Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Оюунгэрэл: Европоос дахиад гурван Батаар ирж яваа

ССАЖЯ-наас археологийн музей байгуулах гэж байгаа болон бусад асуудлаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Археологийн музей бай­гуулахаар ажлаа эхэлсэн. Музей байгуулах ажил хэр явж байна вэ?
-Монголын үндэсний археологийн музей байгуулах шийдвэрийн дагуу манай болон гадаад судлаач, эрдэмтэд хагас жилийн турш ямар үзмэр байх талаархи музейн концепци боловсруулсан байгаа. Энэ концепцийг яамныхаа вэб сайтад англи, монгол хэлээр тавьсан. Үүнийг уншаад барилгын зураг төслийнх нь эскизийг гаргаж өгөхийг олон нийтээс хүсч байна. Эскиз зураг гарснаар мэргэжлийн зураг төслийн компаниуд дунд тендер зарлах юм. Музейд ямар үзмэр хадгалахаас эскиз зураг ямаршуу байх нь шалтгаалдаг юм байна.

-Археологийн музейн зөвхөн барилгын зургийн эскизийг хийлгэнэ гэхээр доторхи тохижилтыг нь шийдсэн гэсэн үг үү?
-Эхний байдлаар төлөв­лөж, концепцидээ оруул­­сан. Археологийн му­зей маань үндсэн зургаан их танхимтай. Эхний хэсэг нь Чулуун зэвсгийн үе. Энэ танхим дундаа арслан зааны чихмэлтэй, түүнийг агнахаар зэхэж буй анчдыг дүрсэлсэн үзүүлэнтэй байх ёстой юм.
Харин хүрэл зэвсгийн үеийн танхимд тухайн үеийн дурсгалын гэрч болсон буган чулуун хөшөө байна. Буган хөшөөг голдоо байрлуулсан, хадны бичээс, зураг, тэр үеийн ваар сав, хутга, тоноглол байх юм. Төмөр зэвсгийн түрүү үеийн танхимд морины тоноглол, хувцас хэрэглэл байна. Энэ ганган баатрыг бугын эвэртэй морио унасан байдалтайгаар байрлуулахаар төлөвлөөд байгаа. Дараагийн танхим нь Хүннүгийн үеийнх. Энэ үеийг төлөөлж бүтэн хот суурингийн макет байрлуулах болно. Хүннүгийн үеийн танхим бол их тансаг сайхан үзмэртэй байхаар төлөвлөсөн. Мөн Уйгар, Киданы үеийн танхим нь тухайн үеийнхээ уран барилгыг харуулсан Эзэнт гүрний үеийн түүхийг өгүүлэх танхим нь энэ үеийн баримтат олон өвийг дэлгэн харуулсан байх болно.

-Таны ярьснаар бараг л музейн зураг гарчихлаа шүү дээ?
-Миний ярьсан эдгээр танхимыг хаана, хэрхэн байрлуулахыг эскиз гаргах хүний ухаан мэднэ.  Монголын эртний түүх, археологийн дурсгалын дотроос музейн барилгын ерөнхий хэлбэрт эх болгож ашиглаж болохоор зүйлс чамлалтгүй олон бий. Гэхдээ ихэвчлэн тодорхой нэг үеийг төлөөлж чадах ч Монголын эртний соёлыг нийтэд нь төлөөлж, хэн ч харсан “Монголынх” гэдгийг төгс илэрхийлж ча­дах нь эргэлзээтэй. Бид­ний уламжлалт барилга бай­гууламжийн дийлэнх нь Азийн барилга байгуулам­жийн ерөнхий чиг хандлагыг даган дуурайсан байдаг. Харин манай уламжлалт орон сууц болох эсгий гэр нүүдэлчдийн соёлын томоохон төлөөлөл, гадаад, дотоодын ямар ч хүнд “тал нутгийн нүүдэлчдийн сууц” гэдгийг төвөггүй мэдрүүлэх барилга. Тиймээс шинээр барихаар төлөвлөж буй “Монголын Үндэсний археологийн музей”-н барилгын ерөнхий хэлбэр, дизайнд “Монгол гэр”-ийн загварыг шингээвэл төгс зохицол гэж үзсэн. Гэвч орчин үеийн музейн барилгад шилэн хийцийг түлхүү ашигладаг тул энэ бүхнийг бодолцон барилгын ерөнхий загварыг зохиох шаардлагатай. Тиймээс эскизийн уралдаанд орж байгаа хүн бодолцох ёстой.

