Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Гэр хорооллын намагтай гудамжийг тохижууллаа

Гэр хорооллын иргэд амьдарч буй орчноо сайжруулах санаачилга гарган, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоо өөрсдөө бүрдүүлж  бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож эхэлсэн. Энэ ажлын эхлэлийг Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны Сэлбийн 46-р гудамжийг Улаанбаатар хотын Дарь-Эх цайз дахь ажлын алба, 21-р хорооны оршин суугчид “Талын сэтгэл нөхөрлөл” ТББ хамтран тохижуулж  хүлээлгэж өглөө. Энэхүү тохижилтын ажлыг АНУ-ын Азийн сангийн “Гэр хорооллын иргэдийн санал санаачилгыг дэмжих сан”-гаас санхүүжүүлсэн юм. Тохижилтын ажлын хүрээнд тухайн хорооны намагтай гудамжийг сонгон авч 140 см хайрга асгаж,  тэгшлэн, явган хүний зам тавьж, мод тарин, хогийн сав, сандал байршуулан, гэрэлтүүлэг хийж камер суурилуулсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан