Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Богд сумыг сурталчлах өдөрлөг үргэлжилж байна
Аймгийн төвөөс 130 км зайд орших Богд сумаас 108 тэмээгээр жин тээж, Баянхонгор сумын Баганат талбайд жагслаа. Сүүлийн жилүүдэд малчин иргэд мал сүргээ хариулахдаа морь, тэмээгээр бус хятад мотоциклийг ихээр хэрэглэх болсон, уналга эдэлгээнд ч морь малаа хэрэглэхээ больж байгаа явдлыг багасгах зорилгоор тус арга хэмжээг хийж байгаагаа зохион байгуулагчид хэлэв.

Нүүдэлчин ахуйн уламжлалыг сэргээх зорилго бүхий тус арга хэмжээ Баянхонгор аймгийн Богд сумын “Сум сурталчлах өдөрлөг”-ийн хүрээн дэх эхний ажил болов. Аймгийн төвд хоёр өдрийн турш үргэлжлэх өдөрлөгийн нээлтийн арга хэмжээ өчигдөр Баганат талбайд болсон бөгөөд үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, Богд сумын ард иргэдийн төлөөлөл оролцсон юм. Төлөөлөгчид Богд сумын харьяат Улсын Баатар Н.Жамбаа, Доктор С.Лувсанвандан, Монгол Улсын Арслан П.Аюушийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлснээр өдөрлөгийн үйл ажиллагаа эхэлсэн.
Мөн өдрийн үдээс хойш “Сум сурталчлах өдөрлөг”-ийн хүрээн дэх хамгийн олон үзэгчтэй арга хэмжээ буюу Баянхонгор аймаг, Богд сумын волейболын жигшээ багуудын дунд нэг сая төгрөгийн бооцоот халз тоглолт зохион байгуулагдсан юм. Аймгийн Спорт хороог дүүргэсэн үзэгчид хоёр талын багаа дэмжин алга нижигнүүлсэн тоглолтод бөмбөг газар унаагүй гэхэд хилсдэхгүй. Богд сумын волейболын шигшээ багийн хувьд аймгийн аваргаар 14 удаа шалгарч байсан баг бөгөөд аймгийн жигшээ багтай тоглосон тус тоглолтын эхний хоёр үе ойрхон онооны зөрүүтэй 1:1 харьцаагаар өрнөсөн бол Богд сумын баг дараагийн хожлыг нэмж авснаар нэг сая төгрөгийн эзэн болсон юм.

0 Сэтгэгдэл