-Археологийн музейгээс гадна олон музей барихаар төлөвлөсөн. Тэдгээрийн ба­рилгыг ч гэсэн эскизийн урал­даан зохиож барих уу?
-Дөрвөн музейн барилгын эскизээр уралдаан зохионо. Одоо гурван музейн концепци хийгдэж байна. Монголын дүрслэх урлагийн, Байгалийн түүхийн, Угсаатны зүйн, Аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөсөн. Мөн Дүрслэх урлагийн хоёр ч музей байгуулна.
Занабазарын хийцийн, тийм төвшний бүтээлүүдийг байрлуулах, Занабазарын му­зейг шинэчлэн байгуу­лахаар бодож байна. Нэг нь бүр томоохон газар дээр Монголд урьд өмнө нь дэлгэгдэж байгаагүй овор хэмжээ ихтэй бүтээлүүдийг дэлгэх музейн концепци боловсруулж байгаа. Монгол бол зээгт наамал, уран хатгамал хийх агуу их өв соёлтой ард түмэн. Тухайлбал, хаана ч дэлгэгдэж чаддаггүй 16 метр урт Аюуш бурхан, 20 метр урт хатгамалууд, 80 тохой урт Майдар гээд хүмүүс ярьдаг. Тэр бүгдийг дэлгэж байнгын үзмэр болгосон музей манайд одоог хүртэл байхгүй. Гэтэл энэ үзмэрүүдийг жирийн гурван давхар байшинд дэлгэх боломжгүй. Жирийн нэг байшинд битгий хэл том стадион дотор ч дэлгэж болдоггүй. Заавал өөрт нь тохирсон гэрэл, байранд дэлгэх ёстой.

-Музейн эскиз барилгын ажлын эхлэл байх нь. Гэхдээ урчууд маань хаана, ямар зайд барилгаа барих вэ гэдгийг мэдэж байж, эскиз гаргах байх?
-Ямар нэг зураг төсөлгүйгээр нийслэлээс газар авч, зардал мөнгийг төсөвт суулгах боломжгүй. Тэгэхээр музейтэй болох гэж байгаа бол эскиз хэрэгтэй. Эскизээсээ зураг төслөө гаргана. Бид энэ ондоо эскизүүдээ гаргаж чадвал ирэх онд зураг төслөө захиалах бүрэн боломжтой. Зураг төсөлтэй болчихвол ирэх жилийн төсөвт барилгын санхүүжилтээ ч оруулж чадна.

-Гэсэн ч Үндэсний архео­логийн музейг тэнд ба­рина гэсэн эхний байд­лаар таамагласан, тоо­цоолж, төлөвлөсөн биз дээ?
-Үндэсний археологийн музейг байгуулах гурван газрыг товлосон. Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүс, Буянт-Ухаа, Яармагийн шинэ хороолол сууршлын бүс, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд музей барихаар ярилцаж судалсан.  Ажлын хэсгийнхэн энэ гурван байршлаас Үндэсний цэцэр­лэгт хүрээлэнгийн дэргэд шинэ музей байгуулах нь байршил, орчин, гадаад байдлын зохицол зэрэг олон талаас хамгийн боломжтой хувилбар гэж үзсэн. Санал болгосон эхний хоёр газар нь сууршлын бүсээс харьцангуй хол, сонгосон тохиолдолд музейн ажилчдын орон сууц зэрэг нэмэлт асуудлыг давхар шийдэх шаардлагатай болно. Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь хотын төвтэй ойр, гадаадын жуулчид төдийгүй ард иргэдийн хувьд зорин очиход хялбар гээд олон талаас бодолцож сонгосон тохиромжтой газар юм. Угтаа, голын эрэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хамгаалж өөр барилга бариулахгүйн тулд захаар нь эмжиж барилга барьдаг. Музей бол хамгийн сайн эмжээр юм. Тийм ч учраас бид цэцэрлэгт хүрээлэнг музейгээрээ эмжиж өгье гэсэн санал тавиад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаатай хамтран ажиллахаар болсон. Бидэнд цэцэрлэгийг эмжиж болохоор, цэвэр усны ундаргад орохгүй хээ шиг нарийхан газар зааж өгсөн. Ямар ч байсан эскиз хийхээр сонирхсон хүмүүс очиж үзэж болно.  
-Археологийн музейд байрлуулах үзмэрүүдийг тодорхой болгосон гэж ойлгож болох уу. Өнгөрсөн жилийн өдийд Шинжлэх ухааны академийн музейд та өөрийн биеэр зочилж байсныг санаж байна. Тэгэхэд зориулалтын бус байранд олон хосгүй үнэт үзмэр хадгалагдаж байсан шүү дээ?
-Монголын Шинжлэх ухаан академийн музейд судлагдчихсан музейд хүлээлгэн өгөх үзмэр маш их бий. Тэр үед эдгээр судлагдсан үзмэрийг аль музей рүү явуулах вэ гэсэн асуултад маань эрдэмтэд хүлээж авах музей байхгүй гэснээс л энэ яриа өрнөсөн шүү дээ. Тийм учраас эрдэмтэдтэй хамтран хэрхэн музейтэй болох вэ гэдэг гарцаа хайж шийдэхээр ажиллаж байна. Үндэсний музейн сан хөмрөг дүүрсэн. Дахин үзмэр хүлээн авах боломжгүй гэсэн. Чулуун зэвсгийн үеийн олдворууд л гэхэд Монголын хаанаас ч маш элбэг олддог. Концепци дээр ийм, ийм үзмэр музейд тавимаар байна гэсэн саналаа л оруулсан.

