Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
ДАВОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ХӨГЖЛИЙН БОДЛОГОО ТАНИЛЦУУЛНА
Нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс нэгдэн орсон талаар ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг мэдээллээ. Хоёр жилийн өмнө найман улс хамтарч байгуулсан хэдий ч эгнээндээ одоогоор 61 орныг багтаагаад буй тус түншлэл нь нээлттэй ил тод, хариуцлагатай засаглалыг дэмждэг тодорхой үүрэг хүлээлгэдэг, цар хүрээ нь өргөжиж буй гэнэ. Тус түншлэлийн дээд хэмжээний хуралдаан Лондон хотод болж, манай улсаас ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа болон бусад албаны хүмүүс оролцоод иржээ. Хуралдаанд Монгол Улс үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Манай улсын хэрэгжүүлж буй иргэдийн санал, гомдлыг хүлээн авдаг “11-11 төв”, ТҮЦ машин, шилэн данс, шилэн тендер зэргийг бусад орнууд сонирхож, харилцан мэдээлэл солилцсон гэнэ. Хуралд оролцсон орнуудаас долоон улс өөрсдийн нэвтрүүлсэн шилдэг туршлагаасаа хуваалцжээ. Ирэх жил Индонез улсад болох дараагийн чуулганд манай улс иргэдэд нээлттэй ажиллаж буй шилдэг туршлагаа танилцуулахаар болж.
Үүнээс гадна Лондон хотод ажиллахдаа том ажил амжуулсанаа ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хэлэв. Дэлхийн эдийн засгийн форум, Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарч Монгол Улсын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцсэн аж. Олон улсын шилдэг эдийн засагчидтай хамтарч улс орныхоо хөгжлийн гурван гол загварын талаар гурван шат яриа, хэлцэл хийж буй. Өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатарт болсон эдийн засгийн форум үүнийх нь эхлэл. Лондонд болсон уулзалт дараагийнх нь юм байна. Харин ирэх нэгдүгээр сард Швейцарийн Давост болох Дэлхийн эдийн засгийн чуулганд Монгол Улс нэгэн сэдэв болон багтаж, хөгжлийн бодлогоо танилцуулан, байр сууриа илэрхийлэх гэнэ. Энэ бол манай улсын хувьд гадаад бодлогод чухал нөлөөтэй том алхам болно.
Лондон хотод ажиллахдаа тэд томоохон компаниудтай бизнес уулзалт хийж, хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн тухай шинэ хуулийн талаар мэдээлэл өгчээ.
Нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс нэгдэн орсон талаар ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг мэдээллээ. Хоёр жилийн өмнө найман улс хамтарч байгуулсан хэдий ч эгнээндээ одоогоор 61 орныг багтаагаад буй тус түншлэл нь нээлттэй ил тод, хариуцлагатай засаглалыг дэмждэг тодорхой үүрэг хүлээлгэдэг, цар хүрээ нь өргөжиж буй гэнэ. Тус түншлэлийн дээд хэмжээний хуралдаан Лондон хотод болж, манай улсаас ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа болон бусад албаны хүмүүс оролцоод иржээ. Хуралдаанд Монгол Улс үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Манай улсын хэрэгжүүлж буй иргэдийн санал, гомдлыг хүлээн авдаг “11-11 төв”, ТҮЦ машин, шилэн данс, шилэн тендер зэргийг бусад орнууд сонирхож, харилцан мэдээлэл солилцсон гэнэ. Хуралд оролцсон орнуудаас долоон улс өөрсдийн нэвтрүүлсэн шилдэг туршлагаасаа хуваалцжээ. Ирэх жил Индонез улсад болох дараагийн чуулганд манай улс иргэдэд нээлттэй ажиллаж буй шилдэг туршлагаа танилцуулахаар болж. Үүнээс гадна Лондон хотод ажиллахдаа том ажил амжуулсанаа ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хэлэв. Дэлхийн эдийн засгийн форум, Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарч Монгол Улсын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцсэн аж. Олон улсын шилдэг эдийн засагчидтай хамтарч улс орныхоо хөгжлийн гурван гол загварын талаар гурван шат яриа, хэлцэл хийж буй. Өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатарт болсон эдийн засгийн форум үүнийх нь эхлэл. Лондонд болсон уулзалт дараагийнх нь юм байна. Харин ирэх нэгдүгээр сард Швейцарийн Давост болох Дэлхийн эдийн засгийн чуулганд Монгол Улс нэгэн сэдэв болон багтаж, хөгжлийн бодлогоо танилцуулан, байр сууриа илэрхийлэх гэнэ. Энэ бол манай улсын хувьд гадаад бодлогод чухал нөлөөтэй том алхам болно.
Лондон хотод ажиллахдаа тэд томоохон компаниудтай бизнес уулзалт хийж, хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн тухай шинэ хуулийн талаар мэдээлэл өгчээ.
Л.Номин
0 Сэтгэгдэл
Иргэн
Манай улс хөгжлийн бодлогоо батлаагүй байж ямар бодлого олон улсын чуулганд танилцуулдаг юм бол доо. Инээдтэй юм их ярих юм даа.
2013.11.07
























