван хошуутай төрийн далбаа харагдаж эхэлмэгц төд удалгүй Өмнөд Солонгосын цагаан дэвсгэрт төрийн далбаа алсаас үзэгдэнэ. Энэ бол хоёр улсын хилийн зааг болсон өнөөх алдарт 38 дугаар өргөрөг ойртож буйг илтгэнэ. Анх хэлэлцээр хийсэн байшингууд, түүхэн баримт бичиг, зургуудаа дэлгэн үзүүлсэн байдаг.

Зөвхөн эдгээр байшинд хоёр тал 12 мянган удаа хэлэлцээр хийж байсан гэдэг. Энд түр саатад дайнтай холбоотой зарим мэдээлэл сонссоны дараа цааш хөдөллөө. Харин олонтаа сонссон 38 дугаар өргөргийн Умардын талаас Өмнөдийн хилийг харахын тулд олон хамгаалалтыг нэвтэрч гарав. Машин бүрийг шалгаж, бичиг баримт үзэж байж сая нэг зөвшөөрөл олгов.

Урьд өмнө нь ямар нэг хурц байдал үүсч, дайн болоогүй гэмээр нам гүм байх аж. Өмнөдийн талын нэг ч цэрэг олж хараагүй нь бас л сонин дур зураг байлаа. Өөдөөс дүнхийх байшингийн орой дээрх олон камер, дурангаас өөр зүйл Өмнөдийн талаас үзэгдсэнгүй. Хаа нэгтэйгээс биднийг ажиглаж байгаа болов уу гэсэн бодол төрөхгүй байх аргагүй. Хилийн заагт байх цэнхэр байшингийн үүдэнд биднийг дурандан ажиглах Умардын цэргүүд л харагдана. Яагаад гэвэл хоёр Солонгосын зэвсэггүй бүс 38 дугаар өргөрөг дээр бид зогсч байна шүү дээ.
Харьд нойрсох монгол хатан
Эртний найрсаг харилцаат БНАСАУ, Монгол Улсын талаархи олон баримт сэлт бий. Албан ёсны харилцаа тогтоохоос ч өмнө өөр нэгэн харилцааг энд өгүүлэх гэсэн юм. Корё улсын хаан монгол хатандаа зориулж барьсан бунхан Солонгосын эртний нийслэл байсан Кесон хотод байрладаг.

Кесон хотын өмнөд зүгт байх нэгэн ууланд орших уг бунханг бид зорин очсон юм. Уул өөд ороосон замаар явж хүрэх уг толгойд хаан хатан хоёрын бунхан зэрэгцэн байрладаг аж. Маш олон төрлийн чулуунаас шилж сонгон байж барьж босгосон энэхүү бунханг 2013 оны зургадугаар сарын 23-нд ЮНЕСКО дэлхийн соёлын өвөөр бүртгэн авчээ.

Корё улсын 31 дэх хаан Гон Мин 19 настайдаа Ванги нэртэй монгол хатан буулгаж, нийтдээ 23 жил төр барьжээ. Монгол хатан Ванги нэрээ 1363 онд өөрчилж, Ванчень болгосон гэдэг. Хатан давхар биетэй байхдаа 36 настайдаа таалал төгсч, хаан харин 44 настайгаа амь үрэгдсэн гэж сударт тэмдэглэн үлдээсэн байна. Хаан хатан хоёроос үр үлдээгүй гэнэ. Монгол хатан цэцэн мэргэн төдийгүй хааны итгэлтэй зөвлөгч байсан учир тэрээр хатандаа маш их хайртай байсан аж. Хатан нь таалал төгссөний дараа хаан ихэд гашуудан есөн жилийн турш энэ бунханг бариулсан байна. Бунхан эртний тэргэн дээр барьсан гэр мэт хэлбэртэй, өндөр нь 6.5 м, бүслүүр нь 13.7 м.