-Т-Батаар Дархан-Уул аймагт өвөлжихөөр болоод буй. Лениний музейн асуудал хэрхэн шийдэгдэж байгаа бол. Мөн гадаадаас нэмж араг яснууд ирэх сураг гарсан. Энэ талаар?
-Өнөөдрийн хувьд Т-Батаар маань Дархан-Уул аймгийн музейд өвөлжиж байна. Дээд шүүхээр өнөөдөр /өчигдөр/ Лениний музейн асуудлыг авч хэлэлцэх ёстой байсан ч хариуцагч тал хойшлууллаа. Тус музейн асуудал нааштай шийдэгдвэл Үлэг гүрвэлийн төв музейгээ Т-Батаарыг ирэхээс өмнө байгуулна. Дээр нь, одоо дахиад Европоос гурван Т-Батаар ирж яваа. 1987 онд хууль ёсоор үзэсгэлэнд явсан олдворууд өнөөг хүртэл нутагтаа эргэн ирээгүй байсан. Өнгөрсөн тавдугаар сард миний тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Италиас нааш нь ачуулсан байгаа. Зарим нь далайгаар наашаа ирж яваа бол үлдсэн нь Токиод болж буй үзэсгэлэнд гарч байна.

-Хулгайд алдсан ч юм уу, алга болсон үзмэ­рүүдийг данснаас хас­чихдаг. Буцаж ирж байгаа үзмэрүүдийг дахин бүрт­гэж авна гэсэн үг үү?
-Үндэсний музейгээс 2009 онд маш их соёлын өв алдагдсан байдаг. Үүнийг алга болсон өв гэж бүртгээд данснаас хасдаг байсан. Одоо энэ тогтолцоог үгүй хийгээд алга болсон үзмэрүүдийг эрэн сурвалжилж байна гэж зарлаад 100 жилийн дараа ч хамаагүй олж авдаг байхаар болсон. Энэ хүрээнд Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн ажлын хэсгээс музейн нягтлан бодох бүртгэлийн журманд өөрчлөлт оруулж өгөөч гэсэн санал хүргүүлэх гэж байгаа. Музейн алга болсон үзмэрүүдээр алдагдсан соёлын өв гээд тусдаа бүртгэл хөтөлдөг болох юм. Эргэж ирээгүй соёлын өвийг ч тусад нь бүртгээд, олдохоор нь бүртгэлээ шинэчилдэг байя гэсэн санал хүргэх гэж байгаа.

-Үлэг гүрвэлийн түр музейг байгуулахад эр­дэмт­дийн саналыг сон­соо­гүй гэсэн яриа гарсан. Энэ олон музей байгуулахад эрдэмтэд, судлаачдын оролцоо хэр байгаа вэ?
-Эрдэмтэдгүйгээр соёлын өвийг олно, үнэ тогтооно гэж байхгүй. Тийм ч учраас бид эрдэмтдийн оролцоотойгоор соёлынхоо үнэ цэнийг тогтоох гэж байна. Ийм ч тогтолцоотой шүү дээ.
0 Сэтгэгдэл
Odoo bolnoo ajlaa xii magadgui uur xiix ajil baixgui bx
ªâ ñî¸ë ªâ ñî¸ë ãýýä ë áàéõ þì. Ìàíàé Ìîíãîë ÷èíü Àðàã ÿñíààñ ººð ªâ ñî¸ëã¿é óëñ þì óó. Áàéäàã ë íýã ÿñíóóä Ìîíãîëîîð ä¿¿ðýí áàéíà. Ûàéãààãàà àð÷èëæ ÷àäàõã¿é áàéæ íýìæ õîã öóãëóóëààä ë ,,,,,,
Ene Arag yasiig chin gadaada tooj uzehee baisan shdee. Tegeed naash ni yavuulaad baigaa yum. Duiraalgaad hiigeed tavchihsan . hen ch yalgahgui
Mongol Uls yas seg zemnii tsugluuldag boljee.
sumdiinhaa soeliin tuwiig l jinhene uw soeliin tuw bolgochih baih hugacaandaa busdiig n huwiinhan hiichnee
сайн байна түүх соёлын алдагдсан өв дурсалт зүйлсийг эх оронд буцааж авчрах, соёлын салбарыг хөгжүүлэх, залуучуудыг түүх соёлын өв дурсгалт зүйлсийг хайрлаж хамгаалахад сургах энэ талын боловсрол олгох асуудлыг идэвхжүүлэх хэрэгтэй.
odoo boliosoi uur hiih ium alga u eh oronch ium bol gadaad hyntei iah gej suusan ium uuriiguu zolioslooch chadahgyildee mongol ornoo ter chigeer n l baigaa gazar n palentologiin muzei bolgooch awaad iawchihsan iumiig ergyylj iahiin eh ornii min neriig gargaad baij baig l dee. ardiin namiinhan l ingesen gej ner hyndiig unagah gesen shou iawaad bn shdee. ard tymen odoo yyniig toohgyi ldee
haha. arag yasaar yahch bileedee. tegsnees zaraad negch bolov surguuli barival deergui yu.
Ясчин хар авгай ясаа ярьсаар байгаа бололтой
Хамгийн их уншсан