Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Т.Наранцэцэг: Нэг үйлдвэрийн технологи шинэчлэхэд 250-400 сая төгрөг шаардлагатай

Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Замбалгарвын говь” компанийн захирал Т.Наранцэцэгээс ноосон эдлэлийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдлын талаар тодрууллаа.

-Ноосон эдлэлийн үйлдвэрийн хөгжил ямар төвшинд байна вэ?
-Манай улс жилдээ 17 мянган тонн ноос бэлтгэдэг. Үүний зургаан мянган тонноор нь “Эрдэнэт”, “Улаанбаатар” үйлдвэр хивс хийж байгаа. Одоо бид жилд зургаан мянган тонн ноосоор даавуу үйлдвэрлэх төсөл боловсруулаад явж байна. Ноосон эдлэл хийдэг үйлдвэрүүд маш олон болсон. Манай холбоонд 300 гаруй аж ахуйн нэгж хамрагддаг. Жишээлбэл,  “Эрдэнэт хивс”, “Улаанбаатар хивс”, “Монгол нэхмэл”, “Монгол ноос” гээд томоохон компани бий.  Жижиг үйлдвэрүүд нь эсгий шаахай, ширмэл ширдгээс  өгсүүлээд гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

-Үйлдвэрлэлд хэрэглэх ноосоо яаж татаж авч байна. Малчдад ноосны урамшуулал олгож байгаа нь түүхий эдийн хангалтад хэрхэн нөлөөлж байгаа бол?
-Бид хятадын үйлдвэрүүдээс ноос гуйж авдаг байлаа. Харин төр засгаас  биднийг дэмжиж үндэсний үйлдвэрүүдэд ноосоо тушаасан малчдад нэг кг тутамд нь 2000 мянган төгрөгийн урамшуулал олгох болсон. Үүнээс хойш бид ноосоо базааж авахад  санаа зовохоо больсон шүү. Тухайн орон нутагт байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулаад түүхий эдээ татан авч байна.

-Ноос бол нөхөн сэргээгддэг баялаг. Үйлдвэрлэгч та бүхэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах бололцоо хэр харагддаг вэ?
-Энэ талаар манай холбоо судалгаа хийж байгаа. Ноосон хөнжил, гэрийн шаахайг экспортод гаргах  бололцоотой гэж үздэг юм. Ерөнхий сайд 30 минутын уулзалтаараа Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны хийж чадах бүтээгдэхүүнийг гадаадад суугаа Элчин сайдуудад танилцуулсан. Тэгээд  түүнээс бүтээгдэхүүнээ экспортлох ямар гарц байна вэ гэдгийг  бас ярилцлаа.  Бид бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргах асуудалд нэг алхам урагшилсан гэсэн үг.  Одоохондоо хивсний үйлдвэрүүд маань гадаадын олон оронд бүтээгдэхүүнээ экспортолж байгаа.

-Үйлдвэрлэлийн технологи нь ямар байна. Шинэ технологи нэвтрүүлэх талаар ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Манайхан ноос боловсруулах шинэ технологи дээр л асуудалтай байна. Яагаад гэвэл одоо ашиглаж буй технологийн ихэнх нь хуучирсан юм. Тэгэхээр сүүлийн үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлбэл хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих бололцоо бий. Нэг жижиг дунд үйлдвэрт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд 250-400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Ийм хэмжээний мөнгөтэй байхад эхний ээлжинд тоног төхөөрөмжөө бүрэн шинэчлэх боломжтой юм.

-Ноосон бүтээгдэхүүний үнэ ханш, борлуулалт ямар байдаг вэ?
-Бүтээгдэхүүний үнэ ханш бол өндөр ч биш, бага ч биш. Ер нь дундын үнэ ханштай байдаг. Гэрийн шаахай гэхэд хүүхдийнх арван мянга гаруй, том хүнийх 20 мянга гаруй төгрөгийн үнэтэй.  Нэг гэрийн эсгий 45-50 мянган төгрөг байгаа. Тоног төхөөрөмжөө шинэчлээд бүтээгдэхүүнээ чанартай хийчихвэл борлуулалтад санаа зовох зүйлгүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан