Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Амаржаргал гэх ФРАКЦ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал УИХ-ын дарга З.Энхболдод хаяглан УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр албан ёсоор гаргалаа.
Нэгэнтээ, хүнд чинь тэвчээрийн хязгаар гэж байдаг юм хэмээн өгүүлж байсан түүний тэвчээрийн хязгаар нэг жилийн дараа ийн алдрав бололтой. Саяхан намынхаа ҮЗХ-ноос татгалзах өргөдлөө Ховд нутгийнхаа намын даргад хаяглан хүргүүлсэн ч “АН-ын нүүр царай болсон, УИХ-д намаа төлөөлөн ажиллаж байгаа хүний хувьд таны өргөдлийг бид хүлээж авах боломжгүй, харин ч Ховд аймгийн АН-ыг төлөөлүүлэн ҮЗХ-нд байлгахыг бид хүсч байна” гэсэн албан ёсны хариу авсан тэрээр намдаа хэрэгтэй нэгэн гэдгээ маш сайн ухаарсан хүн гэдэгтэй маргалтгүй. Гэлээ ч түүний тэвчээрийн хязгаарыг “ханзлах” шалтгаан нь юу байв. Нэг хэсэгтээ л АН засаг төрийг авчихаад байхад Р.Амаржаргал  сул гишүүн хэвээр байсаар. Намдаа их гомдож яваа гэнэ лээ хэмээн баалуулах болсон тэрээр хэд хэдэн удаа энэ талаараа ярьж би ийм юманд хууртах хүн биш шүү хэмээн намын удирдлагууддаа хатуухан анхааруулж байсан. Шинээр байгуу­лагдсан Шинэчлэлийн Зас­­­гийн газрын сайдын суудлыг Н.Алтанхуяг биш Ц.Элбэгдорж надад санал болгосон юм шүү. Гэхдээ би очихгүй л гэсэн. Би муу ч сайн ч Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн. Сайдын суудалд ахиж очихгүй гэсэн байр суурьтай байдаг хэмээн хатуухан хэлдэг. АН-д эзлэх миний байр суурь сайдын суудал биш шүү хэмээн “пээдийж” суусан эрхэм гишүүн энэ удаад Сүхбаатар дүүргийн хэдэн мянган сонгогчдоо бодолгүй ийм шийдвэр гаргасан гэдэгт эргэлзэж л байна.

УИХ-ын даргын суудал бол би очих байлаа хэмээн шударга хэлсэн шигээ намын удирдлагуудаа хатуухан шүүмжилж, ялангуяа АН-ын чангахан лидер гэгддэг З.Энхболдын өөдөөс “бөмбөг” өшиглөж суугаа хүн.  УИХ-ын гаднаас нь харахад ажил урагшлаад байгаа мэт үнэндээ доголон парламент л ажиллаж байна. Сөрөг хүчнийхээ гишүүдийн эрхийг  хязгаарласнаа нэг байгууллагад бичиг өгөөгүй төдийгээр тайлбарлаж, агуулга биш хэлбэр талаас харж, улс төрийн зорилгодоо ашиглаж байгаа чинь энэ төрийг бэхжүүлж байгаа юм биш. УИХ-ын дарга Би гэдэг байр суурь байж болохгүй. Тэр нэг талд үйлчилдэг хүн биш хэмээн шуудхан хэлчихээд удирдлагын төвшиндөө үзэл бодол санаагаа ойлгуулж чадахаа больчихсон хүн УИХ-ын гишүүнээс татгалзаж байна аа хэмээн хаалга хаахаар шийдэв бололтой. Тэрээр олон нийтийн цахим ертөнцийг ашиглан хэд хэдэн удаа УИХ-ын даргад хатуухан үг дайж үзсэн.

Зөвхөн УИХ-ын дарга ч гэлтгүй Засгийн газрын тэргүүнд Монгол Улсын хөгжлийн долоо хоногоор харж, шоу маягаар ажил хийж байгааг нь сануулж, төсвөөс дутсан 1,4 их наяд төгрөгийн хариуцлагыг хүлээх хүн энэ Засаг, төрд олдохгүй бол би хүлээе хэмээн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийнхээ нэг учир шалтгаан хэмээн тайлбарласан.

