Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Төсвийн хэлэлцүүлгийн үеэр иргэдийг мэдээллээр хангах албан хаагчдад чиглэл өглөө
Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн удирдлагууд 11 сарын 12-14-ний өдрүүдэд хороо бүрт болох хэлэлцүүлгийн үеэр иргэдийг мэдээллээр хангах Нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчидтай уулзлаа. Нийслэлийн 152 хороонд зохион байгуулах хэлэлцүүлгийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг, хорооноос томилогдсон ажилтнууд удирдан явуулах бөгөөд иргэдийг нэгдсэн мэдээллээр хангаж, төсвийн төсөлд саналыг нь авч ажиллана. Тиймээс эдгээр албан хаагчдад хэлэлцүүлгийг хэрхэн өрнүүлж, иргэдийн саналыг авах, үнэн зөв мэдээллээр ханган ажиллахад юун дээр анхаарах талаар нэгдсэн чиглэл өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Нийслэл анх удаа зохион байгуулж байгаа энэ удаагийн ажилд та бүхний идэвхи зүтгэл ихээхэн ач холбогдолтой. Иргэд ирэх оны төсвийн төсөлд саналаа тусгахад энэ талаар үнэн зөв мэдээллийг өгөх нь чухал. Жишээ нь тухайн хороонд иргэдийн хамгийн их санал авсан төсөл бага сургууль барих бол санхүүжилтийн эх үүсвэр хаанаас, төсөл хэдий хугацаанд хэрэгжих боломжтой зэрэг мэдээллийг өгөх хэрэгтэй. Иргэдийг мэдээлэл хангаснаар тэдний санал баталгаажин, төсөлд тусгагдах боломжтой болно. Тиймээс та бүхэн нийслэлээ бидний гэр гэж бодон иргэдтэй хамтран сэтгэл гарган ажиллаарай” гэдгийг онцлон хэллээ. Энэ удаагийн уулзалтаар хэлэлцүүлгийн үеэр иргэдийг мэдээллээр хангах Төсвийн тухай хууль, Гэр хорооллын амьдрах орчны газрын зураглал, Дүүрэг, хорооны Эрүүл аюулгүй байдлын индексийг тогтоох ажлуудын талаар холбогдох албаныхан танилцуулж, мэдээлэл өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан