Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Аюурсайханы Шинэчлэлийн хороо татан буугдаагүй гэв
МАН-ын Шинэчлэлийн хорооны үйл ажиллагаа зогсоогүй, цаашид ч ажилласаар байх болно гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Тус хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан тэргүүтэй зарим гишүүн Тусгаар тогтнолын ордонд өчигдөр сэтгүүлчдийг цуглуулж, энэ талаараа мэдээлэл өгсөн юм.
Тэд Шинэчлэлийн хороо саяхан болсон МАН-ын XXVII Их хуралд зохих ёсоор үүргээ гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, намын дүрэм, үйл ажиллагааны шинэчлэл болон мөрийн хөтөлбөрт тусгасан саналуудыг багцлан авч үзвэл бодлогын баримт бичгүүдийн 70 хүртэлх хувьд тэд хувь нэмрээ оруулсан гэнэ. Цаашдаа “шинэчлэгчид” намынхаа шинэхэн удирдлагууд, Удирдах зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдийн алдааг хэлж өгч, шүүмжлэн, зөв зүйтэй ажил хийвэл дэмжинэ гэсэн юм.  
Хооронд нь андуураад байгаа шинэчлэгч хоёр бүлэглэлийн нэг нь болох “Шинэчилье” хөдөлгөөн XXVII  Их хурлын өмнө татан буугдаж, төлөөлөгчдөөс удирдлагад багтаж чадсан. Харин Шинэчлэлийн хороо амь тасраагүй гэдгээ мэдрүүлэх гэж ийнхүү мэдээлэл хийж байгаа аж.
0 Сэтгэгдэл
юу шинэчлэх вэ
Хамгийн их уншсан