Хоёр талдаа тус бүр хоёр цэргийн жанжинг дүрсэлсэн хөшөөний нэг л 8 тонн жинтэй гэхээр бунхан ямар том байгууламж болохыг илтгэнэ. Долоон бурхан од, 12 бурхны хөрөг, нарны зургийг бунхны доод хэсэгт дүрсэлж, тойруулан зургаан хонь, зургаан барын хөшөө бүтээжээ. Өмнө нь Корё улсын хаан, хатны бунханг тусад нь барьдаг байж. Харин Гон Мин хааныг хайртай хатных нь хажууд бунхалснаас хойш ийм ёс тогтсон гэдэг. Бунхан доод хэсгээрээ нарийхан хоолойгоор хоорондоо холбогддог гэж үздэг байна. Учир нь, хаан, хатны сүнс тэрхүү хэсгээр уулзахын бэлгэдэлтэй юм. Монгол хатныг Хубилай хааны ганц охин эсвэл зээ охин байсан гэдэг домог ч бий.

Дайны үед буюу 1905 онд япончууд монгол хатны бунханг эвдэж сүйтгэн, тоносон гэсэн баримт ч бий. Олон удаа археологийн судалгаа хийсэн боловч одоо болтол бунхны үүд хэсгийг олж чадахгүй байгааг энэ үеэр тайлбарласан. Ер нь Кесон хотын ойролцоо хаад, хатдын бунхан олон байдаг түүхийн ховор олдвор ихтэй газар гэлээ. Япончууд тоносноос хойш БНАСАУ-ын Засгийн газар бунхныг сэргээн засварлаж, түүхийн дурсгал болгон төрийн хамгаалалтад авсан байна. Хэдхэн сарын өмнө ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн нэг болсон энэхүү бунхан түүх ярьж өгдөг бол маш ихийг хүүрнэх нь тодорхой.