Гэхдээ тэрээр УИХ-ын даргад өргөн барьсан хүсэлтдээ “УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 заалтыг үндэслэн УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү” гэж бичсэн байлаа. Энэхүү заалтад “ Гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх  хүсэлтээ  өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан; “ хэмээсэн байдаг.

Тэгэхээр түүний хүсэлтийг Ховдын АН-ын дарга шиг УИХ-ын дарга буцаах нь юу л бол. Буцаалаа гээд ч Р.Амаржаргал гишүүн ашгүй дээ сайн айлгаж авлаа гэхгүй л байлгүй.
Монголын төрд 24 жил зүтгэлээ. Одоо л Монгол төрийн тогтолцоо гэж юу вэ гэдгийг харах төвшинд хүрлээ хэмээн тэр хэлсэн ч улс төрд буй халуун суудлаасаа бослоо.

“Зовлон үзсэн чавганц” нараа Ардчилсан нам хамгийн чухал байр суурин дээрээ аваачаад, тэднийхээ зангараг, нэр нөлөө, зарчимч зан чанарыг ашиглаж байж, гол гол ажлуудаа хийх ёстой гэсэн зүйл нүдэнд харагдаж байсан л даа. Санаснаар болохгүй байна гэсэн гомдлын үгтэйгээр тэр энэ удаагийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хугацааг өндөрлөх бололтой.

2012 оны сонгуулиар УИХ-ын 23 дугаар тойрог буюу Сүхбаатар дүүргээс АН-аас сонгогдож, АН-д нэр хүндтэй суудлыг нэгээр нэмж байсан гишүүн албан ёсоор УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхийг хүслээ. Хүсэлтийг ёсоор болгож гэмээнэ УИХ-д ахиад нэг суудал онгойж, шинэ эзэн нь сонгуулийн сурталчилгаа хийж, нөхөн сонгуульд ялалт байгуулж орж ирэх болох нь.