Үзэг нэгтнүүд
БНАСАУ-ын Ардын их хурлын ордонд очиход үүднээсээ солонгос үндэсний хувцасаар гоёсон бүсгүйчүүд намс намс бөхөлзөн тосож, уулзалт болох танхимыг чиглэн дагуулж явлаа. Монголын Төрийн ордны ёслолын албаныхан гадаадын зочдыг угтахдаа монгол үндэсний хувцасаараа гоёж, үндэсний онцлогоо харуулдаг баймаар юм гэж бид өөр хоорондоо ярилцаж явлаа. Тод ягаан, улаан голдуу өнгөтэй үндэсний хувцсаа өмссөн солонгос эмэгтэйчүүд албаны хар бараан хослолын өнгийг зөөлрүүлнэ. Энэ бүсгүйчүүдтэй зургаа татуулж болохгүй байх даа гэсэн бодлоороо өөрсдийгөө хорьж байсан ч энэ бол хаалттай зүйл биш харин ч нээлттэй байсныг хожим мэдэж авав. Гудамжинд, хоолны газар, дэлгүүр, үзвэрийн газар гээд үндэсний хувцасаа өмссөн эмэгтэйчүүд тааралддаг. Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох эмэгтэйчүүдийн гол гоёл хамбуг нь.
Ардын их хурлын ордонд ороод бид Хойд Солонгосын хэвлэлийнхэнтэй анх нүүр туллаа. Хар өнгийн хослолтой хөгшин, залуу нийлсэн арав арай хүрэхгүй хүмүүс камер, аппаратаа зэхэж, уулзалтын цаг эхлэхийг хүлээн сууна. Баримтат киноны хуучны хальсны камераас бусад нь тийм ч эртний эд биш юм. Дотоод мэдээлэл, спорт, урлагийн дагнасан гурван телевиз энд байнга үйл ажиллагаа явуулж, ард иргэдээ мэдээллээр хангадаг. Гадаадын кино, нэвтрүүлэг, мэдээлэл дагнаж нэвтрүүлдэг нэг телевизтэй нийлээд дөрвөн суваг тэд үздэг. Харин “Хөдөлмөр” хэмээх өдөр тутмын гол хэвлэлийг нийтээрээ уншдаг. Жилд багахан хэмжээний мөнгө төлж, албан байгууллага, айл өрх бүр “Хөдөлмөр” сонингоо тогтмол уншина. Өөр бусад төрөлжсөн сонин хэвлэл ч бий. Бидний байрласан “Корё” зочид буудалд BBC, ССТV, Россия гэх мэт гадаадын мэдээллийн суваг элдэв хаалтгүйгээр гарна. Гэвч ард иргэд нь зөвхөн өөрсдийнхөө дөрвөн сувгаа үздэг гэсэн. Тэд саяхан нэгэн олон ангит киног телевизээр шимтэн үзсэн нь “Халтар царайт” кинонд монголчууд дурлаж байсан үеийг санагдуулсан талаар Монголын Элчин сайдын яамны ажилтнууд сонин болгож ярив. Хятадын цагдаагийн тухай олон ангит кино Умард солонгосчуудыг байлдан дагуулж, ёстой хуйлруулсан гэнэ. Солонгосчууд телевизээс гадна DVD-г ашигладаг аж. Энд тэнд гадаадын киноны DVD худалддаг мухлаг тааралдана.
Тэд гэж хэн бэ
Улаан дэвсгэрт бүхий том жижиг, дугуй, дөрвөн өнцөгтэй, туг мэт хэлбэртэй, нэг удирдагчийн хөрөгтэй, хоёулаа хамтдаа байгаа зурагтай гээд олон янзын энгэрийн тэмдэг бол Умардынхныг товчхондоо илтгэнэ. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэлтгүй энэ бол тэдний хүндлэлийн илэрхийлэл. Сайн ажилласан бол хоёр даргын зурагтай том тэмдэг зүүдэг гэсэн өрөөсгөл ойлголт бидэнд байсан. Гэвч үнэндээ Хойд солонгосчууд бүрт хэдэн янзын хэлбэр дүрстэйгээрээ энэ тэмдэг нь байдаг аж. Жуулчдын нүд унах ийм тэмдгийг тэднээс өөр хүн олж авна гэдэг бүтэшгүй зүйл. Байшин барилга дээрээ хоёр удирдагчаа залчихна бас хүн бүр энгэртээ тэмдэг болгон хатгаж, хүндлэлээ илэрхийлж, бахархана. Эр хүн бүр цэргийн алба хаах нь солонгос хүн болсны үүрэг гэж ойлгодог. Үүргээ ч үнэнчээр биелүүлдэг.
Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд богино тайрмал үс моодонд ороод байгаа учир ихэнх нь ийм загвараар засуулсан харагдав.