Р.Амаржаргал бол АН-ын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан хоёр дахь гишүүн боллоо. Эхнийх нь өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан билээ.
Мөн 2012 оны сонгуулиар бүрэлдсэн парламентын УИХ-аас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн мөн хоёр дахь гишүүн нь болж буй юм. Тэр өөрийнх нь хэлснээр АН-ын удирдах төвшний хувьд ганц гишүүнтэй Р.Амаржаргал гэдэг фракцын  тэргүүн нь бас гишүүн. УИХ дахь  хувийн бизнесгүй бас ганц гишүүн нь. Гэхдээ тэр өөрийнхөө гардаж байгуулсан намаас гарахгүй гэдгээ тодотгосон бас энэ нам арай ч Амаржаргалын хөөчих хэмжээнд тулаагүй ч учраас АН-ын жирийн гишүүн болж үлдэнэ.
0 Сэтгэгдэл
Албан тушаалд очихгуй бол ухлээ юу яаасан донтой гар вэ
энэ одоо болиосой
AN dotor Amarjargal tolgoi uls turch ediin zasgiin medlegtei hun gej bodoj baina
mundag uls torch shvv dee yahiig tsag hugatsaa haruulna biz dee
Altan huvg mangariin orond baisan bol Mongol oron main urund orj udund bairgdahgvi baih baisan baih daa odoo umnii vne tenger uud harwsan sum shig vbj ugluu door aimdarj baigaa maine med hamag hvndiine vvrch vbj baina daa Altan huvg gej hudlaa eneesen sonin har ***** zail
Сөрөг хүчнээ бүлэггүй байлгаж байгаад өнгөрсөн 20 жилийн өртэй тэнцэх хэмжээний өрийг ганцхан жилд авч ажил хийсэн дүр эсгэж байгаа засгийн газрыг яаж тэвчих юм бэ
zorig agsantai adil huhdiinhuu unen nuur tsaraig olj harsan baih daa
ardchilliin bag zuusen elbegdorj altanhuyag enkhbold batuul geh metiin nuhduudees zalhsan yum blgui zorig agsan bas tednii unen nuur tsaraig olj harsniihaa tuluu tedend aluulsan ***** bat uuld aluulah wii dee tsaadah chin uduu uuruu jurmiin nuhruu alj malgaigaa martdag budiliu gar bish hurungutei luympen daranguilagch bolson uuruu ochihgui hulsnii ***** ywuulna
Амаржаргал гишуунийг ИРГЭД БИД дэмжиж байна.
лидер хүний хийх алхам энэ биш шүү дээ. Хувийа хичээсэн, ганцаарчилсан тоглолт хийх гэдэг нь таалагддаггүй.
Энэ хүн дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд шууд бэлтгэж эхэлсэн байна гэж ойлгож байна даа.
Ene orviisen heregteng toirgiinhon ard tumen shiitgeh ystoi shuu dee? tolgoigiin avsan ch bagadna. ta nar bitgii ard tumneeree toglood baigaarai.
Chi mongol bailaa yu? Torolh heleeree ehleed dongosch sur!
асар их ухаантай улстөрч, ийм л хүмүүс монголыг хөгжүүлнэ дээ бусад нь ч мэдэхгүй тэр батчимэг арай гайгуу юм шигээ
энэ хүн монголын төрд чухал хэрэгтэй хүн шүү дээ,өчнөөн хөлдүү малнууд төрийн том албанд гарчаад эргүүтэж байхаар Монголын толгой эдийн засагч хүнийхээ үгийг сонсохүй манай АН урдуудах шатандаа хурдтай явж байна шүү дэ,сайн харах хэрэгтэй асуудал байна шүү!!!!!
Er ni eruul saruul setgedeg, ooriin gesen bair suuritai iim l humuus UIH-d baimaar bgaa yum.Harin ulsaa geheesee nam dagaj doldoidson, ooriinhee erh ashgiig iluud uzsen hun sugnuud ni ingeed garahgui ni gachlantai!
zamiin dundaas butsah baisan bol uhsenee hiij neree devshuulsen ***** ve MAN iin tagnuul *****
I am normal citizen of mongolian. you can do it but at a time, you can only one of best economic and huge knowledge person who is changeable our mongolian economic and socials lifes and polticals. i always hope you
Chi mongol bailaa yu? Torolh heleeree ehleed dongosch sur!
mundag uls torch shyy
ЮЮМ ХИЙЕ ГЭСЭН ГИШҮҮНИЙ ҮГ БАЙНА 2013 ОНЫ ТӨСӨВ БАТЛАЖ БАЙХАД ИЙМ ХӨӨСӨРСӨН ТӨСӨВ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ШҮҮМЖЛЭЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ҮНЭН Л ХЭЛЖ БАЙЖ. САЙН ЭДИЙН ЗАСАГЧ ХҮН ТӨСВИЙН БАЙНГИЙН ХОРООНЫ ДАРГЫГ ӨГЧИХ Л ДӨӨ. ЭНЭ БОЛ АН ГИШҮҮН МИНИЙ САНАЛ ШҮҮ. ТЭР БИЕ ДААГЧ ДАВААСҮРЭН ГЭЖ НӨХРӨӨС ЭНЭ АЛБЫГ АВАХ ХЭРЭГТЭЙ
Р.Амаржаргал бол Монголын толгой эдийн засагчидын нэг Мэдээж Н.Алтанхуяг , Д.Ганхуяг нарын дуракууд Ерөнхий сайд , Сайд хийгээд өвчигнөж байхад эр хүн байна иймэрхүү Акци гаргалгүй дээ
асар их ухаантай улстөрч, ийм л хүмүүс монголыг хөгжүүлнэ дээ бусад нь ч мэдэхгүй тэр батчимэг арай гайгуу юм шигээ
Хамгийн их уншсан