Ярианы өнгө нь тушаал өгч байгаа дарга шиг эсвэл илтгэл тавьж буй ч юм шиг хүйтэн хөндий хийгээд яхир сонсогдоно. Гэхдээ энэ бол тэд таныг загнаж, зандраад байгаа гэсэн үг биш. Ердөө л ярианы хэмнэл нь ийм. Гудамжинд яваа хүмүүстэй гадаадынхан чөлөөтэй ярилцах боломжгүй, цаад иргэндээ халгаатай гэсэн мэдээлэл байдаг. Гэхдээ бодит байдалд тэд тийм ч хаалттай хүмүүс биш, зургийг нь авлаа гэж дургүйцэхгүй, ганц нэг юм асуухад хэлээд өгөх жишээтэй. Машиндаа сууж яваа цэргүүдийн зургийг дарахад хариу мэндчилэн гараа даллаж байлаа.
Нэгэн ижил форумтай мэт хар ногоон хувцас тэдэнд улсаас нь өгдөг гэлцдэг. Тэгвэл нано технологиор нүүрснээс гаргаж авсан нийлэг маягийн утсаар хийдэг энэ материал нь урагддаггүй, нордоггүй, хиртдэггүй сайн чанартай учир ихэнхдээ ажилдаа өмсдөг гэнэ. Түүнээс нийтээр нь ийм хувцас өмс гэж хангаж, нийлүүлдэггүй юм байна. Энэ технологио ч тэд гадаад руу экспорлох сонирхолтой аж.
Автомашин харьцангуй цөөн учир зам чөлөөтэй ч хаа дуртай газраараа гаталж гарна гэж үгүй. Хэрэв замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл цэнхэр хувцастай зохицуулагч хаа нэгтэйгээс гэнэт гараад ирнэ гэж мэд. Унадаг дугуй, автобус, троллейбус, метрогоор Пхеньян хотынхон зорчдог. Ажилдаа явах, гэртээ харихдаа тэд троллейбус, автобусанд дугаарлан зогсч байгаад сууж харагдлаа. Газрыг доош нь 100-120 метр гүнзгий ухаж байж хийсэн Пхеньяны метро ч түм түжигнэсэн газар. Дайны үед нуувч маягаар ашиглаж байсан учир хожим нь метро болгосон аж. Хоёр шугамтай метроны буудал бүрт нийтээрээ уншдаг “Хөдөлмөр” сонинг шилэн хоргонд байрлуулжээ. Хот хооронд орон нутаг руу явахдаа иргэд нь автобус, галт тэргээр үйлчлүүлдэг гэнэ. Шинэ, орчин үеийн нисэх буудал одоогийн Сүнан нисэх буудлынхаа ойролцоо барьж байгаа удахгүй дуусгаж, ашиглалтад оруулаад олон онгоц хүлээн авдаг болно гэлээ.
Сүүлийн үед газар тариалан тэр дундаа хүлэмжийн аж ахуйг Хойд солонгосчууд эрхлэх болж. Хүнсний дутагдалд орсон гэдэг ч нөхцөл байдал тэгтлээ муудсан зүйл үгүй аж. Олон улсын хэд хэдэн байгууллага энд ажиллаж, тусламж үзүүлдэг юм байна. Жижиг ТҮЦ маягийн мухлаг ажиллуулдаг айл боломжийн амьдралтайдаа тооцогддог. Солонгосчуудын цалингийн хэмжээ нь янз бүр байх ба сүүлийн үед зарим байгууллага олсон орлогоосоо ажилчдаа өөрсдөө цалинжуулдаг шинэ тогтолцоо нэвтэрч буй аж. Урлагийнхан, эрдэмтэндээ гэх мэтээр салбар бүрээр нь орон сууцны хороолол зориулан барьж, ашиглалтад оруулжээ.
2-3 жилийн дотор гадаад эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх 25 орчим хууль батлан гаргаад байгаа. 100 хувь гадаадын компани Хойд Солонгост үйл ажиллагаа явуулах орчин бүрдүүлэхэд зориулсан хууль удахгүй гаргахаар бэлтгэж буй. Гадаадын буюу Хятад, Хонконгийн 3-4 банк Умардад үйл ажиллагаа явуулдаг. Бизнес эрхлэх сонирхолтой хэнийг ч ялгаж, болохгүй гэж хориглодоггүй юм байна лээ.
Тэднийг гар утас гээчийг амьдралдаа хараагүй, мэдэхгүй хүмүүс гэсэн ойлголт бий. Тэгвэл гар утас бол тэдний өдөр тутмын хэрэглээ болж, өдгөө хоёр сая гаруй хэрэглэгчтэй болжээ. Гар утаснаасаа интернэтэд ордог ч боломж сүүлийн үед дэлгэрч эхэлсэн байна. Компьютер, төлбөрийн картын хэрэглээ ч эрс нэмэгдэж эхэлжээ. Ингээд тоочоод байвал зай талбай хүрэлцэхгүй нь. Товчхондоо биднээс ондоо ертөнц гэж хардаг тэд бол ялгараад онцгойроод, хоцрогдоод байх зүйл үгүй эгэл жирийн хүмүүс. “Нүд үнэнч чих худалч“ гэдэг л энэ юм.

0 Сэтгэгдэл
2013.11.08
2013.11.06
2013.11.06